Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Монгол Хятад хоёр орны залуучуудын байгууллагын хамтын ажиллагаа идэвхжинэ

БНХАУ-ын Засгийн Газар, Бүх Хятадын Залуучуудын Холбооны урилгаар энэ 11-р сарын 14-өөс 20-ны хооронд Гадаад Харилцааны яам болон төрийн ба төрийн бус байгууллагууд, Монголын Залуучуудын Холбоо, бизнес эрхлэгчид, орон нутгийн залуучуудын төлөөлөл болсон 100 залуу Бээжин, Циндао хотод айлчилжээ.
Энэ удаагийн айлчлал нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын дараа болсноороо өндөр ач холбогдолтой юм. Мөн айлчлалын үеэр хоёр орны залуучуудын хамтын ажиллагаа, түншлэлийн санамж бичигт гарын үсэг зурсан нь 13 жилийн өмнө стратегийн түншлэлийн гэрээ зурагдсны дараа буюу хоёр орны залуучуудын байгууллагын хооронд 2000 оноос хойш хийгдэж буй онцлог томоохон ажил болжээ. Тус санамж бичигт “Хоёр улсын залуучуудын байгууллагын хоорондох залуучууд солилцооны хөтөлбөр, хамтын ажиллагааг бүх талаар идэвхжүүлэх, бизнес эрхлэгч, уран бүтээлч залуучуудын хамтын харилцааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Бүх Хятадын Залуучуудын Холбоо нь өөрийн бизнес эрхлэгч гишүүн байгууллагаар дамжуулан МЗХ-ны санаачилсан “Орон сууцны хөтөлбөр”-т дэмжлэг үзүүлэх” зэрэг цаашид хоёр улсын залуучуудад үр өгөөжөө өгөх, бизнес, соёл, урлаг спортын олон талт бодитой арга хэмжээ, хөтөлбөрүүдийг хийхээр тусгасан байна.
Мөн 2014 оныг манай хоёр орны найрамдалт харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан “Соёл хүмүүнлэгийн жил” болгон зарласан бөгөөд энэ ойг угтаж, хөрш орны залуучуудтай олон талт арга хэмжээнүүдэд хамтарч ажиллахаар болжээ. Мөн Хятадын Коммунист Намын Гадаад Харилцааны газартай уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагаа болон хоёр орны харилцаанд тулгамдаж буй асуудлаар санал солилцсон бөгөөд Циндао хотын захирагч, Циндао хотын Коммунист намын удирдлагууд төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан юм. Уулзалтын үеэр “Энэ удаагийн залуучуудын айлчлал нь хоёр орны харилцааны хувьд ихээхэн ач холбогдолтой бөгөөд найрсаг, олон талт үйл ажиллагаа, харилцааны гүүр болж цаашдын хамтын ажиллагаанд чухал хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хоёр орны төлөөлөгчид хэлж байсан юм.
Дашрамд дурдахад энэхүү айлчлал нь 2010 оны 6-р сард БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вень Зябао манай улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр “Таван жилийн хугацаанд Монгол улсын 300 залууг хүлээн авах” гэрээний дагуу хийгдэж буй ажээ. Ер нь хоёр талын залуучууд харилцан айлчилдаг уламжлал тогтоод байгаа бөгөөд 2012 онд Бүх Хятадын Залуучуудын Холбооны төлөөлөгчид манай улсад ирсэн билээ.

0 Сэтгэгдэл