Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Шинээр тусгай зөвшөөрөл олгохыг түр хугацаанд зогсоох тухай санал асуулга явуулж байна
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 600 гаруй аж ахуйн нэгж
архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйчлэх тусгай зөвшөөрөл
эзэмшдэг. Өөрөөр хэлбэл нийслэлийн 300 гаруй
хүн тутамд архи зардаг дэлгүүр байна гэсэн үг юм. Тиймээс архины
нөлөөллийг бууруулж, архи худалдаалдаг цэгийг багасгах зорилгоор “Архины
хяналтын тухай хууль”-ийг УИХ-аар хэлэлцэхээр болоод байгаа билээ.
Харин энэ хууль батлагдах хүртэл архи, согтууруулах ундаа худалдах
түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг түр хугацаанд зогсоох
тухай НИТХ-аас нийслэлийн иргэдийн дунд санал асуулга явуулахаар
боллоо. Өнөөдрөөс эхлэн 72 цагийн турш “Архины хяналтын тухай хууль
батлагдах хүртэл тусгай зөвшөөрөл шинээр олгохыг түр хугацаанд зогсоохыг
та дэмжих үү?” гэсэн асуулттай санал асуулгыг нийслэлийн Засаг даргын
албан ёсны цахим хуудас www.ulaanbaatar.mn
сайтаар болон мэдээллийн news.mn, gogo.mn, shuud.mn сайтуудаар
дамжуулан нийслэлийн иргэдээс санал авч байна. Мөн “Улаанбаатар сонсож
байна” лавлагаа мэдээллийн төвөөр дамжуулан Мобикомын 100 мянган
хэрэглэгчийн дунд месежеер санал авна. “Нийслэлийн нутаг дэвсгэрт
согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох,
хяналт тавих журам”-ыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007 оны 71 дүгээр
тогтоолоор батлан мөрдөж байгаа юм. Иргэдийн саналаас хамааран НИТХ-ын
Тэргүүлэгчид албан ёсны шийдвэр гаргах бөгөөд тусгай зөвшөөрөл
сунгуулах, сэргээх үйл ажиллагаанд энэ шийдвэр нөлөөлөхгүй гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл