Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

425 грамм жинтэй хүү эмч нарт гайхамшиг бүтээх боломж олгов


Энэ хүү бол эмч нар амьдрах магадлал 10 хувь гэж таамаглаж байсан дэлхий дээр хамгийн жижиг жинтэй төрсөн хүүхдүүдийн нэг.
Хүүгийн ээж Жемми Хаски жирэмсэн байх үедээ байнгын толгойн өвчин, цусны даралтын гэнэтийн өөрчлөлтөөс болж хүүхдээ тээх боломжгүй гэсэн дүгнэлтээр аборт хийлгэ гэж эмч нар зөвлөжээ. Гэвч хүүхдээ үзүүлэхэд төдийлэн өөрчлөлт алга гэсэн учраас бүсгүй тээхээр шийдсэн байна.

Гэвч хүүхдээ дөнгөж 24 долоо хоногтой байхад эхийн бие эрс муудах болсон тул эмч нар хүчээр шахуу жирэмслэлтийг таслан зогсоохоор болсноо дуулгасан байна. Харин бүсгүй хүүхдээ амьд гарна гэдэг итгэл тээн хагалгаа хийлгэжээ. Эмч нар хүүгийн эцэг 40 настай Грэм Девонширт хүүхэд амьд гарах боломж 10 хувь гэдгийг дуулган эрчимт эмчилгээнд шилжүүлсэн байна. Дөрвөн хоногийн дараа эцэг эх нь хүүхдээ анх удаа харж Цинли гэсэн нэр өгчээ. Гэвч тэр өдрөөс эхлэн хүүгийн бие дэх цусны эргэлт саарч эхэлсэн талаар эмч нар дуулгаад одоо 24 цаг л тэснэ гэжээ.

“Бид хүүгээ амьдрах гэж тэмцэж байхад чадах чинээгээр л туслана гэж бодож байлаа. Эмч нар ямар ч эмчилгээ хийхэд бид дургүйцэхгүй гэдгээ илэрхийлсэн” хэмээн хүүгийн ээж ярьж байна. Азаар удалгүй цусны эргэлт хэдийн болж, 16 өдрийн дараа хүүг хүчлэн хооллох буюу аппаратаар л тэжээж байсныг зогсоох шаардлагатай амин дэм өгч эхэлжээ.

17 долоо хонгийг эмнэлэгт өнгөрүүлсэн ээж хүү хоёр гэртээ гарах болоход эмч нар мэдээж ирээдүйд ямар эрсдэл гарч болохыг хэлэх аргагүй. Нүдний хараанд нь элдэв өөрчлөлт гарч болзошгүй гэсэн анхааруулгатайгаар үджээ. Эмч нарын хэлснээр 425 грамм жинтэй төрсөн энэ хүү амьдарч чадсан нь гайхамшиг гэнэ. Бернард Шунаккар эмч “ тэр бол бидэнд амийг минь авраач гэж хүссэн хамгийн бяцхан хүн. Бидний хувьд энэ нь гайхамшиг бүтээхтэй адилхан байлаа” хэмээн ярьсан байна.

0 Сэтгэгдэл
Hoorhon yum be. Estoi l aztai huuhed bn da... Urt nasalj udaan jargah boltugai.
гайхамшигтай эмч нар байна бахархал байна да
манай эх нялхсын эмч нар ёстой мундаг шүү. Яахын аргагүй хүүхдүүдийг босгоод ирдэг. Манайхан эмч нараа үнэлж баймаар юм.
ёстой гайхамшигтай . Тангараг өргөсөн эмч болгон гайхамшгийг бүтээж хүний төлөө байгаасай
ёстой гайхамшигтай . Тангараг өргөсөн эмч болгон гайхамшгийг бүтээж хүний төлөө байгаасай
ёстой гайхамшигтай . Тангараг өргөсөн эмч болгон гайхамшгийг бүтээж хүний төлөө байгаасай
Huurhun huu bn uilah shahlaa
эх нялхасын Цолмон эмч сайн. Дутуу нярайн.
бүүр сэтгэл хөдлөчихлөө
БИ 32 НЕДЕЛЬТЭЙ, 1,400 ОХИН ГАРГАСАН. ЭХ НЯЛХАСЫН ДУТУУ НЯРАЙН ТАСГИЙН ЭМЧ СУВИЛАГЧ НАРТ БАЯРЛАЖ БАЙДАГ ШҮҮ.ОХИН МААНЬ ОДОО 9 НАСТАЙ. МУНДАГ ОНЦ СУРДАГ ОХИН. ХҮН БОЛОХ АЗ ТОХИОСОН ЭНЭ ХҮҮД ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ.
Minii ohiniig l lav toohgui baij bgaad alsan. Eh nyalhsiin Dutuu nyarain tasgiin Tungalag gej emch bsan. Hun bolohoor baisan. Shunu noiroo diilehgui untsaar bgaad ohiniig mini alchihsan. Arslan shig baliar avgai *****. Gadnii emneleg sain. Ali bolohoor hun hiihiig boddog shuu.
minii ohin 1000 han gramm torj bsan..ene buh zovlong bi mednee ene eh yag nad shig daralt ihsej tolgoi ovddog bsan yum bna...tegeed yaraltai hagalgaagaar ehiin ami avarch bna geed avchdag yum bilee minii ohin dongoj 28ndeltei bsan tegeed 2,3 sar shahuu emnelgeer ger hiij bj ohin min hun bolsondoo manai mongoliin emch nar mundag ni mundag sh de...bi ih bayrlaj yavdag yum..odoo minii ohin hun buriin hairiig tatsan hoorhon ohin bolson 2nas 3 sartai..oir zuuriin yum yariad l held orood harsan hun buriin egduug hurgeed yavj bdag yumm...
emegtei hun bie bodoj baihgu bol huuhed deer iim ih zowlon irj bgashde
Burxan orshoog!!! Sain xvn bolooroi
яасан хөөрхөн юм бэ, бас дээхнэ солонгост ажилладаг монгол хосын хүүхэд нь 500 гр орчим дутуу төрснийг солонгос эмч нар хүн болгосон талаар уншиж байсан, гайхалтай юм аа
Biye sain beldej jiremsen bolooroi jiliin umnuus beldeed ehelvel zuger bas. Agaariin bohirdol hund shuu Amjilt
Yamar mundag huu ve!! Az jargal husiidee. Amidrah gej l irsen huu bna daa
Ёстой л хүн болох заяатай хүү байж дээ. Монголын эмч нар хэзээ нэгэн цагт ийм чадалтай болох байлгүй дээ. Гэхдээ тэр цаг нь удахгүй л ирээсэй гэж хүсч байна.
manai mongoliin emch nar iim bgaasai
gaixaltai mundag yma
хүн болох гэж их л зүтэгэж дээ хөөрхий
Aztai yum be, yamar ni ingej amidardag yum boldoo.. Heden sariin umnu uushignii hugjil dutuu geed hyy mini 30 nedelitei hiisvert orood neg ch honoogyi. Uvul jiremsen bsan agaariin bohirdoloos uu, yunaas yum byy med. zondoo tom hyy bsan 2,5 kg, minii hyy eejdee ergej turuurei. Um sain amgalan boltugai
Biye sain beldej jiremsen bolooroi jiliin umnuus beldeed ehelvel zuger bas. Agaariin bohirdol hund shuu Amjilt
Eh delhiidee, eej aavdaa irye gej l irjdee huurhii.
Хамгийн их уншсан