Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Асуудал дагуулсан аюултай тоо баримтууд
Хүүхэд бүр суралцах эрхтэй. Чанартай сургалт, аюулгүй орчин, эрүүл мэндийг төр өгөх үүрэг хүлээдэг. Гэхдээ боловсролын тогтолцоо үргэлж л хэл ам дагуулсаар ирсэн. Кембридж, Жайка, ... Нэрийг нь хэлэхэд ч хэцүү боловсролын хөтөлбөрүүдийг нутагшуулахаар завгүй явах хойгуур ерөнхий боловсролын сургуулиудын барилга, “Үдийн цай” хөтөлбөрийн чанар, багшлах боловсон хүчний хүрэлцээ байж болох хамгийн муу үзүүлэлт рүү ойртсоор.
Харин Шинэчлэлийн Засгийн газрын бодлого дээр дурдсан жижиг юм шиг мөртлөө том асуудлуудыг шийдэхэд чиглэсэн нь энэ салбарын нэр хүндийг жаахан ч гэсэн дээш нь татаж буй. Гэхдээ байдал нэг их дээрдсэн зүйлгүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2013 оны төлөвлөгөөнийхөө дагуу боловсролын салбарт шалгалт хийж, дүнгээ нэгтгэсэн байна.
Шалгалтад 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 342 ерөнхий боловсролын сургууль хамрагджээ.
“Үдийн цай” хөтөлбөрийн нэрийг бариад юу хийгээд байна аа
“Үдийн цай” хөтөлбөр нь хүүхдийн хичээлд суух сонирхлыг дэмжих, сургууль завсардалтыг багасгах, бага боловсролын төвшинд хүүхэд бүрт суралцах тэгш боломжийг хангахад чиглэгдсэн. Гэвч үүргээ сайн биелүүлж чадахгүй байсаар өнөөдөртэй золгов. Үнэндээ, 400 төгрөгт багтсан “Үдийн цай”, 1100 төгрөгийн үнэтэй цэцэрлэгийн хоолонд хүүхдүүд төдийгүй эцэг, эхчүүд ч сэтгэл хангалуун биш байгаа. Арга ч үгүй биз. Сургууль, цэцэрлэгийн удирдлагууд нь аль болох хямдыг бодож бүтээгдэхүүнээ сонгодгоос хэд хэдэн сургуулийн хүүхдүүд хоол, цайндаа хордож, амиа алдах дөхсөн гашуун түүх одоо ч мартагдаагүй. Эхнээсээ ходоод, гэдэсний эмгэгтэй болсон учир яаж ч мартах билээ. Харамсалтай нь, "Үдийн цай" хөтөлбөртэй холбоотой өмнөх асуудлууд шийдвэрлэгдэж амжаагүй байтал дахиад л зөрчил дутагдал илэрсэн гэнэ.
Энэ удаагийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн шалгалтаар дээрхи сургуулиудаас гадна “Үдийн цай” хөтөлбөрт бүтээгдэхүүнээ нийлүүлдэг найман үйлдвэрийг шалгажээ. Шалтгалтын дүнгээс харахад өгсөн мөнгөнд тохируулж, юу ч хийсэн яадаг юм гэсэн сэтгэлээр хандаж байгаа нь илт. Нэг хэсэг Хятадаас бодлогоор чанаргүй хоол хүнсний зүйл оруулж ирдэг байсан талаархи үнэн худал нь үл мэдэх яриа бий. Тэгвэл Монгол Улсын ирээдүйг атгаж байгаа хүүхдүүдийг хэний хүслээр, захиалгаар ийн хордуулж, тэднийг үл тоомсорлож байгааг энд таах гэсэнгүй. Шалгалтаар илэрсэн бодит дүр зургийг л дэлгэхийг хичээсэн юм.
“Мон сүү” гэх нийслэлийн нэлээд хэдэн сургуулийн хэрэгцээг хангадаг компанид хийсэн шалгалтын үеэр тус байгууллагын үйлдвэрлэл явуулдаг цехийн шалны плита ховхорч, трап нь шүүрэн хаалтгүй, цонх онгойлгодог хэсгээрээ торон хаалтгүй, бохир, цэвэр бүсийг хооронд нь ялгасан тэмдэггүй гээд наад захын зөрчлүүд илэрсэн байна. Гэхдээ эдгээр зөрчил наад захын мэт харагдаж байгаа нь арилгах боломжтой гэсэн үг. Гэтэл яагаад боломжгүй биш зүйлийг тэр хэвээр нь байлгаад байна вэ. Шалны плита хуурсан гэдэг нь шороо тоос босохын үндэс, цонх хаалтгүй гэдэг нь утааны улирал эхэлсэн энэ үед бас л хэцүүхэн асуудал. Эдгээр арилгаж болох зөрчлөөс гадна тус үйлдвэрт түүхий сүү зөөвөрлөх машины хүрэлцээ муу гэнэ. Тийм учраас зарим үед сүүг температурын шаардлага хангаагүй нөхцөлд зөөвөрлөдөг аж. Энэ нь чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх шалтгаан болж байна.
Мөн “Милко” ХХК-д хийсэн шалгалтаар олон зөрчил илэрч. Үүний нэг нь бохирын трап шугам хоолойг графикийн дагуу халдваржуулаагүй, бүтээгдэхүүн хадгалж буй өрөөний хэмийг тухай бүрд нь шалгаж тэмдэглэл хөтлөөгүй явдал. “Үдийн цай” хөтөлбөрөөр дамжиж хүүхдүүдэд шууд хүрдэг бүтээгдэхүүн хөлдөөд, гэссэн эсэхийг үгүйсгэх аргагүй гэсэн үг. Өрөөний хэмийг тухай бүрд нь хэмжиж байгаагүй болохоор ингэж таамаглахаас өөр аргагүй.
Харин хүүхдүүдийн “Үдийн цай”-ндаа амтархан иддэг жигнэмэгийг үйлдвэрлэдэг “Бамбууш” ХХК ч мөн шалгалтад бүдэрчээ. Байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг үйлдвэрийн болон нийт дамжлагад хүрэлцээ муутай, гэрлийн шилд хамгаалалтын бүрхүүлгүй, түүхий эд хүнсний нэмэгдэл туслах материал нь дагалдах бичиг баримт дутуу, баталгаажуулаагүй, дотоодын хяналт муу гэсэн зөрчлүүд илэрсэн байна.
Хүүхэддээ хүнсний зүйл худалдан авахдаа хугацаа, чанарыг нь харгалзаж үздэггүй эцэг эх цөөн л байх. Гэхдээ шууд хэрэглэхээр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хүмүүс үр хүүхэдтэй, эцэг эх болох хүмүүс мөртлөө арилгаж болох зөрчил дутагдал дээр анхаарлаа хандуулахгүй байгаа нь харамсалтай. Хүүхдүүдийн ходоод хогийн сав биш шүү дээ.
“Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд хийсэн хяналт шалгалтаар гарсан зөрчил дутагдлыг арилгуулахаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 621 заалт бүхий 95 албан шаардлага, найман акт үйлдэгдэж, 17 байгууллагад хоёр сая 315 мянган төгрөг, 13 албан тушаалтад нэг сая 426 мянган төгрөгийн, долоон иргэнд 457 мянган төгрөгийн шийтгэл ногдуулж, лабортарийн шинжилгээний хариуг үндэслэж 118 дүгнэлт гаргасан байна.
Энэ үзүүлэлтээс харахад, “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн хэрэгжилтийн зөвхөн 68.6 хувийг л биелүүлсэн гэсэн дүгнэлт гарсан аж.
“Үдийн цай” хөтөлбөрийн хоол тэжээлийн илчлэгийн талаар ярих зүйлгүй
Та хүүхдээ сургууль, цэцэрлэгээс нь ирэхэд ямар хоол цай идэж уусан, цадсан эсэхийг нь асууж байв уу. Өдөр бүр хар цай, жигнэмэг иддэг гэдэг үг нь танд нэгийг бодогдуулдаг гэдэгт эргэлзэхгүй байна. Ингэхэд хүүхэд хоногт хэдэн ккал илчлэгийг хоол хүнснээсээ авах ёстой талаар та мэдэх үү. Энэ талаар сонирхвол, “Нэг хүүхдэд ногдох хоногийн хоолны норм, үндсэн шимт бодис, илчлэгийн хэрэгцээ” гэсэн ЭМ болон БШУ-ы сайдын хамтарсан 2005 оны 225/296 дугаар тушаал байдаг аж. Дээрх тушаалаар нэг хүүхэд хоногт
-170 грамм мах идэх ёстой. Үүнээс 26.5 г амьтны гаралтай уураг, 262.1 ккал илчлэг
-45 гр будаанаас ургамлын гаралтай уураг, 5.1 г, өөх тос 0.3 г, нүүрс ус 33.0 г, 155.1 ккал илчлэг
-130 грамм төмснөөс уураг 2 г, өөх тос 0.1 г, нүүрс ус 19.7 г, 87.7 ккал илчлэг
-80 г гурилнаас уураг 9.7 г, өөх тос 1.0 г, нүүрс ус 57.5 г, 272.7 ккал илчлэг тус тус авах ёстой юм байна. Тэгвэл дээрх авах ёстой илчлэгийн хэдэн хувийг хүүхдүүд авч чадаж байгаа талаархи судалгаанаас харахад 3-7 насны хүүхдэд хоногт 1770-2150 ккал илчлэг бүхий хоол, хүнсний зүйлээр үйлчилбэл тухайн хүүхэд хоногт авах ёстой илчлэг, амин дэм, эрдэс бодисыг бүрэн авах бололцоотой юм байна. Гэтэл өнөөдөр өдөрт нэг удаа хоол идэж, хоёр удаа хөнгөхөн цайлдаг цэцэрлэгийн нэг хүүхэд дунджаар 906-1040 ккал хоол хүнс хэрэглэж буй гэсэн судалгаа гарчээ. Тэгэхээр хоногт авах ёстой илчлэгийнхээ ердөө 50 хувийг нь авдаг байх нь.
Ингээд бодохоор 1100, 400 төгрөгт тааруулах гээд цэцэрлэг, сургуулийн удирдлагууд аль хямдхан хүнсний бүтээгдэхүүн авах биш үр хүүхдийнхээ хойч ирээдүйг бодох хэрэгтэй. Хөөрхийс минь аль хямдхан чанаргүй болгоныг идээд ходоод, гэдэсгүй болж буйг “Эрүүл хүүхэд аян”-ы үр дүн харуулсан шүү дээ. Уг аяны судалгаагаар хүүхдийн өвчлөлд амьсгал, шүд, хоол боловсруулах болон шээс бэлгийн тогтолцооны өвчин эмгэг дийлэнх тохиолдлыг нь эзэлж байсныг бид мартах учиргүй.
Мартаагүй гэдгийг энэ онд Мэргэжлийн хяналтын газраас хийсэн судалгаа санууллаа. Шалгалтын явцад сургуулийн “Үдийн цай”-нд өгөхөөр бэлтгэсэн бүтээгдэхүүнээс дээж авч, лабораторт шинжлүүлэхэд шалгалтад хамрагдсан сургуулийн 12 хувь нь тухайн өдрийн хувьд “Эрүүл мэндийн сайдын энэ оны батлагдсан 207 тоот тушаал болох “Сургуулийн хүүхдийн бага үдийн цайгаар авбал зохих хүнсний бүтээгдэхүүн, үндсэн шимт бодис ба илчлэгийн хэмжээ”-г хангаж чадахгүй байна.
”Балчир үрс минь чанартай сайн хооллож байж л эрүүл өсч, хүмүүжинэ. Тэгэхгүй энэ мэтээр 400, 1100 төгрөгт багтаан хоол, цай өгч байна гэж аргацаасаар байтал “Тийм сургууль, цэцэрлэгийн тэдэн хүүхэд үдийн хоол цайндаа хордож нас барлаа” гэдэг эмгэнэлт мэдээ сонсоход ойрхон болсныг сануулахад гэмгүй л болов уу.
Таргалалт, жингийн дутагдал хамгийн том асуудал
Сургуулийн наснаасаа жингийн илүүдэл эсвэл дутагдалд орох нь бага наснаасаа өвчний суурьтай болж байгаа хэрэг. Таргалалт нь дотор эрхтнийг өөхлүүлснээр бусад төрлийн өвчний эхлэл болдог. Жингийн дутагдал ч үүнээс дутуугүй хор нөлөөтэй. Гэтэл 6-12 насны эрэгтэй, эмэгтэй 36044 сурагчдад хийсэн судалгаагаар хэт намхан 667, жингийн илүүдэлтэй 770, жингийн дутагдалтэй 695 хүүхэд илэрсэн байна.
Энэ нь нэг их тоо биш ч жил ирэх тусам өсч байна. Гэтэл заалгүй сургууль олширсоор. Мэргэжлийн хяналтын газрыг шалгалтаар нийслэлд л гэхэд 10 гаруй сургуулийн барилгад акт тавьсан. Тэдгээр сургуулийнхан шинэ барилга хүлээн ойролцоо сургуульдаа толгой хоргодож буй. Аль хоёр жилийн өмнө актлагдсан сургуулийн барилгыг энэ онд бас л тендерийг нь будлиантуулсан гэх шуугиан тарьсаар арай гэж нураасан. Барилга баригдах хүртэл хэдэн жил болохыг одоогоор хэн ч таашгүй. Энэ хугацаанд айлын хаяа бараадсан сургуулийн сурагчид заалгүй. Таргалалт, жингийн дутагдал, хэт намхан зэрэг сурагчдад тохиолдож буй асуудлыг шийдэх гарц нь биеийн тамирын хичээл. Гэтэл дээрх сургуулийнхнаас биеийн тамирын хичээлээ хэрхэн хийж байна гэж асуухад дулааны улиралд гадаа ордог. Хүйтний улиралд ангидаа лекц орох маягаар хичээлээ явуулдаг гэж хариулах. Зуны гурван сар амраад хүйтний улиралд хичээллэдэг боловсролын тогтолцоотой учир хичээлийн жилийн 80 хувьд нь заалны асуудалтай сургуулийнхан ангидаа биеийн тамирын хичээл ордог байх нь.
Гэхдээ зөвхөн заал ч асуудал юм биш. Анги танхимын хүрэлцээ муутай энэ үед заал нэхээд суух нь бас л боломжгүй мэт. Нэг ангид дунджаар 35 хүүхэд хичээллэнэ гэсэн стандарттай. Гэтэл дээрх шалгалтад хамрагдсан сургуулиудын 47.8 хувь нь анги танхимын нэг хүүхдэд ногдох талбайн хүрэлцээгүй, 26.4 хувь нь ширээ сандал стандартын шаардлага хангаагүй гэсэн тоо гарсан байна.
Ийм нөхцөлд Ерөнхий боловсролын сургуулиудад заал болон эдэлбэр газар хүсээд нэхээд нэмэргүй биз ээ. Гэхдээ удаан ч гэсэн гэрлийн хурдаар шинэчлэл хийгдсээр байна. Салбарын яам нь энэ жил цэцэрлэг, сургууль, дотуур байр, спорт заал, шинжлэх ухааны зориулалттай 102 барилга ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж буй. Барилын асуудлыг ярина уу л гэхээс бариад өгч чадахгүй мань мэт нь хүлээгээд суухаас өөр юу ч хийх билээ дээ.
Хүүхэд бүр суралцах эрхтэй. Чанартай сургалт, аюулгүй орчин, эрүүл мэндийг төр өгөх үүрэг хүлээдэг. Гэхдээ боловсролын тогтолцоо үргэлж л хэл ам дагуулсаар ирсэн. Кембридж, Жайка, ... Нэрийг нь хэлэхэд ч хэцүү боловсролын хөтөлбөрүүдийг нутагшуулахаар завгүй явах хойгуур ерөнхий боловсролын сургуулиудын барилга, “Үдийн цай” хөтөлбөрийн чанар, багшлах боловсон хүчний хүрэлцээ байж болох хамгийн муу үзүүлэлт рүү ойртсоор. Харин Шинэчлэлийн Засгийн газрын бодлого дээр дурдсан жижиг юм шиг мөртлөө том асуудлуудыг шийдэхэд чиглэсэн нь энэ салбарын нэр хүндийг жаахан ч гэсэн дээш нь татаж буй. Гэхдээ байдал нэг их дээрдсэн зүйлгүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2013 оны төлөвлөгөөнийхөө дагуу боловсролын салбарт шалгалт хийж, дүнгээ нэгтгэсэн байна.

0 Сэтгэгдэл