Барилгын салбарын 100 жилийн ойн аяны туг орон нутгаар аялж байна
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгслөө
“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
Өнөөдөр “UBS MUSIC VIDEO AWARDS-2013” наадмын хэвлэлийн бага хурал болно
Монголын видео клип бүтээгчдийн хүч хөдөлмөр, оюун бодол шингэсэн уран бүтээлийг үнэлж, дүгнэдэг “UBS MUSIC VIDEO AWARDS”
наадмыг энэ жил “UBS MUSIC” хөгжмийн телевиз оюуны өмчийн эрхтэйгээр
гардан зохион байгуулж байгаа билээ. Оны шилдэг клипийг шалгаруулах “UBS
MUSIC VIDEO AWARDS-2013” наадам 11 дүгээр сарын 29-нд Соёлын Төв
Өргөөнд болох юм.


Энэ оны байдлаар уран бүтээлчид 150 гаруй клип бүтээсэн бөгөөд тэдгээрээс хамтлаг, дуучид хийгээд видео бүтээгчид өөрсдийн саналын дагуу номинацид бүтээлээ нэр дэвшүүлж дуусжээ.Энэ жилийн наадам нийт 15 онцгой номинацид хамтлаг, дуучдын 2013 онд гаргасан видео клипүүдийг өрсөлдүүлж, шилдгүүдийг тодруулах юм байна.
Монголын видео урлагт хэн хамгийн шилдэг болохыг тодруулах “UBS MUSIC VIDEO AWARDS-2013” наадмын хэвлэлийн бага хурал 11 дүгээр сарын 25 буюу өнөөдөр 15 цагт "UBS" телевизийн байранд болно. Хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлчдийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.
0 Сэтгэгдэл
























