Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Толгойлох хуульгүй, тордох эзэнгүй худалдааны салбар
Энэ сарын 15-ны өдрийн байдлаар манай орны гадаад худалдаа 9.3 тэрбум /9385.3 сая/ ам.доллар хүрснээс 1.8 тэрбум ам.долларын алдагдалтай байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Дээрх дүнг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын дунд үетэй харьцуулахад 4.3 хувиар буурсан үзүүлэлт аж. Өөрөөр хэлбэл, он гарснаас хойш экспортын хэмжээ 3.7 тэрбум ам.доллар болж 1.5 хувиар буурсан бол импортолсон барааны дүн 5.5 тэрбум ам.доллар болж 6.1 хувиар уруудсан байна. Монголчуудын алдагдал улам ихэссээр байгааг урьд урьдын статистик мэдээллээс олж үзэх боломжтойг сануулъя.

Дээрх дүн мэдээлэлд бага зэрэг задаргаа хийж үзвэл олон улсын худалдааны зах зээлд манай орны нөлөөлөл, хамрах хүрээ улам л хумигдаж буй хэрэг. Гэвч энэ дунд 20 гаруй хувийн алдагдалтай наймаалцаж байгаа нь хамгийн их сэтгэл түгшээнэ. Би өөрт байгаа хоёр ширхэг нэхмэл бээлийг танд худалдаад олсон мөнгөөрөө таны жигнэсэн гурван талхыг авах ёстой байтал орлого маань ганц талхны үнэ хүрлээ гэсэн үг. Энэ тохиолдолд би Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандаж зах зээлээс хэтэрхий өндөр үнээр талх борлуулж байгааг тань ховлохоос өөр аргагүй. Ийм л зарчмаар манай улсын гадаад худалдаа ажиллаж байна. Гэвч бидэнд туслах ШӨХТГ бий бил үү?
“Дэлхийн худалдааны байгууллага”
Эдийн засагчдаас “Монголыг өмөөрөх олон улсын нэгж бий юу” гэж асуувал бүгд л дуу нэгтэйгээр Дэлхийн худалдааны байгууллагыг нэрлэх ажээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараачаас олон улс хоорондын арилжаа наймааг харилцан ашигтай, тал бүртээ тэгш эрхтэйгээр гүйцэлдүүлэх боломж бүрдүүлсэн энэ субъект 1995 онд албан ёсоор байгуулагдсан гэдэг. Хүнд хэцүү нөхцөл байдалд орсон улс орны асуудлыг шийдвэрлэхэд хичээл, зүтгэл гаргаж, дэмжиж тусалдаг энэ байгууллагыг олон орны Засгийн газар хоорондын зөвшилцлөөр авч явдаг. Тэд олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын талаархи дэлхий нийтийн дүрэм журам тогтоож, хэрэгжүүлж, мөрдүүлдэг том эрх мэдэлтэй. Товчхондоо, дэлхийн худалдааны хууль, хэм хэмжээг тэд л хангадаг гэсэн үг.
Хэрэв Хятад улс манай улсад бараа бүтээгдэхүүнээ өндөр үнээр худалдчихаад өөрсдөө нүүрсийг маань бага үнээр авч байвал Монгол Улсын хувьд ШӨХТГ нь Дэлхийн худалдааны байгууллага ажээ. Харилцан ашиггүй, хэт нэг талыг барьсан худалдааны харилцааг тэд зохицуулж өгөх боломжтой. Монголчууд ДХБ-ын гишүүн байснаар хэд хэдэн давуу тал эдэлж болдог гэнэ. Дээр хэлсэнчлэн энэ том байгууллагын нэгэн хэсэг байснаар бусад гишүүн оронтой эрх тэгш, олон улсын худалдааны асуудалд ямар нэгэн гадуурхагдах, гологдох асуудалгүй байх давуу талтай. Наанадаж татварын ижил хэм хэмжээ бий болгох боломж юм. Монголд татвар сул, Хятадад арай өндөр, Орост бүр илүү байвал ДХБ асуудлыг шийдвэрлэж, гишүүдээ өмөөрнө. Хоёр дахь том зарчим нь ялгаварлан гадуурхагдахгүй байх боломж. Дэлхий, олон улсад Монголын бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ муу гэдэг ойлголтыг үгүй хийхэд нэмэртэй гэсэн үг. Үүнээс гадна Монгол Улс ДХБ-аар эрх ашгаа хамгаалуулдаг юм.
Дэлхийн худалдааны байгууллагын өөрсдийнх нь тодорхойлолтод “Худалдаа, эдийн засгийн хөгжилд тус дөхөм үзүүлж ард түмний амьдралыг дээшлүүлэх, ажлын байраар хангах явдлыг бататгах, бодит орлого нэмэгдүүлэх, тогтвортой хөгжилд үндэслэн дэлхийн болон улсын баялгийг зохистой ашиглах, бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний үйлдвэрлэл өргөтгөх, гаалийн татварын хувь хэмжээг бууруулах, худалдааны саад тотгор арилгах, харилцан ашигтай, тэгш эрхтэй гэрээ хэлэлцээр байгуулах, олон улсын худалдаанд буй ялгаварлах хандлагыг устгах зорилготой” гэжээ. Энэ бүхнээс тэд юуны төлөө оршин тогтнодог, гишүүдээ хэрхэн хамгаалж ажилладгийг ойлгож болох нь.
Үл тоосон боломж
Монгол Улс 1996 оны арванхоёрдугаар сарын 26-нд Дэлхийн худалдааны байгууллагад элсэх хүсэлтээ гаргаж байжээ. Үүнийг асар богино хугацаанд буюу 1997 оны нэгдүгээр сарын 29-нд баталсан гэнэ. Гэтэл БНХАУ тус байгууллагын гишүүн болж бусадтай эрх тэгш байдалд очихыг 1986 оноос хүсч, хөөцөлдөж эхэлсэн ч 2001 онд зөвшөөрүүлж дөнгөжээ. Монголчууд элсэн орсноосоо хойш “G-33”, “Шинээр элссэн гишүүн орнуудын”, “Далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд” гэсэн бүлэгт нэгдсэн байдаг. Мөн гишүүнээр элсэхдээ өөрийн орны худалдааны бодлогоо өөрчлөх 20 гаруй үүрэг амлалт авчээ. Үүнээс дурдвал олон талт худалдааны дүрэм журамд нийцүүлж боловсронгуй болгох, импортын татвар, хураамжаа анхаарах, татварын горим, тарифын бус арга хэмжээ авах, урамшуулал болон үйлдвэрийн бодлого явуулна гэжээ. Мөн хувьчлалын хөтөлбөр, хөрөнгө оруулалт, гаалийн журам зэрэгтэй холбогдсон арга хэмжээ авах амлалт өгч, үүрэг хүлээсэн байдаг. Түүнээсээ ч биелүүлж гааль, тарифыг шинэчлэн шийдвэрлэх буюу гадаад худалдаатай холбоотой олон хууль шинээр баталж, нэмж өөрчилснийг түүх нотолно. Дэлхийн худалдааны байгууллагад амласнаар гадаад худалдааны тариф тогтоох дээд хэмжээг дунджаар 20 хувь байлгах ёстой гэжээ. Гэвч өнөөдөр ДХБ-ыг Монголд тоодог хүнгүй болсон аж. Төрийн нэгж, албан байгууллагад ДХБ-ыг хариуцсан мэргэжилтэнгүй байгааг анзаарах хүнгүй болжээ. Өнгөрсөн хугацаанд Дэлхийн худалдааны байгууллагаар шийдвэрлүүлэхээс өөр аргагүй ноцтой нөхцөл байдал, хүндрэл бидэнд тулгарч байгаагүй нь үнэн. Гэвч тэдэнд байнга мэдээллээ хүргэж, анхаарлын төвд ороод байхаар худалдан авагч, харилцагч орнууд анхаарч эхэлдэг. Тийм л зарчмаар ажилладаг аж.
Манай орон гишүүнээр элсэх үед Гадаад харилцааны яам, Үйлдвэр худалдааны яаманд асуудал эрхэлсэн мэргэжилтэн ажилладаг байж. Мөн уул уурхай, эрдэс баялаг, хөдөө аж ахуй, мал аж ахуй гэхчлэн салбар яамдад өөр өөрийн чиглэлээр мэдээлэл боловсруулж, ДХБ-д илтгэж, мэдээлэл авдаг хүн ч цөөнгүй байсан гэнэ. Харин одоо дэлхийн худалдааны салбар бүү хэл өөрийн орны бие даасан гадаад худалдааг онцлон анхаарч, чиглүүлсэн байгууллага алга болжээ. Эдийн засгийн хөгжлийн яамны Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт, бүртгэлийн газрыг эс тооцвол гадаад худалдаатай холбоотой нэг ч нэгж энэ төрийн бүтцэд үгүй гэнэ.
Дэлхийн худалдааны байгууллага гишүүн орнууд, олон улсын өмнө хэд хэдэн үүрэг хүлээсэн байдаг. Худалдааны хэлэлцээрийн талбар болох, худалдааны маргаан зохицуулах, үндэсний худалдааны бодлогод мониторинг хийх, хөгжиж буй оронд техникийн туслалцаа үзүүлж, сургалт явуулах зэргээр ДХБ-ын үүргийг онцолж болно. Товчхондоо, тус байгууллагын 159 гишүүн орны хоорондын худалдаа, харилцаа нь хэлэлцээрийн зарчмаар явагддаг. Тэр хэлэлцээр хэт нэг талыг бариагүй, хоёр талдаа ашигтай, хяналттай байхад ДХБ-ын гүйцэтгэх үүрэг их. Жишээ нь, өнөөдөр эдийн засгийн талаас илүү хувийг нийлүүлж байдаг БНХАУ-аас чанаргүй бараа оруулахгүй байхад Хятад улс өөрсдөө хяналт тавих ёстой гэнэ. Яг одоо вагоны чингэлэг, машины тэвш дүүргэн орж ирэх стандарт хангахгүй бараа бүтээгдэхүүнийг шалгаж ачуулах байцаагчийг хятадууд өөрсдөө томилж, ажиллуулна гээд ДХБ болон түүний гишүүн 150 гаруй орны өмнө амлалт өгсөн. Харин үүнийг монголчууд нэхэж ДХБ-аар дамжуулан хятадуудаас амлалтаа биелүүлэхийг шаардах эрхтэй. Гэвч тоодог хүн алга. Худалдааны байгууллагын жилийн төсөв нь жилдээ 122 сая швейцарь франк байдаг бөгөөд манай улс шиг хөгжиж буй оронд чиглэсэн олон хөтөлбөр явуулдаг. Үүнд хамрагдах боломж биднийг тойрсоор байгааг анхаарах нь зүйтэй.
Худалдааны хуульгүй орон
Үндэсний статистикийн хорооны тоон мэдээллээс үзвэл монголчууд дэлхийн 150 гаруй оронтой худалдаа эрхэлдэг ажээ. Эдгээрийн дийлэнх нь Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон. Ийнхүү олон улсын Засгийн газрын төвшинд баталгаажсан дундын байгууллагатай ижил тэгш боломж эдлэн харилцах эрхээ баталгаажуулах нь нөгөө талаас улс орны тусгаар тогтнолыг батжуулдаг гэж үздэг. Ямар ч орны аж амьдрал эдийн засгийн чөлөөт эргэлт, тогтвортой байдлаар хэмжигддэг бол эдийн засагт гадаад худалдаа нэн чухал нөлөөтэй.
Гэтэл монголчууд өнөөдөр дэлхийн худалдааны байгууллагыг “мартаж”, гадаад худалдааг үл тоохоос гадна дотооддоо худалдааны хуулиа ч батлаагүй яваа гэвэл итгэх хүн цөөн биз ээ. Жил гаруйн өмнө Худалдааны тухай хууль батлуулахаар өргөн барьсан ч УИХ-ын Байнгын хороонд очоод бүдэрсэн гэдэг. Түүний араас шинэ парламентын сонгуулийн марафон эхэлж, ар араасаа улс төрийн шинэчлэл үргэлжилж бужигнасан. Гэвч өнөөдрийн байдлаар Худалдааны тухай хуулийн төсөл өргөн барих яамгүй байгаа нь бүр хачирхалтай. Нийгэм-эдийн засгийн хөдөлгөх хүч, нөлөөлөх цохилт болоод буй наймаачин, худалдаачинтай “тулалддаг” ганц төрийн нэгж нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар л болоод буй. Тэд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Засгийн газрын үндэсний хөтөлбөр болон Өрсөлдөөний тухай хуульд хөтлүүлэн ажилладаг. Гэвч хамгийн чухал хөтөч болсон Худалдааны тухай хууль алга. Мэргэжлийн хяналтын газар ч ийм хууль шаардлагатай гэдэг байр сууриа илэрхийлж, тэдний ажлын уялдаа холбоо муу байгаа шалтгаанаа хуульгүй байгаад “наадаг” билээ.
Монгол Улсын гадаад худалдааг өнөөдөр хүссэн болгон нь хилийн чанадаас бараа нийлүүлэхээр ойлгож болохгүй. Хувиараа бараа бүтээгдэхүүн хил давуулж, борлуулдаг хүн улс орон бүрт байдаг ч түүнд тодорхой хяналт, нэгдсэн зохицуулалт, бодлого байх ёстойг эдийн засагчид хэлдэг. Учир нь, бие даасан худалдаачин амьдралаа залгуулж, ар гэрээ тэжээж байгаа нь тодорхой ч тэдний худалдаалсан бүхний мөрөөр улсын аюулгүй байдал, нийт иргэний эрх ашиг, эдийн засгийн төлөв хамаарч явдаг тул анхаарах хэрэгтэй гэнэ. Тодруулбал, бараа, бүтээгдэхүүн нь хэрэглэгчид хүрэхдээ чанарын шаардлага хангасан, цэвэр аюулгүй байх ёстой гэдэг худалдааны үндсэн зарчим байдгийг бид мэддэг. Гэвч өнөөдөр худалдаачдын бараанд тийм шаардлага тавьж чадахгүй байна. Хариуцлага тооцдог болохын тулд стандарт, хууль журам нь тодорхой болох ёстой.

0 Сэтгэгдэл
zochin
Eh orondoo buh zuilee uildwerleh bolj bdag hernee bid denduu zalhuu hoirgo uchraas Jungaagaas oiriin heden jild denduu ih zuiliig awsaar suuldee ***** ni dawarch bna. Ene buhen yg l bidnii amidrald bna gehdee bid eh orondoo ihiig hiij chadna gedegt ogthon ergelzdeggui
2013.12.25