Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Аялал жуулчлалын менежерүүд туршлага судаллаа

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудын менежмент, үйлчилгээг олон улсын түвшинд хүргэх зорилтын хүрээнд эхний ээлжинд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зочид буудал, дэн буудал, рестораны захирал, менежерүүдэд зориулсан сургалт, танин мэдэхүйн аяллыг БНСУ-ын Гояан хотод амжилттай зохион байгуулаа. Тус аяллын үеэр Азид тэргүүлэх зэргийн “Лотте“ зочид буудал болон аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааны менежмент, үйлчилгээтэй дэлгэрэнгүй танилцлаа. Уг сургалтад бизнес эрхлэгчдээс гадна Нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Сүхбаатар дүүргийн Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсийн аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдсан юм. Цаашид аялал жуулчлалын үйл ажиллагааг сайжруулах, бусад дүүргийн аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчдийг чадавхижуулах зорилгоор үйлчилгээ өндөр хөгжсөн улс, хотуудад ийм сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна гэж Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл