Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сайхан сэтгэлийн дэм үзүүлээрэй
“Тунгалаг тамир” киноны Дулмаагийн дүрээр сэтгэлд хоногшсон Гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргал гуай саяхан элгэний хорт хавдар гэх аюулт өвчин тусч эмчүүлсэн. Тэгвэл түүний ууган охин Б.Болормаа энэ аюулт өвчнөөр өвдөж, яаралтай элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болжээ. Энэ төрлийн хагалгааг 100 гаруй сая төгрөгөөр хийдэг. Тиймээс түүнд зориулсан хандивын тоглолтыг найз нөхөд, уран бүтээлчид санаачлан ирэх сарын 2-нд хийхээр болсон байна. Монгол бөхийн өргөөнд зохиогдох уг тоглолтын тасалбар 15 мянган төгрөгөөр зарагдах учраас сайхан сэтгэлтэй, сайн үйлсийн дэлгэрүүлэгч ард түмнийгээ үзэхийг уриалж байна.
Б.Болормаагийн төрсөн дүү МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Б.Гантигмаа эгчдээ элгээ өгч донор болохоор болсон учраас хагалгааны зардал бүрдчихвэл нэг хүний алтан амь аврагдах юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан