Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
П.Жасрайн нэрэмжит бага хурал болно
Монгол Улсын Ерөнхий сайд асан, Гавьяат эдийн засагч П.Жасрайн мэндэлсний 80 жилийн ойд зориулж өнөөдөр эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар болжээ. Түүний нэрэмжит бага хурлыг Эдийн Засгийн хөгжлийн яамнаас зохион байгуулж буй юм. Мөн Сангийн яам, Үндэсний статистикийн хороо, МУИС-ийн Эдийн засгийн сургууль, Жасрай сан, тус тус оролцож байгаагаараа онцлог. Эдгээр байгууллагын төлөөлөлд П.Жасрай агсны оруулсан хувь нэмэр, үүрэг байсан. Тийм ч учраас бага хурлыг нээж ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр “Ерөнхий сайд асан П.Жасрайн Монгол Улсын хөгжилд оруулсан хувь нэмэр” сэдвээр илтгэл тавих аж. Түүний дараа Сангийн сайд Ч.Улаан Зах зээлийн харилцааны шилжилтийн эхэн үе болон 1996 он хүртэл П.Жасрайн удирдсан Засгийн газрын үйл ажиллагааны талаар ярих аж. Мөн Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, МУИС-ийн ЭЗДС-ийн статистик эдийн засгийн тэнхмийн эрхлэгч доктор Б.Батмөнх нар байгууллагынхаа түүхэнд П.Жасрайн оруулсан хувь нэмрийг дурсах юм байна. ЭШБХ-ын хөтөлбөрөөс үзвэл доктор Н.Цэрэн Нанотехнологи, мэдлэгт суурилсан эдийн засаг сэдвээр мөн илтгэл хэлэлцүүлэхээр бэлдсэн аж. П.Жасрайн агсны мэндэлсний 80 жилийн ойн хүрээнд эдийн засгийн эрдэмтдийн дунд илтгэлийн уралдаан зарлажээ. Уралдааны тэргүүн байрын эзэн “Төгрөгийн ханш, түүнд нөлөөлөх хүчин зүйлс: Хямралаас гарах арга зам” сэдвээр өөрийн гаргалгааг танилцуулна. Бага хурлын төгсгөл П.Жасрай сангаас дурсамж, хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөжээ.

0 Сэтгэгдэл