Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
АВТОБУСНЫ 10 ХУВИЙГ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗОРИУЛНА, ГЭВЧ...
Ажилдаа, сургуульдаа явахад автобусны буудалд хөгжлийн бэрхшээлтэй иргэн автобус хүлээж зогсохыг харсан хүн байдаг болов уу. Хааяа нэг хараагүй таарахаас тэргэнцэртэй хүн та бидний өдөр тутам үйлчлүүлдэг автобусанд суух нь ховор. Огцом тоормозлох, зорчигчийн тоог хэтрүүлэн тээвэрлэх, автозамаар уралдах автобусанд хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчино гэдэг төсөөлөхөд бэрх. Тэднийг нийтийн тээвэрт найрсгаар тосч өргөөд оруулдаг кондуктар байдаг бол баярлах сан. Энэ л асуудлаар төрийн болон төрийн бус байгууллага мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл хамтран зөвшилцөв. Өчигдөр болсон “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл” сэдэвт хэлэлцүүлэгт оролцогчид чухал сэдэв хөндөж буйд талархаж байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалж, жирийн иргэнтэй эн тэнцүү хэмжээнд нийгэмд татан оролцуулах боломж хангах зорилготой уулзалтын үр дүнд нийгмийн эмзэг бүлгийнхэн нийтийн тээвэрт чөлөөтэй зорчих эрхийн суурь тавих юм. Уулзалтын төлөөллүүд өөрийн байр суурь, боломжоо илэрхийлж, цаашдын арга хэмжээ, бүтээн байгуулалт юу байвал зохистойг хэлэлцсэн юм.
Тухайлбал, 20-иос дээш авто тээврийн хэрэгсэлтэй аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийн арван хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн тээвэрлэх боломжтой байна гэсэн заалт бий. Гэвч үүнийг хэргэжүүлдэг аж ахуйн нэгж Монголд байдаггүй. Журам зөрчсөн байгууллагыг торгох заалт байдаг ч хэдэн хувиар, яаж гэдэг тодорхойгүй байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал ийм л төвшинд шийдэгджээ. Гэвч нийслэлийн хэмжээнд “Парк шинэчлэлийн сан”-г шинээр бий болгож энэ жил шинэчлэх 100 орчим автобусны 10-ыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан байх гэнэ. Энэ ажлын хүрээнд ирж буй автобусны 10 хувь нь тэргэнцэртэй иргэдэд зориулсан лифт буюу өргөгч шаттай байх аж.
Асуудлыг төр, нийгмийн байгууллага тал талаас зөвлөлдөж, бодит үр дүнд хүрэхийг хичээж байна. Шийдлээ олчихвол Монгол Улс таван жилийн дотор л нийтийн тээврээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгож чадна төлөөлөгч нар итгэл дүүрэн хэллээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалсан, тэднийг хөгжүүлж, дуу хоолойг нь үргэлж сонсдог “дэлхийн” улс болно гэдэгт хүн бүр итгэж байв.
Уулзалтын үеэр Монголд хэрэгжүүлэх боломжтой туршлага, арга технологиос танилцуулсан зарим төлөөллөөс нийтийн тээврийн асуудлаар байр суурийг нь сонссон юм.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхэд ямар хүндрэл учирдаг тухай та илүү сайн ойлгож, мэдэх болов уу?
-Миний хувьд нугасны гэмтэл аваад 15 жил болсон ч сүүлийн арваад жил нийтийн тээврээр үйлчлүүлээгүй. Тийм боломж нөхцөл ч байдаггүйг та бүхэн мэднэ. Хэдий хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээвэрт хөнгөлөлттэй, үнэгүй зорчих эрхтэй ч чухам яаж эдлэх, зорчих нь тодорхойгүй байна. Автобуснууд буудалд ирээд үйлчлүүлэгчээ булаалдаж, их хурдан явчихдаг.
Мөн 2-3 гишгүүртэй, өндөр шатаар бид явах нь асуудал болдог. Тэгэхээр бидэнд тулгардаг нэн тэргүүний асуудал бол нийтийн тээврийн хүртээмж юм. Харин одоо Засгийн газар, Нийслэлийн тээврийн газар Солонгос улсаас оруулж ирэх 400 автобусны арван хувийг тэргэнцэртэй иргэдэд зориулсан лифттэй авчрах болсон. Гэвч энэ автобусыг бид эсэргүүцэж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тийм автобусыг хаана яваа гэж хүлээх юм бэ. Хүн бүрийг тээвэрлэж болох түгээмэл загвартай автобус хэрэгтэй. Үгүй бол зориулалтын автобусандаа суу гэж ялгаврлан гадуурхах үндэс болно.
-Тэгвэл та бүхэн төрийн зүгээс ямар зүйл хүсч байгаа вэ?
-Бидэнд олон улсын стандартад нийцсэн шатгүй/not step/, эсвэл нэг шаттай/one step/ автобус үйлдвэрлэх боломж, нөхцөлийг асууж Цахилгаан тээвэр компанид хандсан.
Тэдний зүгээс хөрөнгө мөнгөөр дэмжвэл хийх боломжтой гэсэн. Харин одоо нийтийн тээвэрт үйлчилж буй автобуснуудад автомат эсвэл механик ажиллагаатай дамнуурга нэмж суулгаад, автобусны буудлаа зориулалтын болгохыг шаардаж байгаа.
-Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдрах орчин ямар төвшинд байгаа вэ?
-Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрал хэцүү ч болж байгаа асуудал ч бий. Швейцарьт нийтийн тээврийн асуудлыг төрийн бус байгууллагууд тууштай тэмцсээр их эрт шийдсэн. Сүүлийн арван жилд бодит үр дүнд хүрсэн гэдэг. Хамгийн гол шийдэл нь төрийн бус байгууллагуудаа сонсч, ойр ажиллаж, ойлголцож чадсан явдал. Тэд, нийтийн тээвэрт иргэний тасалбар авах нөхцлийг хялбаршуулсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд билетээ кондуктораас, автомат машинаас эсвэл гар утсаараа дамжуулан авч болно. Мөн тээврийн хэрэгслийн буудал, товчоогоо сайн тохижуулсан. Үүнээс гадна тээврийн хэрэгсэлд зорчих нөхцлийг тав тухтай, аюулгүй байдлаар бүрдүүлж өгсөн, ариун цэврийн өрөөг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх боломжоор хангасан гээд олон сайхан зүйл шийдсэн байдаг.
-Ийм орчинг Монголд бүрдүүлэхэд ямар ажил хийх хэрэгтэй вэ?
-Хамгийн түрүүнд ТББ, төрийн хамтын ажиллагаа, санал хүсэлтийг чөлөөтэй уламжилдаг болоосой. Бодитоор санал солилцох хэрэгтэй. Мөн нийтийн тээврийг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гэж ялгаварлалгүй нийтэд хүртээмжтэйгээр шинэчлэх. Жишээлбэл, 80 настай хөгшин хүн үйлчлүүлэхэд хялбар болгох.
“Түгээмэл төв” ТББ-ын тэргүүн Б.Ундрахбаяр
-Төр засаг та бүхэнд анхаарал тавьж, үйл ажиллагаандаа тусгаж байгааг хэрхэн үнэлэх бол?
-Төрийн зүгээс бидэнд чиглэгдсэн хөдөлмөр эрхлэлт нэмэгдүүлнэ, нийгмийн оролцоог хангана гэсэн бодлого шийдвэр маш их хийдэг. Гэвч хамгийн хэцүү нь бид өөрсдөө хэн нэг хүний хараанд биш, жирийн хүнтэй адил шат гарц, нийтийн тээвэрт зорчих асуудал. Хэрэв энэ бүгдийг шийдчихвэл, дээрх ажил аяндаа шийдэгдэх боломжтой.
-Таны хувьд нийтийн тээврийн хэрэгсэл ямар болоосой гэж хүсдэг вэ?
-Би бол гэмтэл аваад 12 жил болохдоо нэг ч удаа нийтийн тээврээр үйлчлүүлж үзээгүй. Уралдаж, хүнээ булаацалддаг автобусанд суух нь бидний хувьд боломжгүй зүйл. Бусад оронд ямар нэг байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд энэ асуудлыг нээж өгсөн байдаг. Манай төр засаг ч тэгээсэй гэж хүсч байна. Жирийн автобусны өндөр шатны оронд шатгүй автобус байхад л хүн бүр, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч үйлчлүүлэх боломжтой шүү дээ.
Ажилдаа, сургуульдаа явахад автобусны буудалд хөгжлийн бэрхшээлтэй иргэн автобус хүлээж зогсохыг харсан хүн байдаг болов уу. Хааяа нэг хараагүй таарахаас тэргэнцэртэй хүн та бидний өдөр тутам үйлчлүүлдэг автобусанд суух нь ховор. Огцом тоормозлох, зорчигчийн тоог хэтрүүлэн тээвэрлэх, автозамаар уралдах автобусанд хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчино гэдэг төсөөлөхөд бэрх. Тэднийг нийтийн тээвэрт найрсгаар тосч өргөөд оруулдаг кондуктар байдаг бол баярлах сан. Энэ л асуудлаар төрийн болон төрийн бус байгууллага мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл хамтран зөвшилцөв. Өчигдөр болсон “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл” сэдэвт хэлэлцүүлэгт оролцогчид чухал сэдэв хөндөж буйд талархаж байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалж, жирийн иргэнтэй эн тэнцүү хэмжээнд нийгэмд татан оролцуулах боломж хангах зорилготой уулзалтын үр дүнд нийгмийн эмзэг бүлгийнхэн нийтийн тээвэрт чөлөөтэй зорчих эрхийн суурь тавих юм. Уулзалтын төлөөллүүд өөрийн байр суурь, боломжоо илэрхийлж, цаашдын арга хэмжээ, бүтээн байгуулалт юу байвал зохистойг хэлэлцсэн юм. Тухайлбал, 20-иос дээш авто тээврийн хэрэгсэлтэй аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийн арван хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн тээвэрлэх боломжтой байна гэсэн заалт бий. Гэвч үүнийг хэргэжүүлдэг аж ахуйн нэгж Монголд байдаггүй. Журам зөрчсөн байгууллагыг торгох заалт байдаг ч хэдэн хувиар, яаж гэдэг тодорхойгүй байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал ийм л төвшинд шийдэгджээ. Гэвч нийслэлийн хэмжээнд “Парк шинэчлэлийн сан”-г шинээр бий болгож энэ жил шинэчлэх 100 орчим автобусны 10-ыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан байх гэнэ. Энэ ажлын хүрээнд ирж буй автобусны 10 хувь нь тэргэнцэртэй иргэдэд зориулсан лифт буюу өргөгч шаттай байх аж.
Асуудлыг төр, нийгмийн байгууллага тал талаас зөвлөлдөж, бодит үр дүнд хүрэхийг хичээж байна. Шийдлээ олчихвол Монгол Улс таван жилийн дотор л нийтийн тээврээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгож чадна төлөөлөгч нар итгэл дүүрэн хэллээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалсан, тэднийг хөгжүүлж, дуу хоолойг нь үргэлж сонсдог “дэлхийн” улс болно гэдэгт хүн бүр итгэж байв.
Уулзалтын үеэр Монголд хэрэгжүүлэх боломжтой туршлага, арга технологиос танилцуулсан зарим төлөөллөөс нийтийн тээврийн асуудлаар байр суурийг нь сонссон юм.
“Түгээмэл төв” ТББ-ын менежер М.Чулуун-Эрдэнэ
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхэд ямар хүндрэл учирдаг тухай та илүү сайн ойлгож, мэдэх болов уу?-Миний хувьд нугасны гэмтэл аваад 15 жил болсон ч сүүлийн арваад жил нийтийн тээврээр үйлчлүүлээгүй. Тийм боломж нөхцөл ч байдаггүйг та бүхэн мэднэ. Хэдий хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээвэрт хөнгөлөлттэй, үнэгүй зорчих эрхтэй ч чухам яаж эдлэх, зорчих нь тодорхойгүй байна. Автобуснууд буудалд ирээд үйлчлүүлэгчээ булаалдаж, их хурдан явчихдаг.
Мөн 2-3 гишгүүртэй, өндөр шатаар бид явах нь асуудал болдог. Тэгэхээр бидэнд тулгардаг нэн тэргүүний асуудал бол нийтийн тээврийн хүртээмж юм. Харин одоо Засгийн газар, Нийслэлийн тээврийн газар Солонгос улсаас оруулж ирэх 400 автобусны арван хувийг тэргэнцэртэй иргэдэд зориулсан лифттэй авчрах болсон. Гэвч энэ автобусыг бид эсэргүүцэж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тийм автобусыг хаана яваа гэж хүлээх юм бэ. Хүн бүрийг тээвэрлэж болох түгээмэл загвартай автобус хэрэгтэй. Үгүй бол зориулалтын автобусандаа суу гэж ялгаврлан гадуурхах үндэс болно.
-Тэгвэл та бүхэн төрийн зүгээс ямар зүйл хүсч байгаа вэ?
-Бидэнд олон улсын стандартад нийцсэн шатгүй/not step/, эсвэл нэг шаттай/one step/ автобус үйлдвэрлэх боломж, нөхцөлийг асууж Цахилгаан тээвэр компанид хандсан.
Тэдний зүгээс хөрөнгө мөнгөөр дэмжвэл хийх боломжтой гэсэн. Харин одоо нийтийн тээвэрт үйлчилж буй автобуснуудад автомат эсвэл механик ажиллагаатай дамнуурга нэмж суулгаад, автобусны буудлаа зориулалтын болгохыг шаардаж байгаа.
“Тусламжийн тэргэнцэр сан”-гийн тэргүүн В.Ойдов
-Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдрах орчин ямар төвшинд байгаа вэ?
-Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрал хэцүү ч болж байгаа асуудал ч бий. Швейцарьт нийтийн тээврийн асуудлыг төрийн бус байгууллагууд тууштай тэмцсээр их эрт шийдсэн. Сүүлийн арван жилд бодит үр дүнд хүрсэн гэдэг. Хамгийн гол шийдэл нь төрийн бус байгууллагуудаа сонсч, ойр ажиллаж, ойлголцож чадсан явдал. Тэд, нийтийн тээвэрт иргэний тасалбар авах нөхцлийг хялбаршуулсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд билетээ кондуктораас, автомат машинаас эсвэл гар утсаараа дамжуулан авч болно. Мөн тээврийн хэрэгслийн буудал, товчоогоо сайн тохижуулсан. Үүнээс гадна тээврийн хэрэгсэлд зорчих нөхцлийг тав тухтай, аюулгүй байдлаар бүрдүүлж өгсөн, ариун цэврийн өрөөг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх боломжоор хангасан гээд олон сайхан зүйл шийдсэн байдаг.
-Ийм орчинг Монголд бүрдүүлэхэд ямар ажил хийх хэрэгтэй вэ?
-Хамгийн түрүүнд ТББ, төрийн хамтын ажиллагаа, санал хүсэлтийг чөлөөтэй уламжилдаг болоосой. Бодитоор санал солилцох хэрэгтэй. Мөн нийтийн тээврийг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гэж ялгаварлалгүй нийтэд хүртээмжтэйгээр шинэчлэх. Жишээлбэл, 80 настай хөгшин хүн үйлчлүүлэхэд хялбар болгох.
“Түгээмэл төв” ТББ-ын тэргүүн Б.Ундрахбаяр
-Төр засаг та бүхэнд анхаарал тавьж, үйл ажиллагаандаа тусгаж байгааг хэрхэн үнэлэх бол?
-Төрийн зүгээс бидэнд чиглэгдсэн хөдөлмөр эрхлэлт нэмэгдүүлнэ, нийгмийн оролцоог хангана гэсэн бодлого шийдвэр маш их хийдэг. Гэвч хамгийн хэцүү нь бид өөрсдөө хэн нэг хүний хараанд биш, жирийн хүнтэй адил шат гарц, нийтийн тээвэрт зорчих асуудал. Хэрэв энэ бүгдийг шийдчихвэл, дээрх ажил аяндаа шийдэгдэх боломжтой.
-Таны хувьд нийтийн тээврийн хэрэгсэл ямар болоосой гэж хүсдэг вэ?
-Би бол гэмтэл аваад 12 жил болохдоо нэг ч удаа нийтийн тээврээр үйлчлүүлж үзээгүй. Уралдаж, хүнээ булаацалддаг автобусанд суух нь бидний хувьд боломжгүй зүйл. Бусад оронд ямар нэг байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд энэ асуудлыг нээж өгсөн байдаг. Манай төр засаг ч тэгээсэй гэж хүсч байна. Жирийн автобусны өндөр шатны оронд шатгүй автобус байхад л хүн бүр, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч үйлчлүүлэх боломжтой шүү дээ.
Т.Баяр
0 Сэтгэгдэл























