Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Чөдөр
“Эмээ ч уурлана даа. Чөдрөө хаячихдаг тоогүй ч юм болов оо. Өвөөгөөс үлдсэн ганц зүйл болохоор харамсаад барахгүй юм. Ийм байтал эмээ бүр ч их уурлах нь дамжиггүй” хэмээсээр хонины бороо хөтөлсөн жаал холын уулсын хормой дахь хот айлыг бараадна. Бараантан буй хот айл барааны газраас тодорсоор хөх утаа суунаглах гэрүүд хүний хөлөөр тасрахгүй. Шинийн нэгний өглөө хонины ээлжтэй таарсан хүү харих цаг нь болсон ч хаясан чөдрөө эрсээр ийн яваа аж.
Уулсын энгэр тарлантаж урт хавар эхэлж учран золгосон бүхэн “Сайхан хаваржиж байна уу” хэмээн сар шинэдийг тосно. “Чөдөр, чөдөр” хэмээн чөлөө завгүй бувтнах хүү хурган дотортой торгон дээлэн дээр сор нь гялалзсан үнэгэн малгайгаар гангарч хув цагаан ултай гутлыг хоёр хөлдөө жийсэн нь хоньчин гэхийн аргагүй чамин.

“Хаврын тэргүүн сар гарч хамаг амьтан баярлаж байхад хишиг өдөр таардаг нь ч юу билээ. Ядаж байхад чөдрөө хаячихдаг. Одоо ингээд яваад очвол орох нь битгий хэл үүднээсээ хөөгдөх биз...” хэмээн өөрийгөө зүхэх тэрээр ирсэн мөрөө хөөн эрэл болсон чөдрөө хайж яваа нь энэ. Хунгар цасан дундуур хүчлэн зүтгэх хүү явдал муутай морио угзарч цуцсан хөлөө зөөн ядна. Өглөөхөн төллөсөн сахил хонь үе үе майлан араас нь бас дагана. Энгэртээ үүрсэн хурганы уутанд эхийнхээ дууг сонссон шинэ төл тэнхээ мэдэн тийчигнэнэ. Шилбэ давсан цас, шинэхэн төллөсөн хурга цулбуур гудчих морь нь шавилхан биетэй жаалыг хэрдээ л ядрааж орхив. Цас багатай газар хэсэг амрах зуур хурганы уутаа сөхөж харвал хундан цагаан нялх төл уутны ёроолд унтах аж. Олон жил сувайрсан хонь жаал хүүг ээрч ижил сүргээсээ тасарч энэ хүртэл дагажээ. Томдсон бололтой малгай нь дух руу нь унан тух алдуулахын хажуугаар завсаргүй майлах хонь, хүчлэн гудчаад ч хөл зөөж ядах чөдрийн ганц морь нь тээртэй санагдана. Чөдрөө эрсэн хүү, чөлөөгүй ээрэх хонь, толгой гудайлган гөжих морь, томдсон малгай, энгэр хүндрүүлэх хурганы уут.., ийм нэгэн инээдтэй ч гэмээр дүр төрх цас дарсан аглаг уулсын дундуур цайдам хөндий тийш хөвөрнө. Ирсэн мөрөөрөө эрсэн чөдөр нь цасан дундаас харлан харагдмаар ч байсангүй. Гэрээсээ саахалт хэрийн зайд тулж ирсэн хүү цас ханзарсан энгэр газар идээшлэн буй хонио дөхүүлэхээр эргэн алхав. Хөл нь цуцсаны дээр хурганы ууттай шинэ төл нь чамгүй ачаа болж байсан учир мориндоо мордохоор мод чулуу бараадав. Өндөр бор морь өлийн зогсох бөгөөд жижигхэн чулуун дээр зогссон жаал бүүрэг юунаасаа хүчлэн байж эмээл дээрээ гарав. Лазан бор морь ташуурын амт үзэж явахчаан аядаж эхлэв. Хөр цасан дундуур хоёронтой явсан мөр нь уулсын зүг уртаас урт хөвөрчээ. Сахил хонь ч дагасаар саяхан унтаж асан хурга нь эхийгээ сонссон бололтой энгэр цээжийг нь дэлдчинэ.
Цаг наашилж цас ханзарч цагаан хүрмээ уулс тайлж хаврын урь оржээ. Жавартай агаар жаал хүүгийн хацрыг хайрч жаахан гар нь улаа бутрана. Холын уулсыг ороосоор хонин сүрэг нь ч явж одов. Залхуу бор морь зүтгэхийн хэрээр зүтгэвч зам хороож шалихгүй. Буугаад алхах хэцүү буцаад харих хэцүү. Гэрийн зүг эргэн харвал айл бүрийн уяан дээр адуу мал багширч зочин гийчин тасрахгүй байгаа харагдана. Их гэрээс гарсан эмээ нь бага гэр рүү орж бууз банш авч байгаа бололтой. Байсхийгээд л бөөн бөөнөөрөө гарах малчин эрс шонгийн наахнатай тамхи нэрж дараагийн орох айлаа товлоно. Дөрвөн гэрийн хооронд дүрсгүй жаалууд гүйлдэж цуглуулсан бэлгээ биесдээ гайхуулна. Хаалга үүд нь онгойх бүрт уур манан савсах нь бууз жигнэж буйг илтгэнэ. Гээсэн чөдрөө эрсээр хугас өдрийг барсан хүү сая л өлссөнөө мэдэв. Өврөө уудлан өглөө гарахдаа авсан ааруул хуруудхан, айраг юугаараа гол зогоов. “Гэрт ч аймгаас хүмүүс ирчихсэн гоё байгаа байх даа. Эмээ ч энэ их зочинтой ганцаараа тэвдэж байгаа биз. Би гэж бүтэлгүй амьтан чөдрөө гээчихдэг. Тэгээгүйсэн бол ингэж явахын оронд эртхэн харьчихсан байхгүй юу” хэмээн салхи сөрөн алга болсон хониныхоо араас сажилсаар яваа хүү үглэнэ. Хургаа эрсэн хонь урдуур хойгуур нь эргэн цасан доороос цухуйх өвсний үндсийг үе үе хазлана. Явсаар уулын бэлд гарч уруу тонгойн харвал хонь нь жижигхэн толгой ороон идээшилж байх аж. Уруу газар хөл нь хөнгөрсөн морь нь ч хурдан гэгч буув. Хургаа нэхсэн хонь ч хойноос нь алдалгүй дагасаар. Өндөр уулын бэлээс эргэн нэг харвал нүдэнд торох юм үгүй.
“Сайн суртай, сайхан ч зангидсан чөдөр юмсан. Энэ муу ганзаганаас л нэг боллоо. Өглөөхөн ганзаглаад гарсан чөдөр өдөр нь байхгүй нь явдал дунд тайлагдсан нь гарцаагүй” хэмээсээр тогтуун идээшилж буй хониныхоо захад ирсэн хүү мориноосоо бууж шинэхэн төлөө эхэд нь хөхүүлэхээр болов. Нялх төл хөл тэнцэн алхалж нарийн дуугаар цовоо гэгч нь майлахад ижил сүргийнхээ дунд идээшилж байсан эх нь яаран гүйж ирэв. Хөл толгойноос нь аваад хамаг л юмыг нь үнэрлэн долоох эх нь хургаа хөхүүлэн санаа нь амрав. Тавлаг налайх хониныхоо захад тааваараа суух хоньчин хүү чөдрөө хаана хаясанаа дахин дахин эргэцүүлнэ. Яах аргагүй өглөө гарахдаа ганзагаласан болохоор ямар ч байсан гэрт үлдээгүй хэмээн бодно. Хурганы уутаа дэрлэн хэвтэх хүүг тойрон хонины бор нь өвс хазлана. “Чөдөр маань байсансан бол энэ муу борыг чөдөрлөж орхичихоод цасаар машин хийж тоглохгүй юу. Юутай ч, хонь эргэтэл хэсэг харзная даа” гэсээр бүртийх ч үүлгүй тэнгэрийн дор дээш харан хэвтсээр хөл гар нь хөрж эхлэв. Баярын өдөр, гэрийн зүг яарч байвч харина гэхээс халгаана. Хониныхоо аясыг харвал хот руугаа бараадах янзтай. Нар ч доошилж намхан толгодын цаагуур юу юугүй орох дөхөв. Эмээдээ загнуулахаас айсан хүү дуртай, дүргүй мордож хонио дагав. Гурвантай явсан замаараа гэрийн зүг гэлдэрсээр. Цагаан цасан дунд тос даасан бор чөдөр нь үл олдоно. “Сонин юм аа, үүнээс өөр газраар яваагүй атал үзэгдэх бараагүй алга болчих гэж. За за хээр хонолтой нь биш гэртээ харъя. Эмээ ч эрүүний шөл уулгаж энэ жил хувь хүртээхгүй л болов уу” хэмээсээр хонио хотлуулж бор морио уячихаад дээл хувцсаа гөвөв. Өвөрт нь байсан боов шоовхон үйрч бутарсан бололтой өмд хувцас руу нь хог нь орж загатнуулна. Хургаа нэхсэн хонь хойгуур урдуур нь холхин ээрсээр л. Ууттай хургаа авч хотны захад тавитал эх нь ирж хөхүүлэв. Бүсээ тайлтал өдөржин хайсан чөдрөө өөрөө бүсэлчихсэн явснаа сая л мэдэв. Шинэ дээл хийлгэсэн ч бүсгүй байсан учир эмээ нь ийн чөдрөөр нь бүсэлж өгсөнийг нь мартчихаж. Дээл хувцсаа гөвчихөөд гэрийнхээ үүдэнд өөрийгөө шоолон инээсээр зогстол эмээ нь ч гарч ирэв. “Бүтэн өдөр хаагуур явчихдаг хүүхэд вэ. Айл саахалтаар орж золгуут хийдэггүй” хэмээсээр өрөөсөн гартаа чөдөр барьсан хүүгээ дагуулсаар гэртээ орлоо.

Ж.ГЭРЭЛЧУЛУУН
0 Сэтгэгдэл