Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ
ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
"Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ
Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Мадонна дэлхийн хамгийн их орлоготой дуучин
“Forbes” сэтгүүлээс 2013 оны дэлхийн хамгийн өндөр орлоготой дуучдын жагсаалтыг гаргажээ. Жагсаалтыг гаргахдаа дуучид өөрсдийн продюсер, менежер, өмгөөлөгч гэх мэт хүмүүст ногдох хувийг нь өгөхөөс өмнөх байдлаар тооцдог. Мөн жагсаалтад өдгөө амьд байгаа дуучдын энэ жил олсон орлогыг оруулсан гэдгээ сэтгүүл онцолсон байна. Хэрэв ингэхгүй бол өөд болсон ч гэлээ энэ жил 160 сая ам.долларын орлоготой байсан Майкл Жексон ямар ч эргэлзээгүйгээр жагсаалтын тэргүүлэхээр байлаа.
Жагсаалтын эхний аравт орсон дуучин, хөгжимчдийг сонирхуулъя.
Нэгдүгээрт, дуучин Мадонна орсон байна. Тэрээр энэ жил концертын тасалбарын борлуулалт, өөрийн гаргасан “Material Girl” хувцасны брэнд, сүрчигийн “Truth or Dare” брэндийн борлуулалт зэргээс нийт 125 сая ам.долларын орлого олжээ.
Хоёрдугаар, байранд энэ жил 80 сая ам.долларын орлоготой ажилласан Леди Гага, гуравдугаар байранд 79 сая ам.доллараар “Bon Jovi” хамтлаг оржээ. Цаашлаад, 65 саяыг олсон Тоб Кит, 65 саятай “Coldplay” рок хамтлаг, 58 саятай Жастин Бибер, 55 саятай кантри дуучин Тейлор Сфивт, 54 саятай Элтон Жон, 53 саятай Бейонсе, 53 саятай кантри хөгжимчин Кенни Чесни нар орсон байна.
Дэлхийн хамгийн их орлоготой дуучдын тоонд орсон хүмүүс бүгд англи хэлтэй, АНУ эсвэл Их Британийнх байгаа юм. Эдгээр дуучин орлогынхоо дийлэнх хэсгийг мөн л АНУ, Их Британиас олсон байна.
“Forbes” сэтгүүлээс 2013 оны дэлхийн хамгийн өндөр орлоготой дуучдын жагсаалтыг гаргажээ. Жагсаалтыг гаргахдаа дуучид өөрсдийн продюсер, менежер, өмгөөлөгч гэх мэт хүмүүст ногдох хувийг нь өгөхөөс өмнөх байдлаар тооцдог. Мөн жагсаалтад өдгөө амьд байгаа дуучдын энэ жил олсон орлогыг оруулсан гэдгээ сэтгүүл онцолсон байна. Хэрэв ингэхгүй бол өөд болсон ч гэлээ энэ жил 160 сая ам.долларын орлоготой байсан Майкл Жексон ямар ч эргэлзээгүйгээр жагсаалтын тэргүүлэхээр байлаа.Жагсаалтын эхний аравт орсон дуучин, хөгжимчдийг сонирхуулъя.

0 Сэтгэгдэл