Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Уран сайхны болон хүүхэлдэйн киноны шилдэг зохиолд 3-5 сая төгрөг гардуулна

ССАЖЯ-наас өнгөрөгч 7 дугаар сард зарласан “Хүүхдэд зориулсан уран сайхны болон хүүхэлдэйн киноны зохиол шалгаруулах” уралдааны дүн гарлаа.

 Уралдаанд оролцогчдын бүтээлийг есдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл хүлээн авсан бөгөөд нийт олон ангит хүүхэлдэйн киноны зохиолын төрлөөр 15, бүрэн хэмжээний хүүхдийн уран сайхны кино зохиолын төрлөөр 26 бүтээл ирүүлжээ. Хүүхдийн уран сайхны киноны зохиол нь сэдэв чөлөөтэй, сургуулийн бага, дунд насныханд зориулсан 1 цагаас 1 цаг 20 минут үргэлжлэх хугацаатай байх бол олон ангит хүүхэлдэйн киноны зохиол нь бага насныханд зориулсан чөлөөт сэдэвтэй, нэг анги нь 10 минут үргэлжлэх гэсэн шаардлагыг тавьсан байсан юм. Уралдааны дүнг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын тушаалаар томилогдсон мэргэжлийн зөвлөл уралдааны удирдамж, болзлын дагуу 3 үе шатаар шалгаруулж дүнг гаргажээ. Үүнд:

  1. Хүүхэлдэйн кино зохиолын төрлөөр:

            Тэргүүн байр-Хө.Хүчитхарын зохиол “Бага хөлгөн туульс”,

            Дэд байр-Б.Анармаагийн  зохиол “Нарны бэлэг”,

  1. Хүүхдэд зориулсан бүрэн хэмжээний уран сайхны кино зохиолын төрлөөр:

  Тэргүүн байр- Ч.Наранцэцэгийн зохиол “Өөр”,

              Дэд байр- С.Ангарагийн “Итгэл” зохиол тус тус шалгарлаа. Уралдааны болзлын дагуу шагналт байранд шалгарсан бүтээл тус бүрт 3-5 сая төгрөгийн шагнал олгох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан