Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрдэнэт үйлдвэрийн химийн лабораторитой танилцав
ИНЕГ-ын Оношилгоо, хэмжилзүйн лабораторийн ажилтнууд Эрдэнэт хотын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Химийн төв лабораторийн үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцов.

Тус лаборатори нь Эрдэнэт үйлдвэрийн олборлож буй бүтээгдэхүүний агууламжийг тодорхойлох үндсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Стандартчилал хэмжилзүйн газар болон Герман улсын Итгэмжлэлийн байгууллагаас олон улсын итгэмжлэл авсан. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн аюулгүй ажиллагааны 5А зарчмыг баримтлан аюулгүй, осол эндэлгүй ажиллах тогтолцоог бүрдүүлэн ажиллаж байгаа аж. Ажлын байрны өрөө тасалгаа бүрт нэмэлт гэрэлтүүлэг, агааржуулалтын төхөөрөмж, гал унтраах хэрэгслүүд, анхны тусламжийн эмийн сан, аюулгүй ажиллагааны анхааруулах дохио тэмдэг байрлуулж, ажлын байрны эрүүл ахуйг сайн хангасан байна. Агааржуулалтын системийг маш сайн шийдсэн, үйлдвэрлэлд ашиглаж байгаа аргон хийнүүдийг ажлын байрны гадна тусгай агуулахад хадгалсан зэргээр өөрийнхөө лабораторид ашиглах олон зүйлүүд байсан тухай Оношилгоо, хэмжилзүйн лабораторийн эрхлэгч Г.Батцэцэг ярилаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан