Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголд компанийн засаглал бүрэн утгаараа хэрэгжихгүй байна
Олон улсын санхүүгийн корпорацын судалгаагаар Монгол Улсын компаниудыг өрсөлдөх чадвар болон гүйцэтгэлээ сайжруулах, хөрөнгө оруулалт татах, компанийн засаглалаа сайжруулах хэрэгтэй гэсэн дүн мэдээ гарчээ. Учир нь, 2011 оны байдлаар Хөрөнгийн биржийн хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй  20 хувьцаат компанийн засаглалын онооны дундаж ердөө л 27,5 хувьтай байгаа нь Монгол Улсын компанийн засаглалын дүрэм журмууд хангалттай сайн хэрэгждэггүйг харуулж байна хэмээн ОУСК-ынхан хэлж байлаа. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр “Бизнесийн байгууллагууд бага өртөг зардлаар илүү их хөрөнгө оруулалт татах боломжийг бий болгодог компанийн сайн засаглалын талаархи мэдлэгээ сайжруулах хэрэгтэй. Энэхүү үнэлгээний тайлангийн зорилго нь эрх бүхий байгууллагуудад компанийн засаглалын зохицуулалтын давуу ба сул талуудыг таниулах, улмаар шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар хэрэгжилтийг хангуулах юм” гэв. Харин ОУСК-ын суурин төлөөлөгч Tуен Нгуен “Компанийн засаглал сайтай нь сул засаглалтай компаниас илүү ашигтай ажиллаж чаддаг. Сайн практик нь компаниудад илүү үр ашигтай менежменттэй болох, нөөц боломжийн зохистой хуваарилалт хийхэд нь тусална. Улмаар тус улсын урт хугацааны эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулах, тогтвортой үнэ цэнийг бий болгох болно” хэмээлээ.   Дашрамд, манай улсын хөрөнгө оруулалтын дүн энэ онд түүхэнд байгаагүй өндөр хэмжээнд буюу 25 тэрбум ам. долларт хүрч, хувийн хэвшилд ажлын байр нэмэгдсэн юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан