Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зарим хэсэгт цахилгааны түр хязгаарлалт хийнэ
Нийслэл хотын хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний  өсөн нэмэгдэж буй хэрэгцээ, хэрэглээний ачаалал даах чадвар, найдвартай байдлыг хангах үүднээс  110/10 кв-ын “Баруун” дэд станцын 10 кв-ын 1 ба 2-р секцийн шинэчлэлтийн ажлыг хийх гэж байна. Уг станц нь жилд дунджаар 170 гаруй сая квт. цаг цахилгаан эрчим хүч дамжуулдаг. Дэд станцын 2 ширхэг хуучин хүчний трансформаторыг 2009 онд 25 МВА болгож, өндөр хүчдлийн 110 кв-ын тоноглолуудыг шинэ орчин үеийн таслуур, микропроцессорын реле хамгаалалт, автоматикаар шинэчилсэн. Өнөөдрийн байдлаар 110/10 кв-ын “Баруун” дэд станц нь Улаанбаатар хотын 1,3,4, 10-р хорооллын 1186 аж ахуйн нэгж, 23814 айл өрхийг цахилгаанаар хангаж байна. Үүнд 1-р зэрэглэлийн онцгой хэрэглэгчид болох 3-р эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, “Ачтан” эмнэлэг, дулааны насос станц-6 багтдаг. 110/10 кв-ын “Баруун” дэд станцын 10 кв-ын реле хамгаалалт, автоматикийн төхөөрөмжийн тоноглолууд нь хуучирснаас болж гаднын богино залгаа үүсэх үед гэмтлийг даахгүй болсон. Хүндрэлийг шийдвэрлэхээр техникийн шинэчлэлтийг үе шаттай хийнэ. Тиймээс 2013 оны 11-р  сарын 22, 29-ний өдрүүдэд 3,4-р хорооллын хойд хэсэг, 6-р бичил хорооллын хойд, Саппорогийн хойд талын гэр хорооллын хэрэглэгчид 2 цагийн хугацаанд түр цахилгаангүй болно. Засварын явцаас шалтгаалан цахилгааны хязгаарлалт хийх өдөр өөрчлөгдөх магадлалтай тул иргэд, аж ахуйн нэгж та бүхнийг эрчим хүчний хэрэглээгээ зохицуулахыг анхааруулж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан