Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хагарал...

УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулга өөрийн PAGE хуудсаа нээгээд удаагүй байгаа юм. Тэрээр өөрийн бодлоо монгол түмэнтэйгээ хуваалцахаар бичиж нийтэлснээ эмхэтгэн "Бодлууд" хэмээх номыг гаргаж байсан билээ. Уншигч та
( https://www.facebook.com/KhaltmaaBattulga ) PAGE  хуудсанд нь зочилж уг нийтлэлүүдийг уншиж болох юм байна шүү. Ингээд олныг нуршилгүй нэгэн нийтлэлийг нь уншигч танд хүргэж байна.


Чонотой нийлсэн нохой чононоосоо ч хомхой байдаг юм шүү./Ардын үг/

Өөрчлөлтийн салхи

ХХ зууны туршид Монголын асуудлыг Орос, Хятад бидний толгой дээгүүр шивнэлдэн шийдэж байлаа. “Ардын элч” киноны хяналтын хувилбарыг Улс төрийн Товчооныхтойгоо Хятад, Зөвлөлтийн Элчин сайд хамт үзэж гэнэ. Кино дуусмагц Зөвлөлтийн Элчин босож “Оо, сайн. Зөвлөлт - Монголын найрамдлыг гайхамшигтай харуулсан байна. Гаргахад татгалзах зүйлгүй” гээд суув. Хятадын Элчин сайд “Хай, Зөвлөлт - Монголын найрамдлыг харуулсан талаасаа бол зүгээр юм. Хятад – Монголын найрамдлыг ер харуулаагүй юмаа даа “ гэжээ. УТТ яаралтай хуралдаж, найруулагч Д.Жигжидэд Хятад, Монголын сайн харилцааг кинондоо тусгах үүрэг өгснөөр бидний мэдэх “сайн” хятад өвгөний дүр “Ардын элч” кинонд орсон түүхтэй. Энэ мэтээр монголчууд ч аливаа асуудлыг толгой даан шийдэж чадахгүй, “хоёр хөрш юу гэх бол..” гэсэн өнцгөөс тавьж шийдвэрлэдэг, шийдвэрлүүлдэг байсан он жилүүд бий. 1989 оны төгсгөл үеэс Монгол Улс социализмын хүлээснээс ангижирч, нээлттэй нийгэм рүү хийх шилжилтийн явц ч хоёр хөршийн харилцаа, тохиролцооноос ихээхэн хамаарч байсныг түүхийн баримтууд улам бүр нотолсоор байна. Хятадын Ши Нинбо гэж Орос судлаачийн бичсэнээс үзэхэд “1980-аад оны эхнээс Хятад, Зөвлөлтийн харилцаанд байсан хүндрэлүүдийг даван туулах, зөөлрүүлэх чиглэлээр хоёр тал хүчин чармайлт гаргаж эхэлжээ. Хятадууд харилцааг сайжруулахад гурван саад байна гэж дурдсан нь Афганистан, Вьетнам, Монгол байлаа. ЗХУ-ын удирдагчдын зүгээс ч Монголд хийсэн айлчлалынхаа үеэр ЗХУ, БНХАУ-тай сайн хөршийн харилцаа тогтоох хүсэлтэй байгаагаа дурдаж эхэлсэн байна” 

 Хятадууд өөрсдийн байр суурин дээр хатуу байсан бөгөөд ЗХУ-ын зүгээс гурван саадыг арилгахгүй бол “БНХАУ-ын зүгээс ЗХУ-ыг цэргийн заналхийлэл учруулж байгаа, дайсагнагч гүрэн гэж үзэх болно” гэж анхааруулсаар байжээ.М.Горбачев ЗХУ-ыг удирдах болсныхоо дараа “БНХАУ-тай сайн хөршийн харилцаа тогтоох нь бидний хувьд АНУ болоод бусад улстай харилцахаас дутуугүй ач холбогдолтой юм. Бид БНМАУ-аас цэргээ гаргах талаар ярилцаж эхлэх болно” гэж мэдэгдсэн нь асуудлыг түргэсгэв. Ингээд 1989 оны тавдугаар сарын 15-18-нд ЗХУ-ын Дээд Зөвлөлийн дарга М.Горбачев Хятадад айлчлан Цэргийн Зөвлөлийн дарга Дэн Сяопинтай уулзаж ярилцлаа. Үр дүнд нь “хоёр талын найрсаг харилцааг үндэслэсэн” хамтарсан мэдэгдэл гэдгийг гаргажээ.

 Энэ мэдэгдлийн дагуу Зөвлөлтийн цэрэг хэсэгчилсэн байдлаар Монголоос гарч, 1992 он гэхэд Монголд нэг ч орос цэрэг байхгүй болох ёстой юм. 

 Тэгэхээр Зөвлөлт –Хятадын хамтарсан мэдэгдлийг энгийн хэлэнд хөрвүүлбэл бид ахиад л хөршүүдийнхээ хоорондын наймаанд явчихсан хэрэг. Гурван гүрний гэрээний орчин цагийн загвар. Оросууд Монголоос савраа татаад хилээ хаана(визийн чанга журам нэвтрүүлэв). Харин Хятадууд хилээ нээж(визгүй зорчих болгов) алхам алхмаар Монголын эдийн засаг, улс төр, нийгмийн амьдрал урдаас хамааралтай болно. Нүүдэлчин монголчуудад аж ахуй эрхлэх чадвар суугаагүй, үйлдвэрлэл хөгжөөгүй зэрэг нь эдийн засгийн хараат байдал руу автоматаар түлхэх нигууртайг тооцож байжээ. 

 М.Горбачевын үлээсэн өөрчлөлтийн салхи өөр лүү нь хүчтэй шуурч эхэлснээс Монголтой манатай юм болж, зөнд нь хаяжээ. Монголчууд ч завшааныг ашиглан тусгаар тогтнолоо баталгаажуулж авахаар шийдэж, өндийн босов. МоАХ-оор удирдуулсан энэ тэмцэл түүхийн ховорхон, давтагдашгүй боломжийг ашигласнаараа үнэтэй.

МоАХ- ба аюулаас хамгаалах байгууллагууд

Эрх чөлөө, тусгаар тогтнол, хүн төрөлхтний нийтлэг эрх, нээлттэй нийгэм рүү хийсэн монголчуудын алхам эргэлт буцалтгүй болохыг анхнаас нь Орос, Хятадын аюулаас хамгаалах албад мэдэрч байлаа. Шууд нухчин дарах, дарангуйлах боломж нэгэнт үгүй байсан учир тэд өөрсдийн хүмүүсийг шургуулж, байдлыг мэдэх тандах, алсдаа жолоодох санаа өвөрлөсөн байна. Монголын НАХЯ ч зүгээр суусангүй, хүмүүсээ шургуулаад авч. Үйл явдлын өрнөлийг урьдчилан харах, жолоодох боломжгүй болж эхэлсэн бөгөөд МАХН-ын УТТ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон учир НАХЯ болон Оросын албадаас шургалсан хүмүүс удирдлагагүй болж, “вандан тас” гэдгийн үлгэрээр чигээрээ хувьсгалчид болон хувирчээ. 

 Харин Хятадын Амрыг хамгаалах яамнаас шургуулсан хүмүүс ардчилсан хувьсгалын төрхийг өөрчилж, “нэг мөсөн өөрчлөх, гүйцээх” нэрийн дор цус урсгахад турхиран иргэний дайн өдөөхөөр шамдуулж байлаа. Тэд улс төрийн өс хонзон авах, УТТ-ны гишүүд, Цэдэнбалыг тойрон хүрээлэгчидтэй тооцоо бодохыг хатуу шаардаж байсан юм. Гэвч эх орон, ард түмнээ гэсэн чин сэтгэлтэй хүмүүс “нэг ч монгол хүний хамраас цус гаргахгүй” гэсэн байр суурин дээрээ хатуу зогсож хэрэгжүүлж чадсан билээ. МАХН-ын тэр үеийн удирдлагууд ч үндэстнээ хагаралдуулхын эсрэг байсан учир бид хүн төрөлхтнийг гайхуулсан аядуу хувьсгалаа хийсэн юм. 

 Харин эрх чөлөөний хөдөлгөөнийг самуун болгох, монголчуудыг хооронд нь алалцуулах сонирхолтойгоор шургалсан бүлэг этгээдүүд санаархлаа биелүүлэх боломжгүй болсонд уурсан хараал, ерөөл тавьсаар МоАХ-ноос холдон одсон билээ. Энэ бүлгийнхэн захиалгаар хагалах, бутаргах ажил хийдэг нэг ёсны үйлчилгээний захиалга гүйцэтгэгч компани маягийн юм болж хувирсан юм.

 Тэд 1997-1999 онд МАХН-ын зарим удирдлагын хатгаасаар “Ардчилсан Холбоо” эвслийн Засгийн газрыг эсэргүүцэх хөдөлгөөн байгуулж, өлсгөлөн зарлан, монгол хүний цус урсгах хүслээ бага боловч биелүүлж, үүргээ гүйцэтгэж явсан төрийн цагдааг өвгөн Баасан гэгчээр хутгалуулж байсныг олон нийт тодхон санаж байгаа байх. Одоо ч тэд “нэн тэргүүнд 450 албан тушаалтныг буудаж алах , 1500 хүнийг 25 жилээр, 5000 хүнийг 20 жилээр, 10 000 хүнийг 10 жилээр хорих ёстой” гэсэн жагсаалт маягийн юмаа ном болгон (Ж.Нэргүй. “Монгол улсын ээдрээт замнал“) хэвлэж тараасан байгааг үзэж болно.

Хагалагчид

Түүхийн бүх л үеийн туршид нанхиадууд монголчуудыг хагалж иржээ. Орчин цагт тэд энэ зорилгодоо эрлийзүүдийг овжноор ашигладаг. Хүний цус, элэг гэдэг өөр ажээ. МоАХ-г цус урсгасан тэмцлийн хэлбэр лүү түлхэхээр чармайж байсан хүмүүс цөм эрлийз байсан юм. 

 Тэд тэртэй тэргүй гарч байсан Оросын цэргүүдийг харааж, зүхэн Орос, Монголын харилцааг муутгах ажиллагааг эрчимтэй явуулсан бөгөөд энэ нь тодорхой хэмжээнд амжилт олсон билээ. Орос, Монголын харилцаа эрс хүйтэрч, нөлөө бүхий улс төрч В.Жириновский монголчуудыг ил тодоор доромжилж, харааж зүхэв. Г.Каспаров гэгч шатарчин хүртэл Монголыг хятадад наймаалах боломжийн талаар ил ярих болсон юм. 

 17 жил өнгөрөхөд “Хүний угсаа гарвал нь 50 нас хүрэх үеэс гадаад төрх, алхаа гишгээн дээр нь тодрон гарч ирдэг” гэсэн ардын үг биеллээ олов. Өнөөдөр МоАХ, Монголын ардчиллыг цуст яргалалд түлхэхээр санаархаж байсан хүмүүсийг олон нийт гаднаас нь хараад л урд зүгээс ирсэн гэдгийг нь ялгахаар болжээ. Хүний генетик мэдээлэл, удамшил яалт ч үгүй цагийн аясаар тодордог л юм байна. Даравч дардайна гэж ухаант ард минь үнэн хэлжээ. Хэрвээ эрлийзүүдийн хүсэл биелсэн бол яах байсан бол. Тэд хүсэлдээ хүрээгүй ч сумаа тавьж чадсан. 1990 оноос хойш монголчуудыг салбар бүрээр, байгууллага бүрээр нь шахуу хагалав. Томоохноос нь дурдъя.

 1990-1996 он. Амрыг хамгаалах яамны төлөөний этгээд ажлаа идэвхжүүлсээр ардчилсан хүчинд нэлээд хэдэн ан цав суулгаж дөнгөв. С.Зориг агсан хүртэл явуулгад автан АН-аас өрх тусгаарлаж, БНН-ыг байгуулж байлаа. Энэ мэт хэд хэдэн бутрал явагдсаны эцэст учраа олж буцаж нэгдэх явц өрнөсөн нь сумаа тавиад нумаа нуусан эрлийзүүдийн тарыг таньсных байсан юм. Гэвч олигтой сургамж авсангүй.

 1996-2000 он. АХ эвсэл сонгуульд ялж, засаг барих нь тодорхой боллоо. Ялсан намаас Ерөнхий сайд томилогдох болоход үл ойлгогдох байдлаар Ардчилсан намын удирдлагад огт байгаагүй, ардчилсан хувьсгалд гар бие оролцоогүй, тэр ч бүү хэл МАХН-ыг шинэчлэгч, ирээдүйтэй боловсон хүчин гэгдэж байсан нэгэн томилогдчихжээ. Энэ нь дараагийн маш том хагарлын үүдийг нээх учиртай хэрэг байсан юм. Тэнгэрээс буусан хагас монгол эр хагалах үүргээ амжилттай биелүүлээд хоёр жил гаруй болоод буулаа. Энэ богинохон хугацаанд тэрээр импортын гаалийн татварыг тэглэснээр үндэсний үйлдвэрүүд бүрэн дампуурч, бид жинхэнэ утгаараа эдийн засгийн хувьд хараат болсныг бүгд санаж байгаа байх.

 Өнөөх эр Ерөнхий сайдын суудлаа өгмөгцөө л оройноос нь хагалан бутаргах ажлаа бүр эрчтэй хийж эхэлсэн билээ. “Элсний 13” гэж АХ эвслийг яайруулсан луйварчдыг тэр турхирч эхэллээ. 

 Өмнө зүгээс хил давуулан шидсэн чулууг овилгогүй улс төрчид өлгөж аван, “хагалах бизнесийг” цэцэглүүллээ. Бутарсан шаазан шиг болсон ардчилсан хүчин хагарлын үр дүнд сонгуульд навс ялагдав. 

 2000 - 2004 он. МАХН-ын ойворгон удирдагч хагалах мэхийг дадамгай эзэмшсэн болохоо нотлон харууллаа. Сөрөг жагсаал, сөрөг хөдөлгөөн гэж юм үүсгэн хагаралдуулдаг жишиг тогтоов. Жижиг эмнэлэг, сонины газраас өгсүүлээд намаа(86 жилийн түүхтэй гэж бахархан ярьдаг) хүртэл хөгшин, залуугаар нь хагалж авав. Одоо МАХН доторх жигүүр хөдөлгөөнүүдийн тоо 86 хүрэх гээд байх шиг байна, тийм үү. 

 Гол хагарлыг эрлийзүүд Ардчилсан нам дотор үргэлжлүүлэн хийсээр... Тэд арайхийн нэгдэж авсан намыг элдвээр оролдсоор байгаад “Алтан гадас” ба Энхсайханыхан гэсэн хоёр бүлэглэлд хувааж дөнгөв. Ингээд сонгуульд ортол “Эх орон Ардчилал” эвсэл, МАХН хоёр тэнцчихлээ. М.Энхсайхан нам дотроо хэлэлцэж амжаагүй байтал яаран Эвслийн Засгийн газар байгуулахаар МАХН-тай тохиролцов. Энэ нь урдаас тооцоолчихсон мэх байсан нь жил гарангийн дараа тодорхой болсон билээ. 

 2004-2007 он. М.Энхсайхан, Б.Эрдэнэбат нар хуйвалдаанаар “Эх орон-Ардчилал” эвслийг тасар татан хаялаа. Эвслийн засгийн газар огцорч, МАХН-ын Үндэсний эв нэгдлийн гэх Засгийн газар байгуулагдлаа. М.Энхсайханыг Ардчилсан намаас хөөчихсөн учир ахин энэ намыг хагалах боломж үгүй болсон ч хагалж болох илүү том нам цаана нь үлдсэнийг ойлгохтойгоо байлаа. Яг тэр үед хагалагчдыг мэдэхийн дээдээр мэдэх хашир туршлагатай улс төрч Э.Бат - Үүл “Бид ч нэг юм гай гамшгаас саллаа. Одоо МАХН яана даа” хэмээн УИХ-ын чуулган дээр шогширч байсан нь тун удалгүй биеллээ олсон юм. МАХН-ын угшилтай хагалагч, урд зүгийн угшилтай хагалагч хоёр нийлж аваад бүр өргөн хүрээний “хагалгаа” хийж эхэллээ. Хагалагч, хагалагчдаа хайртай. Бүр нэгэндээ зориулж хайрын шүлэг тэрлэнэ. Ил, далд янз бүрийн аргаар МАХН-ыг хэдэн хэсэг хувааж дөнгөлөө.

 Тэд иргэний хөдөлгөөнүүдийг ч зүгээр орхисонгүй. МАЧХ, “Эрс шинэчлэл” хөдөлгөөн, “Эх оронч фронт” зэргийг хагачив. “Зууны мэдээ” сонины ч хагарах өвчин тойрсонгүй. Эрхлэгч нь байсан хүний ярилцлагаас харахад их том хүмүүс жирийн нэгэн сониныг “хагалаад” л явж байсан байх юм. 

 Хачирхалтай нь, МАХН-ын хагалагч өөрийнхөө мэдлийн “Зууны мэдээ” сонин(sonin.mn) дээр 2005 оны тавдугаар сарын 30 -нд нөгөө хагалагчийнхаа талаар ингэж бичүүлж байжээ “М.Энхсайхан саяхан сонгуулийнхаа ажлаар Халх голд очоод өвөөгийнхөө төрсөн газрыг хаана байдгийг нь нутгийн хөгшдөөс асуужээ. Гэтэл хэлсэн газар нь хилийн цаана байдаг болж таарав. Сандрахдаа М.Энхсайхан “За, та нар аавын маань төрсөн газрыг “зөв”олохыг бодоорой” гэж хэлээд буцсан байна. Бараг л хилийн дээснээс наашлуулахыг бодоорой ухааны юм ярьсан гэж нутгийнхан ярилаа. Ээж нь хятад цустай, эмэг эх, өвөө нь цэвэр цусны хятад хүн байсан гэсэн яриа ч чих дэлсэв. 40 мянгатад амьдардаг байхдаа жижигхэн М.Энхсайхан маань эмээгээ салхилуулах гэж багагүй зовдог байсан гэнэ. Хятад гэхээр толгойтой үс өрвийдөг байсан тэр үед хөөрхий жаал хүүг яаж чичилж байсан нь ойлгомжтой” 

 Энэ мэдээг батлах гэсэн мэт тэрээр 2007 оны зургадугаар сарын 1-ний “Өдрийн сонин”-д (sonin.mn) “Засгийн газрын гишvvдтэй гадаадын ажиллах хүчний тухай асуу-дал яригдаж, 40000 айлын орон сууцны хүрээнд баахан хятад ажилчид орж ирэх гэж байгаа тухай, монголчууд шавраа зуурчихна, шороогоо ухчхаж чадна гэх зэрэг яриа боло¬ход би “Монголчууд тэнгэр заяатай ард түмэн” шавар ч зуурахгvй, шороо ч ухахгүй, харин шавар зуурдаг, шороо ухдаг 10 хүнийх нь дарга нь монгол байя гэж хэлээд инээд болж байсан” гэж өөрийн бичсэн нийтлэл дээрээ бичиж үлдээжээ. Монголчууд энэ үгнийх нь далд санааг ухаж ойлгоод эсэргүүцэх үед харин “би огт тийм юм бичээгүй” гэж мэлзсэн билээ. Цагаан дээр хараар бичсэн зүйл нь харин түүхийн гэрч болон дурайж байна. Нэг монголд арван хятад ногдохоор болоод ирэх цагт захирагдаад байх уу гэсэн энгийн асуултын хариуг олоход Шадар сайд байх ч албагүй. Захын тэнэг хэлээд өгнө. Хүний олон нь цөөнхөө барьдаг юм. 

 Хагалагчийг биширч явдаг нэгэн эмч түүгээр бахархах сэтгэлдээ хөтлөгдөн “… Монголын улс төр, эдийн засгийн лидерүүд ямар ямар улсын эрх ашиг сонирхлыг төлөөлж, хэн хэний эрх ашиг Монголын өндөрлөгт мөргөлдөж байна вэ? 1. ProRussia(оросын баримжаатай) гол төлөөлөгчид нь: Н.Энхбаяр, С.Баяр, талийгаач С.Зориг г.м 2. ProChina(хятадын баримжаатай) гол төлөөлөгчид нь: М.Энхсайхан, Б.Эрдэнэбат (зоос дагаад элгээ сольж буй), г.м …”(irgen.mn үз) гэж бичсэн удаатай.Таван толгой, Оюу толгойн тогтвортой байдлын гэрээг ард түмэнд ашиггүйгээр шийдвэрлэх гэж яарч сандарч эхлэх үед МоАХ гэрээнүүдийн цаана нуугдаж байгаа санаархлыг илчлэн, тэмцэх үед “коммунизмыг санагалзлаа, 850 000 доллар гаднаас авсан” гэх мэтээр гүтгэж эхлэв. Энэ нь огт нотолгоогүй зүйл хэдий ч дараагийн ярих зүйлд нь “баримт” тулгуур болж өгөх учиртай байжээ. 

 Хагалагчид хагачих зуршилдаа хөтлөгдөн одоо МоАХ-г хагалж хаяхаар улайрч байна. Азаар МоАХ хагаралтад тэсэх дархлаатай ажээ. Иймд энд тэндхийн архичин, нүүрсчин, хаягдмал, гологдмол, гомдсон хөрсөн улсуудыг(70 орчим) цуглуулаад МоАХ-г “ахин байгуулж” маанагтав. Сониноор тэднийхээ тоог 300 гэж өсгөж хэлэхээ ч мартсангүй. Энэ бол тун ядарсан мэх. Хагалж дөнгөхгүй болохоороо хагарсан мэт харагдуулах гэсэн оролдлого. Үүнийг хийгчид нь өнөөх л эрлийзүүд. Аль 90 онд МоАХ-г хагалах, цуст яргалалд турхирахаар санаархагчид. Он цаг тэдний нүүр, гадаад төрх дээр хэн болохыг нь сийлээд дурайлгаад өгч дээ, аз гийхэд. Гэлээ ч дотор хүний хагалах ухааныг монгол бид гүйцэхүй бэрх. Тийм учраас цаг үргэлжид сонор сэрэмжтэй, ухаалаг байхгүй бол залгихаар завдагч ойрхон байгааг анхааруулахад илүүдэхгүй биз ээ. Оросууд визгүй зорчих Монголын саналд хойрго хандаж байгаа, Далай ламыг нутгаараа дайруулах дургүй байгаа зэрэг нь Монголыг Хятадын нөлөөллийн бүсэд “хаяж өгснийг” л илтгэж байгаа хэрэг. Үүлэн чөлөөгөөр амжиж олсон тусгаар тогтнол, эрх чөлөөг минь чонотой нийлсэн ноход тасчихад бэлэн байгаа. 

 Монголын ард түмэн тэдний хэн нь хэн болохыг тод харж, ялгаж байгаа болохоор тэд дараагийн бүр том хагалгаанд бэлтгэж байгаа. 

 “Ар монголыг эрхшээлдээ оруулах алтан арга бол хагалах бөлгөө” гэж нанхиад төрийн бодлоготнууд хэдэн зуунаар ярьж иржээ. Хагалж ч ирсэн. Хагалсаар ч байна. 

 2007.09.03

0 Сэтгэгдэл
Chi salbaraa meddeg bolchihood haa g hugjuuleed dared n olon um yari zuraach uvuu mini olon huuhduudee Hamada gerte bai uvuu mini dee
yamar humuus ih unshij setgegdel bichee ve argagui bur tomoos tom boltson buleg baina
chamaas oor ene ulsig hagalgan butargagch bhgui shuu novshoo. shunsliin tulam mini
chamaas oor ene ulsig hagalgan butargagch bhgui shuu novshoo. shunsliin tulam mini
huurhiidu uuriinhuu hemjeend l chadan yadan bichjee. Bolovsrolgui baij yasan ch yum bichih durtai yum, battulga guai uuriinhuu uvug deedsiig hujaa gedgiig yur nl meddeggui baih daa
Neg taliig barij bicheed yahnav dee, yahaaraa iim baidag baina aa.
jinhene mongol bolj baigaa tsarai ni yum baihdaa.Mongol deel omssonoor mongol hun bolohgui bizdee. mongol avgai avsan gadaadiin hun mongol deel omschihdog yum bilee. ternii bas mongol geh uu
jinhene mongol bolj baigaa tsarai ni yum baihdaa.Mongol deel omssonoor mongol hun bolohgui bizdee. mongol avgai avsan gadaadiin hun mongol deel omschihdog yum bilee. ternii bas mongol geh uu
Chadal chanasaa muuhan atlaa ihiig morooddog taaruuhan hun l iimerhuu yum bichne dee
Chadal chanasaa muuhan atlaa ihiig morooddog taaruuhan hun l iimerhuu yum bichne dee
huvaagch gej neg hii uzegdel shig yum baih ni ee...?! Uls hoorondiin hariltsaag arai l denduu bolhi bogood ganzgiin naimaachdiin oirzuuriin setgelgeegeer bichsen ni denduu bolovsrolgui l haruulaad baina l daa
Iim zuiliig setgeed bichuulj baigaa hun bol ovoo haglan butlagch baij taarna.Iimerhuu mayagaar ulger zohiogood busdiig harluulj boloh ch denduu bolhi bolovsrolgui, uls toriin soel,niigmiin uhaanii talaar yamarch medleggui, toriin bolood olon ulsiin hariltsaag gantsgiin naimaanii oir zuurhanii bodloor ilerhiilj baigaag yu ch geh bilee dee.
Iim zuiliig setgeed bichuulj baigaa hun bol ovoo haglan butlagch baij taarna.Iimerhuu mayagaar ulger zohiogood busdiig harluulj boloh ch denduu bolhi bolovsrolgui, uls toriin soel,niigmiin uhaanii talaar yamarch medleggui, toriin bolood olon ulsiin hariltsaag gantsgiin naimaanii oir zuurhanii bodloor ilerhiilj baigaag yu ch geh bilee dee.
Tiimee. Mongol hun bur yamagt sanaj baih chuhal zuiliig Tulga ta dahin sanuullaa! Chamtai hamt mash olon hun bii shuu. Erliizuud mongolchuudiig hagalgahdaa garchsan uls.
mongol hyatadad uusagui neg shaltgaan bol kunziig onoliig mongold nevtruuleegui yum harin odoo...
бүх хүмүүс нэг хүнийг мартаад бх юм даа Хон Хэрээдийн Энхбат " захиалгат аллага гэдэг ном бичсэн одоогийн улс төр тэр номонд бичснээр явж бн энэ номыг ахин хэвлэлтэнд гаргамаар бн Баттулга сайдаа
Yahav de niitlel bna, johon hagalan bytargah sana endees tsyhaljaad bga uym bishyy, orooch mgl in byh oodtoi uymig avchihsan aihtar hyndee
Hudlaa gedgiig zugeer l logik utgaar ni bodoj uzeldee,tertei 40,50jiliin omno enkhsaikhan huuhed baihdaa emeegee ichne gej ter ooroo setgeh uu? ,ter yed mongolchuudad tiim sanaa ch baigaagui . Tiim bolohoor zugeer l hujaa gej humuusiin tarhi l ugaaj baigaa bolohoos tuuniig tiim uym idsen uusan,eh orniig hohirooson gej heleh gants ch unen uym helj chadahgui,ooroo Jenko hulgaich sanaatai bolohooroo huniig iimerhuu l uym bichihees,Enksaikhanii daitai heregtei niitlel ard tumendee bichih ni yasiiin jinhene hagalan butargagch,homhoi savdag zan ni ene niitlelees nevt unettej bna. enkhsikan bol jinhene halh,shudarga eh oronch hun. Tsag hugatsaa aruulah tsgt Jenko shorond l baih bolivuudaa
mongol hyatadad uusagui neg shaltgaan bol kunziig onoliig mongold nevtruuleegui yum harin odoo...
Yahav de niitlel bna, johon hagalan bytargah sana endees tsyhaljaad bga uym bishyy, orooch mgl in byh oodtoi uymig avchihsan aihtar hyndee
Bogs doloogch ah mah gechihejee,ulaan hulgaich,orosiin gar hol,jinene hagaan butargagch
Хятадын гар хөл болж, монгол түмнийхээ эсрэг улаан нүдээ өгөхөөс буцахгүй болсон шуналт эрлийзүүд олон байна. Монголчууд харин ч хэнэггүй, гүдэсхэн, хаяагаа хадрах дургүй зангаасаа өдийг болтол аажуураад байна. Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв, Баттулга ахыг сайд гэдэг утгаар нь биш, зөв бодолтой монгол эр хүн, монгол төрийнхөө монгол эзэн нь байхын төлөө тайван замаар тэмцэгч гэж итгэдэг шүү.
Bogs doloogch ah mah gechihejee,ulaan hulgaich,orosiin gar hol,jinene hagaan butargagch
Tiim l ih eh oronch uym bol orosiin ter tysmaa chechen undesten ehner avchaad tedniihee gar hol bolj baigaag chin uy gej tailbarlah ve. Uneheer hund bolovsrol medleg heregtei gedeg ni haragdaj bna, hanaj tsadahgui shunal araasaa hezee ch sain uym daguulahgui ee enkhsaikhaniig hujaa gej yaj ch muulaad ter jinhene halhaaraa l uldene. Teren shig uls torch mongold tsoohondoooooo.Battulgiig tenger burhan fesgeeh tsag irne,ed bayalag deerees ni chinii ene ochuuhen ataa jotoo oort chin gamshig l daguulah bolnoo. Mongo bol uurdiinh bisheee
Hoorhiidoo bolovsrolgui hunii zahialan bichuulsen ni haragdaj bna, Enkhsaikhan,ene 2 iin bichdeg sedev,yaridag uym ni uneheer tenger gazar shig uym bna,Enkhsaikhan bol jinhene halh hun, mash hudlaa zuil bichij oor shigee uhamsartai yaduu arduudiig hagalan butargah gesen yavuurgui zuil bna. Cham shig ulsiin rd horongiig huvichilsl nereer zomoj avsan ed horongo,uul uurhain litsents,ed bayalag Enkhsaikhanaas haigaad ch olohgui,yaj ch muulaad ter hujaa bish,tuund tsoriin gants oyunii ondor medleg bolovsrol,shudarga zan l baigaa. Hamgiin oodgui amitad l iim uym bichdeg
xyataduudad durgui orosuudiig oorsdoosoo tulheed henteigee niileh yum be tegeed er n bol oros n deer bhaa ugui bol xyataduudiig odoo diileh huch delhiid baga bga yum bish uu
та тэгээд мэдэж байсан юм бол яагаад ингэж удаж байж илчилж байгаа юм бэ. таны энэ хэлээд байгаа хүмүүс чинь хятад царайтай нь царайтай шүү. тэгэхдээ сайхан амьдраад л, жееп унаад л, тансаглаад л яваад байх юм байна шүү дээ. тэд бол аядуу үзэлтэй аймхай хулчгарууд байх аа.юманд үгүй гэж хэлж чаддаггүй....
Sulkhan l niitlel um daa.IU ch gemeer um be dee.
EH ORNOO HAIRLAHAD BOLOVSROL HEREGGUI EE.SETGEL HEREGTEI...BAT TULGA AH MINI ARD CHI NI HELEEGUI,HARAAGUI CH TANIIG GEH SETGEL NEGTEI MONGOLCHUUD HEDEN ZUUN MYANGAARAA BAGA SHU.TSAG NI BOLOHOOR L BIDNIIG DUUD.MONGOLIIN URS HUCHIRHEG HEVEEREE SHU.TEVCHEERTEI TULDAA L HARAAD SUUNA.YU BOLOHIIG HARAYA L DA.
TIIMEE TUUH UNENIIG HELEED OGNO.ALI ERTNII BODLOGO BAISAN YUM.ENE TORD SUUGAA 76 DURAKIIN HED NI HUJAA BNA GEJ BODOJ BNA TA NAR.20 IOD HUN BII SHU.TSAG NI BOLOHOOR TENGER NIRGEED OGNO OO UDAHGUI.MINII GAZAR SHOROO YUNII UCHIR IIM HURDAN UGUI BOLJ BNA.YUNII UCHIR IIM IH HUJAA NAR MONGOLIIN GAZARIIG GISHGEH BOLOV.YUNII UCHIR HIL NI VIZGUI BAIHAV.MINII ZALUUCHUUD MINI UHAANTAI BAI L DA.IREEDUIN MONGOLIIG HEDUULEE HARAAD UZIE L DE.NEGEN ZON BUI.TENGERIIN HYAZGAAR HAA HURNE TER HURTEL MONGOL MORINII TUURAI DAHIN TSUURAITANA GEJ.
xxx chihshig, chi haashaiin porno kinonoos huuvalbarlaj bgaamuu? Ta nar joohon dunku bnda? Yumiig joohon urgun hureetei haraach guiya.
Ta nar chini yaatsan teneg amisgaanuud ve??? Ene hun mergejliin bicheecheer bichuulsen blaach, uuriinhuu buh bichii gesen sanaagaa hilj bichuuldiin bgaa bizde? Ner hundtei humuus ihenh ni nom gargadag, harin ted uursduu nomoo bichdiimuu teneg har novshoo! Chamd uur bichih yum oldsongui yu? Yaasan teneg amisgaanuud bdiimbee? Za hoyuulaa bodood uzii??? Za chi niitlel bichheer bolloo gej bodii, za chamd buh sanaana bn, yu bichihee medej bgaa. Harin olon tumen unshihad chi oilgomjtoi uuriin uzel sanaagaa oilguulhaar bichihed mergejliin utga sanaanii bicheecheer bichuulneedee? Ene zugeer naizuuddaa zoriulj Facebook deer yum bichdegshig yum bish bagaa. Odoonoos joohon yumiig oilgoj ihlene bgaa!
Chi niitleliin unshaad dotor uhamsar chini gonsoogoigui bol, chi neg bol Mongol hun bish, neg bol chi asar yomboi gar bndaa.
Cham shig hun turd garval yarihgui yum bnldaa? Turiin har hairtsag ene ter geed chi yu meddegiin? Bid nar zaaval gadnii huuliin sistemeer yavah yostoi yumuu? Chi Mongol hun bol, joohon hairtsagnaasaa garch setgene bhaa and mini?
Chi hyatad uzeltei bol, hyataddaa ochij amidar! Bitgii hoyoriin hoorond yum bicheed bai!!! Mongol hun hoyoriin hoorond yum yarij hiideggui yum! Chi Mongol hun buguud, oilgoson bol mash sain bn!
Энэ ёстой хагалан хагалан бутаргах санааг цухалзуулжээ.Ингэж л ард түмний толгойг эргүүлээд байна
Ene huniig bolovsrolgui gedgeer n l dairah yum. Er n yug bolovsrol gedeg yum. Uursdiinhuu hemjdeg hemjeeseer ***** bodotsgoo. Hiij baisan n, hiij baigaa n, hiih geed yrij bgaa buhnees n mongoloo gesen chin setgel haragddag bolohoor bi hundeldeg. Ih mundag bolovsroliin gerchilgeetei murtluu mahan tolgoitoi, huiten muuhai tsarain deeree zusar byalduuch huuramch dur esgesen hudlaa eh oron gej jujiglesen busad uls turchduus uur gej boddog.
baagii chi uuruu hagalagch uu
Ene uuruu uhseneeree bichdeg yum bi yamarch bolovsrolgyi gej uuruu batlaad baisan biz dee
Chi hyatad uzeltei bol, hyataddaa ochij amidar! Bitgii hoyoriin hoorond yum bicheed bai!!! Mongol hun hoyoriin hoorond yum yarij hiideggui yum! Chi Mongol hun buguud, oilgoson bol mash sain bn!
turiin said hun turiin har hairzagnii bodlogiig barij baigaa etgeed ingej uuriin halit mulit bodson yumaa olon niitiin medeeleliin heregseleer il dald yavuulmaargyu bn.tanii ekh oronch durnii zaana alsiin goridlogo baigaag ard tumen harakhgyu bn.Neg l ikh ekh oron yarikhiin orond avsan avgai chin yagaad oros yum be yagaad tumur zamiin bodlogiig oros gej huzaad baigaagaas chin bolj mongoliin ard tumnii amidral yamar bolsoniig ***** mart.
Cham shig hun turd garval yarihgui yum bnldaa? Turiin har hairtsag ene ter geed chi yu meddegiin? Bid nar zaaval gadnii huuliin sistemeer yavah yostoi yumuu? Chi Mongol hun bol, joohon hairtsagnaasaa garch setgene bhaa and mini?
baagii chi uuruu hagalagch uu
oo hoorhii ih l mundag setgehuitei hun yum daa
Chi niitleliin unshaad dotor uhamsar chini gonsoogoigui bol, chi neg bol Mongol hun bish, neg bol chi asar yomboi gar bndaa.
Ýíõñàéõàí åð íü õàðâààñ õóæàà òýð òºìºð çàìûí àñóóäàë äýýð þó ÿàðèæ áàéñàíûã íü áè÷ëýãýýð ñîíñîæ áàéñàí.Òºìºð çàìààñ õîëäóóëñàí íü áîëñîí þì.Ìîíãîë÷óóä áèä õýçýý çºâ õ¿íýý ñîíãîæ ÷àääàã áîëîõ þì áý.
2007 ond bichij baij. 2010 ond Daraa n MAN-iig 2 huvaaj hagalsan daa. Alsiig harj l bichsen bna
2007 ond bichij baij. 2010 ond Daraa n MAN-iig 2 huvaaj hagalsan daa. Alsiig harj l bichsen bna
хэн нэгэнд захиалга өгч бичүүлж дээ. Түүнээс УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албыг давхар хашаад дээр нь ингэж бичвэл ёстой цоорч дээ.
Ta nar chini yaatsan teneg amisgaanuud ve??? Ene hun mergejliin bicheecheer bichuulsen blaach, uuriinhuu buh bichii gesen sanaagaa hilj bichuuldiin bgaa bizde? Ner hundtei humuus ihenh ni nom gargadag, harin ted uursduu nomoo bichdiimuu teneg har novshoo! Chamd uur bichih yum oldsongui yu? Yaasan teneg amisgaanuud bdiimbee? Za hoyuulaa bodood uzii??? Za chi niitlel bichheer bolloo gej bodii, za chamd buh sanaana bn, yu bichihee medej bgaa. Harin olon tumen unshihad chi oilgomjtoi uuriin uzel sanaagaa oilguulhaar bichihed mergejliin utga sanaanii bicheecheer bichuulneedee? Ene zugeer naizuuddaa zoriulj Facebook deer yum bichdegshig yum bish bagaa. Odoonoos joohon yumiig oilgoj ihlene bgaa!
odool hagarahgvi butarahgvi baih ni chuhal hal vzej hashir suusan MOaH -iihon ulam ew negdeltei baih heregtei
Ene hun uuruu iim um bichij baigaa Uuniig bichdeg heseg buleg humuus bii
xxx chihshig, chi haashaiin porno kinonoos huuvalbarlaj bgaamuu? Ta nar joohon dunku bnda? Yumiig joohon urgun hureetei haraach guiya.
Хамгийн их уншсан