Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Төрийн 200 албан хаагч тангараг өргөхөөр боллоо
Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдаан 2013 оны
11 дүгээр сарын 20-ны өдөр боллоо. Хуралдаанаар салбар зөвлөлөөс 2013
оны 11 дүгээр сарын 11-нээс 14-ний хооронд нийслэлийн нутгийн захиргааны
зарим байгууллагуудын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга нарын
албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт явуулсан комиссын
дүн, төрийн жинхэнэ албан хаагчид хамааруулж, төрийн захиргааны албан
хаагчийн тангараг өргүүлэх тухай, нийслэлийн Засаг даргын дэргэдэх
хэрэгжүүлэгч зарим агентлагийн даргын албан тушаалд томилогдох ажилтны
сонгон шалгаруулалт зарлах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дэх заалт болон УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журамаар нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга нарын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт явуулсан юм. Энэхүү сонгон шалгаруулалтын салбар комиссын дүнг хэлэлцээд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэсэн байна. Журмын дагуу нөөцийн жагсаалтаас онооны дарааллыг баримтлан хамгийн өндөр оноо авсан иргэдийг тухайн албан тушаалд томилохоор баталжээ. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн захиргааны жинхэнэ албан тушаалд нэр дэвшин, томилогдон ажиллаж буй нэр бүхий 200 албан хаагчийг төрийн жинхэнэ албан хаагчид хамааруулж, төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргүүлэхээр шийдвэрлэсэн байна. Харин нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч зарим агентлагийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг 12 дугаар сард багтаан нээлттэй зарлан, зохион байгуулахаар боллоо гэж Нийслэлийн дэх төрийн албаны салбар зөвлөлөөс мэдээллээ.
Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдаан 2013 оны
11 дүгээр сарын 20-ны өдөр боллоо. Хуралдаанаар салбар зөвлөлөөс 2013
оны 11 дүгээр сарын 11-нээс 14-ний хооронд нийслэлийн нутгийн захиргааны
зарим байгууллагуудын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга нарын
албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт явуулсан комиссын
дүн, төрийн жинхэнэ албан хаагчид хамааруулж, төрийн захиргааны албан
хаагчийн тангараг өргүүлэх тухай, нийслэлийн Засаг даргын дэргэдэх
хэрэгжүүлэгч зарим агентлагийн даргын албан тушаалд томилогдох ажилтны
сонгон шалгаруулалт зарлах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дэх заалт болон УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журамаар нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга нарын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт явуулсан юм. Энэхүү сонгон шалгаруулалтын салбар комиссын дүнг хэлэлцээд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэсэн байна. Журмын дагуу нөөцийн жагсаалтаас онооны дарааллыг баримтлан хамгийн өндөр оноо авсан иргэдийг тухайн албан тушаалд томилохоор баталжээ. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн захиргааны жинхэнэ албан тушаалд нэр дэвшин, томилогдон ажиллаж буй нэр бүхий 200 албан хаагчийг төрийн жинхэнэ албан хаагчид хамааруулж, төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргүүлэхээр шийдвэрлэсэн байна. Харин нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч зарим агентлагийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг 12 дугаар сард багтаан нээлттэй зарлан, зохион байгуулахаар боллоо гэж Нийслэлийн дэх төрийн албаны салбар зөвлөлөөс мэдээллээ.
0 Сэтгэгдэл























