Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдөө аж ахуйн бирж арьс шир арилжина

Хөдөө аж ахуйн биржээр зөвхөн ноолуурын арилжаа явуулж буй бөгөөд удахгүй арьс, шир арилжихаар зэхэж байна.

Биржийн энэ долоо хоногийн эхний арилжаагаар 1294 богц буюу 12.9 тонн ямааны ангилаагүй ноолуурын хэлцэл хийгджээ. Харин арилжааны богцын дундаж үнэ 850 мянган төгрөг болж, нийт үнийн дүн нэг тэрбум 99 сая төгрөгт хүрчээ. Өнгөрсөн долоо хоногийн хувьд, бирж дээр нэг удаагийн арилжаа явагдаж, хэлцлийн дүн 919.9 сая төгрөгт хүрсэн аж. Өчигдрийн арилжаагаар 140 богц хонины үргэлж ноосны хэлцэл хийсэн бөгөөд арилжааны богцын дундаж үнэ 270 мянган төгрөг болж нийт үнийн дүн нь 37.8 сая төгрөгт хүрэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан