Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Ц.Пүрэвдорж: Цахим үнэмлэхийг ирэх жилээс ухаалгаар ашигладаг болно
Улсын бүртгэлийн ерөнхий газар хэмээх их ажилтай хамт олон энэ жилийг хэр үр бүтээл, амжилттай үдэж байгааг сонирхохоор газрын дарга Ц.Пүрэвдоржтой уулзаж ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд улсын бүртгэлийн байгууллага маш завгүй, ачаалалтай ажиллаж байгааг иргэд анзаардаг байх. Өнгөрч буй жилийг байгууллагынхаа хувьд хэрхэн дүгнэх бол?
-Манай хамт олны хувьд амжилт бүтээлээр дүүрэн, шинэчлэлийн салхи үлээсэн сайхан жил өнгөрч байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хувьд иргэний бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэл гэсэн гурван үндсэн бүртгэлийн үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн хугацаанд гурван бүртгэлийнхээ мэдээллийн системийн шинэчлэлийн ажлыг хийж дуусгаад байна. Юуны түрүүнд иргэний бүртгэлийн онлайн буюу шинэ системээр Улсын Их Хурал, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулийг явууллаа. Ямар онцлогтой вэ гэхээр иргэн бүрийн хурууны хээгээр баталгаажсан, дижитал зургийн сантай, бүртгэлийн давхцалгүй, хувийн мэдээлэл агуулдаг болсон. Урьд нь, эдгээр сонгууль яаж явагддаг байсныг бид мэднэ. Сонгогчдын бүртгэл давхацсан, талууд бие биеэ хардсан, өөр хэсэг хороодод дахин санал өглөө гэхчлэн сэрддэг байсан нь ариллаа. Мөн нэг чухал зүйл бол иргэн нэг бүрийн био өгөгдөл буюу хурууны хээгээр баталгаажсан сонгогчийн жагсаалт гаргаад давхцуулалгүйгээр сонгуулийн хэсэг бүрээр мэдээллийн санг тоног төхөөрөмжид суулган баталгаажуулсан явдал юм.
-Ер нь, энэ жил та бүхний үйл ажиллагааг хялбаршуулах суурь болсон систем, программ хангамжийн шинэчлэлийн жил байжээ гэж ойлгож болох уу?
-Тийм ээ, бид “Мянганы сорилтын сан”-тай хамтраад өнгөрсөн хугацаанд “Хөрөнгийн эрхийн төсөл” хэрэгжүүлсэн. Төслийн үр дүнд эд хөрөнгийн эрхийн бүртгэлд “EPRS” гэдэг шинэ систем нэвтрүүлсэн. Найман аймаг, нийслэлийн бүх дүүрэг хамрагдсан төсөл маань саяхан дууслаа. Ирэх долоо хоногоос бүртгэлийн шинэ системээ Засгийн газраас санаачлан хэрэгжүүлсэн ТҮЦ буюу киоск машинуудтай холбож нийслэл төдийгүй хөдөө орон нутагт үйлчилж эхэлнэ. Ингэснээр киоск машинаас иргэний бүртгэлийн лавлагааг цахимаар авч байгаатай адилаар эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой үйлчилгээг шуурхай, түргэн авна гэсэн үг. Хуулийн этгээдийн бүртгэлийн хувьд мөн цоо шинэ систем нэвтрүүлсэн. Солонгос улсын “КОИКА” олон улсын байгууллагатай хамтарч орон даяар бүртгэлийн үйл ажиллагааг цаг алдахгүйгээр иргэдэд түргэн шуурхай үйлчлэх бололцоо бүрдүүлээд явж байна. Ийм амжилт бүтээлтэйгээр энэ жилийг үдэж байгаа юм.
-Технологийн дэвшил сүүлийн үед эрчээ авч байгаа ч бүртгэлийн байгууллагын хувьд одоо л бодитоор нэвтэрч байна уу даа гэж санагддаг?
-Техник технологийн дэвшлийн хувьд УБЕГ хамгийн сайн шийдлийг ашигладаг гэж би боддог. 2010 оны долдугаар сараас иргэний шинэчилсэн бүртгэлийн ажлыг улс орон даяар зохион байгуулж эхэлсэн. Ингэснээр иргэдээ шинэчилсэн бүртгэлд хамруулж, хурууны хээ, гэрэл зургийг нь авч мэдээллийн санг бүрдүүллээ. Үүнд суурилж дээр хэлсэн системийн шинэчлэлийн ажлаа амжилттай хэрэгжүүлсэн. Одоо бидэнд хэрэглээнд нэвтрүүлэх ажил л үлдээд байна. Бусад төрийн байгууллага даатгал, халамж, банк гээд олон байгууллагад ашиглах дундын өгөгдлийн сан бий боллоо. Тэд өөр өөрийн нууцлалын түвшинд дундын өгөгдлийн сан руу орж ажиллах техникийн боломж бүрдлээ. Иргэний цахим үнэмлэхийг хүн бүрт олгосон бөгөөд ирэх оноос бүрэн утгаар нь хэрэглэдэг болгоход анхаарч байгаа юм. Энэ бол хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт программ хангамж нэвтрүүлж буй хэлбэр.
-Таны хэлснээс иргэн бүр цахим үнэмлэхээ ирэх жилээс хялбар аргаар буюу “ухаалаг” байдлаар ашиглах нь ээ?
-Тийм ээ. Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллийн сан бүрдүүлэх, цахим үнэмлэхээ тараах ажлаа хийгээд үндсэндээ дууслаа. Одоо хилийн чанадад суугаа иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй хүмүүсээс бусад нь цахим үнэмлэхтэй гэж хэлж болно. Дараагийн чухал ажил бол “PKI” буюу цахим гарын үсэг суулгаж, хэрэглээнд оруулах шат дараатай үйл ажиллагаа. Яг одоо бол бид Мэдээлэл технологийн газартай хамтраад суурь бэлтгэл, шаардлагатай үйл ажиллагааг судлаад явж байна. Ер нь, бичиглэл хийх, бусад байгууллага ашиглах асуудал ирэх жилдээ багтаад эхэлнэ.
-Таны хэлсэнчлэн сүүлийн гурван сонгууль харьцангуй чимээ шуугиангүй, нам гүм болсон шиг санагдах юм?
-Шат шатны сонгуулиа үнэн зөв, шударга, шуурхай байдлаар зохион байгуулахад улсын бүртгэлийн байгууллагын хувь нэмэр маш их. Энэ зуур нэг зүйлийг сонирхуулж хэлэхэд Англид төвтэй “Олон улсын парламент судлалын төв”-өөс дэлхийн 140 гаруй орны сонгуулиас хамгийн сайн зохион байгуулалттай, иргэдийн сонгох эрхийг хангаж ажилласан шилдэг орныг шалгаруулдаг юм байна. 2013 оны хувьд хоёр орон шалгарсны нэг нь Америк, нөгөө нь Монгол Улс. Яагаад бид ингэж шилдэгт шалгарсан бэ гэхээр зах хязгаар нутгийн иргэдээ орхигдуулалгүй сонгох эрхээр хангасан явдал. Өөрөөр хэлбэл, бид шинэчилсэн бүртгэл, иргэний цахим үнэмлэх олгох ажлын үр дүнд сонгогчдын нэрийн жагсаалтыг УБЕГ гаргаж өгснөөр сонгогч нэг бүрийн сонгуульд оролцох бололцоог хангаж өгсөн юм. Хөгжингүй улс орнуудын хувьд хязгаар нутгийн зарим иргэдээ сонгуульд бүрэн дүүрэн оролцуулж, хамруулж чаддаггүй асуудал байдаг юм байна л даа. “Олон улсын парламент судлалын төв”-өөс ирэх сарын 4-нд олон улсад дээрх шалгаруулалтын дүнгээ зарлахаар төлөвлөсөн гэсэн.
-Тэгвэл тун удахгүй баярт мэдээ дуулдах нь. Энэ бүхэнд хүрэхийн тулд таны удирдаж буй бүртгэлийн байгууллагын хамт олон тун завгүй ажилласан байх?
-Тийм ээ. Жишээ нь, хөрөнгийн эрхийн бүртгэлийн хувьд аваад үзэхэд өнгөрсөн зун маш их давалгаа үүссэн. Энэ бол Засгийн газраас хэрэгжүүлж буй жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлтэй холбоотой бүртгүүлэх гэсэн, лавлагаа авахыг хүссэн иргэд юм. Тэгэхээр барьцаалбар бүртгүүлэх болон лавлагаа хүссэн энэ их иргэдэд үйлчлэхээс гадна эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архиваа цахимжуулах, шинэ системээ амжилттай нэвтрүүлэх, ТҮЦ машинтай түүнийгээ холбох гээд маш их ажилтай байлаа. Маш өндөр ачаалалтай ч манай хамт олон тун ч сайн ажилласан гэдгийг хэлэх хэрэгтэй. Жишээ нь, манай архивт 1951 оноос хойш төрсөн бүх иргэний бүртгэлийн материал хадгалагддаг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдгээрийг цахимжуулах, мэдээллийн санд оруулах ажил хэрэгжүүлсэн. Эхнээсээ үр дүн гараад, зарим нь 2014 онд дуусахаар үргэлжилж байна.
-УБЕГ-ын ажил цаашид хэрхэн үргэлжилж, ямар шат дараалалтай шинэчлэлүүд хийхээр төлөвлөсөн бол?
-Цаашид бидний төлөвлөж байгаа хэд хэдэн чухал ажил бий. Засгийн газраас хэрэгжүүлсэн ТҮЦ машин буюу киоскуудад хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллийн санг холбож, үйлчилгээг улам хялбаршуулах хэрэгтэй. Түүнчлэн Монгол Улсын иргэдийн авч буй үндэсний гадаад паспортыг “Монгол шуудан” компанитай хамтраад иргэн бүрийн гарт, гэрт нь хүргэж өгөх ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Техник технологийн дэвшлийг ашиглаж бүртгэлийн үйлчилгээг онлайн байдлаар авах боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Заавал бүртгэлийн газрын байранд биеэр ирэхгүйгээр үйлчлүүлнэ гэсэн үг. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгааг монгол бичгээр бичиж олгох ажлыг амжилттай эхлүүллээ. Төрсний гэрчилгээ, гэрлэлтийн батламжийг ийм байдлаар эхний ээлжинд нийслэлд хэрэгжүүлж чадсан. Цаашид 21 аймагт хэрэгжүүлнэ. Урьд нь, гарын алгын дайтай жижиг байсан гэрчилгээ маань маш үзэмжтэй, өөр үнэлэмжтэй болсон. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд багагүй хэмжээний бэлтгэл ажил хийсэн л дээ. Технологи, программчлалын ажлаас гадна Чоймаа багш тэргүүтэй МУИС-ийн багш нарын баг монгол хүний 36 мянга гаруй нэрийн мэдээллийн сантай толь боловсруулсан. Толь бичгээс тухайн шинээр төрсөн хүүхэд, гэр бүл болж буй хүмүүсийн нэрийг сонгоод программд оруулахад компьютер монгол бичгээр нэрийг бичиж хэвлэнэ. Энэ мэтчилэн бидний хийхээр төлөвлөсөн олон ажил байгаа.
-Хууль эрхзүйн орчин хэр боломжийн байгаа вэ?
-Ер нь, салбарын шинэчлэлийн дараагийн алхам бол хууль эрхзүйн орчинг өөрчлөх ажил юм. Бид хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой хууль, эрхзүйн шинэчлэлийн төслөө боловсруулаад Хууль зүйн яаманд хүргүүлчихсэн байгаа. Харин иргэний бүртгэл болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн эрхзүйн хуульд өөрчлөлт хийхээр яг одоо ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Эдгээр хуулийн шинэчлэлийг дагаад мөрдөгдөж буй бүх дүрэм журам шинэчлэгдэх учраас энэ маань яах аргагүй том хүрээтэй эрхзүйн шинэтгэлийн ажил болно. Ингээд энэ сарын 23-нд буюу маргааш улсын бүртгэлийн байгууллагын 73 жилийн ой тохиох юм. Энэ ойн баяраа бид амжилт бүтээлээр дүүрэн угтаж, ажиллаж байгаа. Тиймээс хамт олондоо баярын мэнд хүргэж баярлалаа гэж хэлэхийг хүсч байна.

0 Сэтгэгдэл