Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Од дурандаж, гараг ертөнцөөр аялах боломж иргэдэд нээлттэй боллоо

Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төвийнхөн энэ өдрүүдэд нээлттэй ажиллаж байна. Ням гарагийн орой Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, БШУ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг болон холбогдох албаныхан Хүрэлтогоот дахь Одон орон судлах төвд зочиллоо.

Биднээс хэдэн сар, жилээр хэмжигдэх гэрлийн жилийн алсад байгаа оддыг дурандаж, нарны аймгийн гарагуудыг 250 дахин томруулж хардаг энэ төвийг 1957 онд байгуулжээ. Монголд шинжлэх ухааны бүх төрлийн үйл ажиллагаа идэвхтэй байсан социализмын үеэс хойш энэ төв олон нийтэд төдийлөн нээлттэй ажиллаагүй юм. Харин энэ жилээс Одон орон судлах оргилд 11 дүгээр сарын 18-22-ныг хүртэл нээлттэй өдөрлөг зохион байгуулж, сонирхсон иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, лекц танилцуулга хийж байна.

Цаашид иргэд бага хэмжээний төлбөрөөр энэ оргилоос од эрхэс дурандаж, одон орон судлалтай холбоотой танин мэдэхүйн мэдээлэл, сургалт авдаг болно. Гагцхүү цэлмэг өдөр сонгож, өвлийн цагт дулаан хувцаслаж ирэхийг Одон орон судлах оргилын эрдэм шинжилгээний ажилтнууд иргэдэд зөвлөж байна.

Нийслэлчүүдэд ойр, Богдхан уулын эрүүл цэнгэг агаарт орших Одон орон судлах оргилд зочлон гараг ертөнцөөр аялж, амралт чөлөөт цагаа шинэлэг хэлбэрээр өнгөрөөхийг Ерөнхий сайд иргэддээ уриалсан юм. Одон орон судлах оргил нь Богдхаан уулын зүүнхойд үзүүр дэх Хүрэлтогоотын аманд (Скай ресорт цанын баазын дэргэд), далайн түвшнээс 1620м өндөрт байрладаг гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Bayarlalaa
Sanaachilga gargasand bayarlalaa
2013.11.18