Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үлэг гүрвэлийн музей Лениний музейгээ авах боллоо
Монгол Улсын Дээд шүүх В.И.Лениний музейн өмчлөлтэй холбоотой маргааныг хэлэлцэж, тус музейн барилга нь төрийн өмч болохыг тогтоож, Монгол Ардын намыг музейн байрыг чөлөөлж төрд шилжүүлэн өгөх шийдвэр гаргасан байна. Улын төсвийн хөрөнгөөр барьж, төрийн мэдэлд байсан ч МАН-ын өөрийн өмч болгон эзэмшиж төр өмчлөлдөө авах гэсэн нэхэмжлэл гаргасныг МАН удаа дараа няцааж маргаан гаргаснаар шүүх хэлэлцэж энэ хурал 11 удаа хойшилж байсан нь ийнхүү эцэслэн шийдвэрлэжээ.

Музейн барилгын өмчлөлтэй холбоотой маргааныг анх өнгөрсөн зургадугаар сард Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэж, В.И.Лениний музей нь Төрийн өмчийн хорооны эзэмшил болохыг тогтоосныг наймдугаар сард Нийслэлийн шүүхээс дээрх шийдвэрийг хэвээр баталсан билээ.

Харин МАН шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн давж заалдсаныг Улсын Дээд шүүх ийнхүү нэг мөр шийдлээ.

Ингэснээр төр өмчөө МАН-аас эргүүлэн авч, үлэг гүрвэлийн музей өөрийн гэсэн байртай болох боломж бүрдлээ.
0 Сэтгэгдэл
ZA yamai daa, luivarchdaas neg ch gesen yumaa, ard tumen butsaaj avsand ni talarhaj baina. Shuuh shudarga bolj baigaa ni unen yum baina
үлэг гүрвэлийн төв музейд баяр хүргэе!
Хамгийн их уншсан