Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Дугаарын хязгаарлалтыг зогсоох эсэх албан ёсны шийдвэрийг НИТХ-аас гаргана

Хүйтний улирлад дугаарын хязгаарлалтгүй болох талаар нийслэлийн иргэдээс 2013 оны 11 сарын 13-наас эхлэн 48 цагийн турш санал авлаа. Санал асуулгыг НЗДТГ-ын www.ulaanbaatar.mn, www.facebook.com/ub.gov цахим хуудас болон Замын цагдаагийн газрын stop.mn сайт, facebook /Замын-Цагдаагийн-Газар/ хаягаар, news.mn, gogo.mn, olloo.mn, medee.mn sudalgaa.mn сайтуудаар мөн “Улаанбаатар сонсож байна” нийслэлийн лавлагаа мэдээллийн төвөөр дамжуулан Мобикомын 100 мянган хэрэглэгчийн дунд мессежээр авсан юм. Мэдээллийн сайтууд болон цахим хуудсуудаар авсан санал асуулгын дүнг үүрэн телефоны утас ашиглан мессежеер авсан санал асуулгатай нэгтгэх ажил үргэлжилж байна. НИТХ-ын 2012 оны 2/08 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын зарим гудамж замуудад тээврийн хэрэгслийг улсын дугаарын ялгавартайгаар хөдөлгөөнд оролцуулдаг болсон юм. Тиймээс дугаарын хязгаарлалтыг зогсоох эсэх шийдвэрийг нийслэлийн иргэдээс ирүүлсэн санал асуулгын нэгдсэн дүнг үндэслэн НИТХ-аас гаргана. Харин шийдвэр гарах хүртэл дугаарын хязгаарлалт урьдын адил мөрдөгдөнө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл