Барилгын салбарын 100 жилийн ойн аяны туг орон нутгаар аялж байна
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгслөө
“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
Дуучин Г.Эрдэнэтунгалаг шилдэг бүхнээ дэлгэнэ
Дуучин Г.Эрдэнэтунгалаг шилдгийн шилдэг хит уран бүтээлүүдээ нэг дор тун удахгүй толилуулахаар зэхээд байгаа гэнэ. Тэрбээр 2003 онд “Ханьсахын жаргал” хэмээх анхны уран бүтээлээ Соёлын тэргүүний ажилтан, дуучин Т.Батсайхантай хамтран дуулж олны хүртээл болгосноос хойш “Бодолд өнжсөн хайр”, “Цахилж яваа гөрөөс” киноны дуу “Дуулж л явахаас даа”, “Хайрлаарай”, “Зангаараа амраг” гээд олон хит дууг тайзнаа эгшиглүүлэн хэдийнэ арван жилийг үджээ. Түүний хувьд тайзнаа дуулсан 10 жилийн ойдоо зориулан “BEST OF ERDENETUNGALAG” нэртэй тоглолтоо хийхээр болж, шинэ өнгө аяс, шинэ дүр төрх, шинэ хэмнэлтэйгээр үзэгчидтэй уулзах гэж байна. Учир нь, түүний хувьд фитнес дасгал сургуулилтаар гадаад дүр төрхөндөө нэлээн өөрчлөлт хийснээс гадна олон, олон гэнэтийн бэлгийг тоглолтынхоо найруулгад оруулж байгаа гэнэ. Дуучин Г.Эрдэнэтунгалагийн шилдгийн шилдэг дуунууд дуулагдах “BEST OF ERDENETUNGALAG” тоглолт ирэх сарын 1-нд ердөө ганцхан удаа “UB Palace”-ын концертын танхимд тоглогдох юм байна. Дашрамд, тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Apple” продакшн ажиллаж байгаа бөгөөд тасалбар нь өчигдрөөс худалдаанд гарчээ.

0 Сэтгэгдэл