Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Бекхэмийн гэр бүл 40 сая фунт Лондонд харш худалдан авлаа
Дэвид Бекхэм хөлбөмбөгөө, Виктория Бекхэм урлагаа гээд гол карьераа төгсгөсөн боловч дэлхийн хэмжээний энэ од гэр бүлд хурааж хуримтлуулсан ихээхэн хөрөнгө бий бололтой. Бекхэмийн гэр бүл Лондонд 40 сая фунтээр дөрвөн давхар тансаг харш худалдан авсан байна. Тэд Хертфордшир дахь Бекингэмийн ордноо 12 сая фунтээр худалдсаныхаа дараа энэ харшийг авчээ.
Бекхэмийн гэр бүл Лондон дахь байшингаа төгс тохижуулахын тулд нэмж таван сая фунтийг зарцуулахаас татгалзаагүй гэнэ. Энэ их мөнгөөр тэд өрөө бүрт дууны систем суулгаж байгаагийн зэрэгцээ ариун цэврийн өрөө бүртээ усны хамгаалалттай плазма зурагт тавьжээ.
Энэ байшин хатагтай Бекхэмд зориулсан нүүр будалт, загварын өрөөнөөс гадна сургалтын танхим, дасгал, массажны өрөө, бяцхан цэцэрлэг, газар доорхи гарааш гээд маш олон өрөөтэй аж.
Дэвид Бекхэм АНУ-ын ЛА Галакси багтай байгуулсан гэрээгээ дуусгаад эх орондоо ирсний дараа Лондонд түрээсийн байранд амьдарч байсан юм. Үүнээс өмнөх жилүүдэд тэрээр Испани, АНУ-д голчлон оршин сууж, Лондонд удаан хугацаагаар амьдраагүй учир гэр бүлдээ зориулсан орон сууцтай болж амжаагүй байсан юм. Одоо тэд гурван хүү, нэг охинтой, тэднийгээ Англид сургах сонирхолтой байгаа учир Лондонд төвхнөх байр сууцны хэрэгцээ гарчээ. Тэд үүнээс гадна АНУ-ын Калифорни, Дубай, Францад гэртэй юм.
Сонирхуулахад, спортын хамгийн чинээлэг оддын тоонд ордог Дэвид Бекхэм, эхнэртэйгээ хамт 190 сая фунтийн хөрөнгө хуримтлуулжээ.


 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан