Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай юу
Тамхины хяналтын тухай хуулийн зарим заалт хэрэгжихэд хүндрэлтэй хэмээн өөрчлөлт оруулах асуудал яригдаж эхэлсэн. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг гишүүний санаачлан батлуулсан уг хуулийг дутуу дулимаг гэж үзсэн заалтуудыг өөрчилж сайжруулахаар  УИХ-ын гишүүн О.Баасанхүү төсөл санаачилж байгаа аж.
Түүний саналд зарим гишүүн гарын үсэг зурсныг өөр санал мэтээр худал ярьж, дэмжлэг авсан гэж Л.Эрдэнэчимэг гишүүн тайлбарласан. Тэгвэл энэ өөрчлөлтийн төслийг санаачлагч О.Баасанхүү гишүүн төслийг нь дэмжиж 52 гишүүн гарын үсэг зурсан гэж буй. Судалгаанд үндэслэн өөрчлөлт оруулахаар болсон гэж тэрээр хэлээд байгаа юм. УИХ-ын гишүүд үүнд ямар байр суурьтай байгааг нь сонирхлоо.  

А.Тлейхан:

Энэ хууль анхандаа сүр дуулиантай хэрэгжиж эхэлсэн. Гэвч дутуу дулимаг зүйл их байна. Сургууль, цэцэрлэгээс дотогш 500 метрт тамхи худалдахгүй гэсэн заалт орон нутагт ялангуяа хэрэгжихэд хэцүү байгаа юм билээ. Тамхи татах цэг алга гэсэн шүүмжлэл байгаа. Энэ алдаа, дутагдлыг залруулах нь зөв.

Ж.Энхбаяр:

500 метр гэж зай хэмжээ заагаад хэт махчлах нь явцуу сөрөг нөхцөл үүсгэнэ. Тамхи бол бусдын эрүүл мэндэд хортой нөлөө учруулдаг. Соёл үйлчилгээний байгууллага, олон нийтийн газар тамхи татах нь буруу. Нөгөө талаасаа тамхи татдаг хүмүүсийн эрх шүү дээ. Орчныг нь бүрдүүлж, тоног төхөөрөмжтэй нөхцөлийг нь бүрдүүлээд өгчих. Тэрнээс тэдэн метр гэж явцуурхаад байх нь дэмий юм болов уу. Ялангуяа сумын хувьд аваад үзэхэд ихдээ л нэг км дотор барилга байгууламж нь байгаа шүү дээ.

Д.Сарангэрэл:

Хэрэгжилт нь хамгийн сайн байгаа хуулиудын нэг нь Тамхины хяналтын тухай хууль. Сүүлийн үед зарим гишүүн байр сууриа илэрхийлж байгаа. Тамхины бизнес эрхэлж байгаа болон, тамхи ширхэглэн худалдаалж байгаа хүмүүсийн тухай асуудлыг тавьж байгаа юм билээ. Сургууль цэцэрлэгээс 500 метрийн зайд нэг тамхи худалдаалах цэг байлгая гэдэг заалт бий. Энэ зай хэтэрхий хол байгаа учир 100 метр болгоё гээд байгаа юм. Нэг талаас ойлгож болмоор сонсогдож байгаа. Жижиглэнгийн бизнес эрхэлж байгаа хүмүүсийн амьжиргааны тухай асуудал яригдаж байна. Энэ талаас нь үзэхээр 500 метрийг 100 метр болгохыг дэмжмээр юм шиг боловч нөгөө талд тамхи хэрэглэж, тамхины дам нөлөөнөөс хохирч буй хүмүүсийн эрх ашгийг бодохоор дэмжих боломжгүй байна.  

Ц.Цолмон:

Тамхины хяналтын тухай хуулиар тамхи татахгүй байх нөхцөл бүрдүүлж байгаа нь чухал. Гэхдээ яг тамхи татдаг хүмүүстээ хууль гарснаар тийм сайн нөлөөлж, татгалзсан нь үгүй байх. Сургууль цэцэрлэгээс 500 метрийн дотор худалдаалахгүй гэдгийг амьдралд ойртуулж, зохицуулаад өөрчлөх ёстой юм. 500 метр дотор гэдэг зайг нь  өөрчлөхөд болохгүй зүйл байхгүй. Сум орон нутгийн хувьд энэ зай бол хязгаарлагдмал учраас аль аль талаа харгалзан үзэж өөрчлөх асуудал байвал зохицуулах нь зүйтэй.   
0 Сэтгэгдэл
Энэ 76-д гарсан хэдэн хүүхнүүд жендер нтр-ээ яриад л явна биз дээ. Утаа, машины тортог абгазынхаа асуудлыг эхлээд шийдэж байж тамхины тухай ярьдаг болмоор юм
tamhinii huulid oorchlolt oruulah ni zob shuu
alabaa aa
ha ha
Хамгийн их уншсан