Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Б.Эрдэнэцогт: Миний амьдарч байгаа үнэн үү гэж боддог

Сар хүрэхгүй хугацааны өмнө нэгэн магнай тэнийлгэсэн баярт мэдээг дуулгах гэж үг холбож суухдаа ихэд догдолж билээ.
Тэр бол сэтгүүлч Б.Эрдэнэцогт Энэтхэг улсад элэг солиулах хагалгаагаа амжилттай хийлгээд, эрүүл саруул болсон явдал байв. Сэтгүүлч нөхрөө аврахын тулд сэтгэл зүтгэл гаргасныг маань баталж мишээл тодруулан эх орондоо газардсанаас хойш нэлээд хугацаа өнгөрчээ.
Андын маань амийг аварсан алтан гартай эмч Намыш Мехтаа өчигдөр орой манай оронд ирсэн юм. Тиймээс Б.Эрдэнэцогттойгоо биеийн байдал, элэгний өвчлөлийн талаар мөн Намыш Мехтаа эмчийн тухай гээд яриа өрнүүлж болох өргөн сэдвээр хөөрөлдсөн юм.
-Гэртээ ирээд нэлээд хугацаа өнгөрсөн байна. Биеийн байдал хэр байна?
-Ханиад хүрч, даарч болохгүй. Бас чихэрлэг, хэтэрхий их хайрсан зүйл идэхгүй байгаа. Зөв хооллох ёстой. Миний хувьд залуу хүн болоод ч тэр үү хагалгаа хийлгээд 10 хоноод л сайжирсан. Одоо нэг их өвдөж зовоод байх зүйлгүй. Хуучин хэвэндээ орсон.
-Гэлээ гээд сэрэмж алдаж болохгүй шүү дээ?
-Тийм ээ. Гол нь эмээ цаг тухай бүрт нь ууж байгаа. Биед сөргөөр нөлөөлсөн зүйлгүй. Олон сайхан найз нөхөд, хүмүүсийн ачаар эдгэлээ. Гэхдээ би одоо ч шокноосоо гараагүй байна. Би амьдарч байгаа нь үнэн үү гэж боддог.

-Сахарын хэмжээ нь ихсээд байгаа гэсэн. Одоо хэр байна?
-Эм чинь нэг өвчнийг анагааж, нөгөөг нь өвчлүүлдэг юм байна. Элгэнд сайн эм уушги гэмтээдэг ч юм уу. Миний ууж байгаа элэгний вазелон гээд эм бий. Тэр эм сахарын хэмжээ нэмэгдүүлдэг. 20-той тунгаар одоо ууж байгаа. 10-тай болгоод тунг нь багасгахаар сахар багасна. Тийм болохоор сахарын хэмжээгээ барихын тулд хоолны дэглэм барьдаг юм.
-Таны хагалгааг гардаж хийсэн Намыш Мехтаа эмч ирж байгаа гэсэн. Тэр хүний энэ удаагийн Монголд ирж буй зорилго юу вэ?
-Намыш эмч өнөө /өчигдөр/ орой ирнэ. Гуравдугаар эмнэлэг дээр гурван өдөр үзлэг хийнэ. Намайг Энэтхэгээс ирснээс хойш хүмүүс энд тэндээс миний дугаарыг олж аваад их холбогдож байгаа. Монголчуудын дунд элэг солиулах хагалгааны талаархи мэдээлэл их дутмаг юм байна. Намыш эмч өмнө нь нэгдүгээр эмнэлгийн Туул эмчтэй хамтран ажиллаж байсан бол одоо гуравдугаар эмнэлэгтэй хамтран ажиллахаар ирж байгаа гэсэн. Нэгдүгээр эмнэлгийнхэн солонгосчуудтай мөн хамтран ажилладаг. Аль болох хүртээмжтэй байх үүднээс гуравдугаар эмнэлэгтэй хамтран ажиллах гэж байгаа гэсэн. Бас монголчуудад аль болох хямд зардлаар, чанартай эмчилгээ хүргэх зорилготой юм билээ. Би л гэхэд долоо хоногт нэг удаа шинжилгээ өгч, түүнийгээ е-майлээр эмч рүүгээ явуулдаг. Тэр шинжилгээг үзээд уух эмний маань тунг тааруулж өгдөг юм. Надаас гадна элэг солиулсан 20-иод хүн бий учраас ядаж л шинжилгээний хариуг нэгдсэн зохион байгуулалтад оруулж явуулдаг төвтэй болох юм гэсэн.
-Энэтхэг улсад элэг солих хагалгааг маш амжилттай хийдэг нь нэгэнт батлагдсан. Гэхдээ таны хагалгаа хийлгэсэн “Сир Ганга Рам” эмнэлэг улсдаа ямар зэрэглэлд байдаг юм бол?
-Шинэ Делид элэг солих хагалгаа хийдэг гурван эмнэлэг байгаа. Нэг нь 100 хувь төрийнх, мөн төр, хувийн хэвшил хамтарсан болон гурав дахь нь 100 хувь хувийн эмнэлэг. Миний хагалгаанд орсон “Сир Ганга Рам” эмнэлэг төр, хувийн хэвшил хамтарсан эмнэлэг. Үйлчилгээний хувьд ч өргөн хүрээтэй. Нүд, бөөр, элэг гээд төрөлжиж эмчилдэг. Нөгөө хоёр эмнэлэг нь зөвхөн элэгний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.
-Намыш Мехтаа эмчийн зорилго энд салбараа байгуулах гэлээ. Гэхдээ яагаад заавал манай ямар нэг эмнэлэгтэй хамтрах гээд байгаа юм бол?
-Хувийн эмнэлгүүд манайд төлөөлөгчийн газраа байгуулаад өвчтөн зуучилдаг бол “Сир Ганга Рам” эмнэлэг 100 хувь хувийнх биш учраас шууд төлөөлөгчийн газраа байгуулах боломжгүй. Манай улстай хамтарч байгуулах ёстой юм билээ. Монголд Намыш эмч ирэхээрээ нэгдүгээр эмнэлэг, долдугаар төв, гуравдугаар эмнэлэг дээр үзлэгээ хийдэг нь тогтсон салбаргүйгээс тэр. Энэ удаа ирж байгаа бас нэг зорилго нь аль нэг эмнэлэгт салбараа байгуулах. Тийм учраас Эрүүл мэндийн сайд Удвал болон Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн зөвлөхтэй уулзах хүсэлтэй байгаа. Монголчууд элчин сайдын яамаар дамжаад их холбогдож байгаа юм билээ. Намыш эмч өнгөрсөн зун анх удаа Монголд ирснээс нь хойш хүмүүс их холбогдож байгаа гэсэн.
-Одоогоор “Сир Ганга Рам” эмнэлэгт хандаж Намыш эмчээр хагалгаа хийлгэсэн хэдэн монгол хүн байдаг вэ?
-Намыш эмчийн хувьд хоёр жилийн хугацаанд 20-иод монгол хүнд хагалгаа хийсэн. Энэ хугацаанд алинаас нь ч сөрөг үр дагавар илрээгүй. Ер нь, элэг солиулснаас таван жилийн дараа эцсийн үр дүн гардаг. Элэг нь тохирсон эсэх, гамаа хэр барьсан гээд хагалгааны үр дүн гарна. Намайг тэнд хоёр сар болох хугацаанд зургаан хүн ирсэн. Сүүлийн үед мэдээлэл түгээмэл болох тусам тус эмнэлгийг зорих хүний тоо олширч байна. БНСУ-д 250 сая төгрөгөөр элэг шилжүүлэх хагалгааг хийдэг. Гэтэл цуглуулсан мөнгө нь 250-даа хүрэхгүй хүмүүс 100 сая төгрөгөөр хагалгаа хийдэг газрыг сонсоод зорьж очих нь их юм билээ. Сүүлийн үед Энэтхэгийг зорих монгол хүний тоо ихэсч байна.
-Энэтхэгт өртөг зардлын хувьд хэдэн төгрөгтэй байхад элгээ солиулах хагалгаанд орох вэ. Тэр талаар хүмүүс их сонирхож байгаа?
-Өртөг зардлын хувьд Энэтхэг бол монголчуудын өртөг зардалд дөхсөн. 70-100 сая төгрөгтэй байхад хагалгаа хийлгэх, тэнд байрлах байр, хоол, хагалгааны дараа есөн сар хэрэглэх эмээ аваад хангалттай хүргэчих боломжтой. Гэхдээ зардал нь тухайн хүний бие организмаас ихээхэн шалтгаална. Хэрэв уушги муутай хүн байвал хагалгаанаас өмнө эмчилгээ хийнэ. Биеийн эсэргүүцэх чадварыг нь нэмэгдүүлэх эмчилгээ хийдэг.
-Тухайн хүний гамаас хагалгааны үр дүн хамаардаг гэлээ. Тэгэхээр “Сир Ганга Рам” эмнэлгийн хувьд “Манайх тийм хэрийн өртгөөр хагалгаа хийнэ. Харин хагалгааны үр дүн тийм байна” гэсэн зүйл эхлээд хэлдэг үү?
-Энэтхэгийн “Сир Ганга Рам” эмнэлэгт хагалгаанд орсон хүмүүст 92 хувийн баталгаа өгдөг. Үлдсэн хувь нь тухайн хүний гам барихаас их хамаарна. Эмээ цагтаа тогтмол уух, шарсан хуурсан зүйл, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байхаас эмчилгээний үр дүн их хамаарна.
-Элэг солиулах хагалгаа, эмнэлгийн талаар ярилаа. Одоо Намыш Мехтаа эмчийн талаар асуумаар байна л даа. Хаана боловсрол эзэмшсэн, эмнэлэгтээ ямар зэрэглэлтэй эмч юм бол?
-”Сир Ганга Рам” эмнэлгийн хамгийн сайн эмч нь. /инээв/ Намыш эмч таван жилийн өмнөөс элэгний хагалгаа хийж эхэлсэн. Англид мэргэжил эзэмшсэн юм билээ. Пакистанууд, монголчууд их очдог болсон юм билээ. Сүүлийн хоёр жил монголчуудад хагалгаа хийсэн. Хагалгаанд бол олон эмч ордог. Судас бүрийг нэг, нэг эмч хариуцдаг.
-Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэж үг бий. Манай эрүүл мэндийн салбарт өвчтөндөө сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх тал дээр муу дүн авдаг. Энэтхэгийн хувьд энэ тал дээр хэр вэ?
-Намыш эмчийн хувьд залуу хүн болохоор их сэтгэл санаа өөдрөг. Өрөөндөө хэвтэж байхад цангинатал инээд алдан орж ирдэг. Good, good... гээд л маш сайхан харилцдаг. Өрөөнд ороод гарсан багахан хугацаанд л тэр хүний харилцаанаас сэргээш авдаг. Элэг өөрөө сэтгэл санаанаас их хамаардаг эрхтэн болохоор аль болох өвчтөнүүдтэйгээ сайхан харилцдаг. Анхны донор маань таарахгүй гэдгийг Намыш эмч надтай хамт очсон хүмүүст хэлээд “Шууд одоо гараад таарахгүй гэдгийг нь Эрдэнэцогтод хэл. Цаг алдаж болохгүй” гэсэн юм билээ. Манайхан гэтэл надад хэлэхээс халгасаар байгаад долоо хоногийн дараа хэлсэн. Тэгээд л долоо хоногийн хугацаа алдчихаж байгаа юм л даа.
-Эндээс таарна гэж авч явсан эхний донор тэнд очоод таараагүй гэсэн. Тэнд хагалгаанаас өмнө дахиж нэгдсэн шинжилгээг өгдөг хэрэг үү?
-Донортойгоо хамт энд шинжилгээ өгсөн ч тэнд эмнэлэг дээрээ очоод заавал шинжилгээ өгдөг. Зөвхөн элэгний томограф ч юм уу, зураг авахуулахгүй. Бүх эрхтэндээ нарийн шинжилгээ хийлгэдэг. Бүр шүд хорхойтсон эсэхийг хүртэл шинжилдэг. Хагалгаа хийлээ гэхэд аль эрхтнийг анхаарч байх ёстойг тогтоодог. 14 хоногийн хугацаанд шинжилгээ өгч байх хоорондоо донортойгоо хамт хурлаар орно. Донорыг маш сайн судалдаг. Хүний наймаа ч юм уу, эд эрхтний худалдаа байх вий гэдгийг нь тогтоодог. Монгол руу интернэтээр холбогдож, эцэг эхээс нь хүртэл зөвшөөрөл авдаг.
-Мөнгөтэй хэрнээ донор нь олдохгүй хүн маш их байна гэсэн?
-Тэр л хамгийн их асуудал. Монголчуудын дунд элэгний В вирусаар өвчлөөгүй хүн ховор. Тэгээд элгээр өвдсөн хүний цусан төрлөөс эрүүл хүн олох бүр ч хэцүү. Би бол 10-аад хүн шинжлүүлсэн. Тэднээс нэг нь эрүүл гарсан ч судас нь салаалсан байсан учраас таараагүй. Донор гэдэг бол монголчуудын хувьд ёстой том асуудал.
-Хангалттай мөнгөтэй ч цусан төрлөөс нь таарах доноргүй байлаа гэхэд тохирох хүнийг зуучилж өгдөг үйлчилгээ байдаг гэж сонссон?
-Тав, зургаан жилийн өмнө бол болдог байсан гэсэн. Одоо хүний наймаа газар авсан учраас хууль нь ч чангарсан. Хятадад хагалгаанд орлоо гэхэд хятад хүнийг донороороо сонгож болдог байсан бол одоо тэгэхээ байж. Тэр бүү хэл, өвчтөн, донор хоёрын хооронд ямар нэгэн мөнгө төгрөгийн асуудал байх ёсгүй, сарын орлого нь адил тэнцүү байх ёстой гэсэн шаардлага хүртэл тавьдаг. Тэр хуулийн заалтыг нь зөрчсөн эмнэлгийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авдаг юм байна лээ.
-Таны хувьд цусан төрлийн хамаатан биш оюутан охиныг донороо болгосон шүү дээ...?
-Миний донор Батцэцэг маань манай хүргэн ахын дүү учраас ойрын хамаатан садан гэдгийг маш сайн ойлгуулсан. Энэ дашрамд, Батцэцэгтээ их баярлалаа. Баярлаж, талархах хүний тоо маш их болсон. Нэгдүгээр эмнэлгийнхэндээ талархаж байна. Орон нутгийнхныг хүлээж авдаг эмнэлэгт 40-өөд хоног хэвтэж эмчлүүлсэн. Гарынхаа үзүүрээс 10 см-ийн цаадах зүйлийг авч чадахгүй болчихсон намайг тэнхрүүлээд ойрхон ч гэсэн зайд алхах дайтай болгосон. Эндээс явахдаа онгоцонд алхаад орсон маань сэтгэл санаанд их нөлөөлсөн. Халдвартын эмнэлгийн Элэгний тасгийн Тунсаг эмчид ч гэсэн баярлалаа.
-Элчин сайд С.Баяр тантай уулзсан гэж байсан...?
-Элчин сайд Баяр эмнэлэг дээр ирж, Намыш эмчтэй уулзсан. Бас найзууд маань хоёр ч удаа очиж, нэвтрүүлэг хийсэн. Тэгэхэд Намыш эмч гайхаад “Эрдэнэцогт Монголд их алдартай хүн үү” гэж асуусан байна лээ.
-Манайд сайд дарга нарт эмнэлгийн үйлчилгээг сайхан хүргэдэг хэрнээ жирийн иргэдэд нэг өөр янзаар үйлчилгээ үзүүлдэг. Энэтхэгт ямар вэ?
-Тухайн өвчтөн төлбөрөө төлөх ёстой. Төлбөртөө таарсан эмчилгээ авах ёстой гэсэн хуулиар л үйл ажиллагаагаа явуулдаг.
-Хүний амьдралд тохиолдож болох хамгийн хэцүү давааг даваад ирсэн учраас монголчууддаа хандаж юу гэж зөвлөх вэ?
-Үр хүүхдүүдээ багаас нь битгий дааруул. Элэгний В вирусийн вакцин хийлгэх хэрэгтэй. Залуучууд ч гэсэн шинжилгээ өгөөд В вирусээр халдварлаагүй байвал харьяа эмнэлэгтээ хандаад вакцин хийлгэчих хэрэгтэй. Монголчууд өөх тос ихтэй зүйл, согтууруулах ундааны төрлийн зүйл их хэрэглэдэг. Үүнийгээ зохицуулж хэрэглэ. Амралт, ажил хоёрыг аль болох хослуулж бай л гэж хэлмээр байна. Энэтхэгт очоод хоёр сарын хугацаанд байж байхдаа дэлхийд хүн амынхаа тоогоор хоёрт ордог орон мөртлөө элгээр өвдөж байгаа нь цөөхөн. Голдуу л Монгол, Пакистанаас өвчтөнүүд ирдэг. Хамгийн гол нь, энэтхэгчүүд зөв хооллохын зэрэгцээ хүнсэндээ ургамал, ногоо түлхүү хэрэглэдэг.
Гэртээ гам бариад байх зуураа элэгний чиглэлээр зөвлөгөө өгсөн, элэгний хагалгаанд орсон хүмүүсийн яриаг оруулаад ном гаргая гэж бодсон. Хүмүүс тэр бүр энэ өвчний талаар мэдээлэлгүй байгаа.
Ýíý èõ òýíýã õ¿í áàéíà. Ýëýã ñîëèóëàõ ìýñ çàñàë õèéëãýõýä íü º÷ òº÷íººí õ¿í ìºí㺠öààñààð òóñàëæ, õàíäèâûí òîãëîëò õ¿ðòýë õèéãýýä áàéñàí áèø ¿¿? Òýäýíä "áàÿðëàëàà" ãýæ õýëýõèéí îðîíä ìºí㺺ð àæëàà õèéñýí ýíýòõýã ýì÷èéí ïèàð õèéñýí áàéõ þì. Èéì þìíóóäàä òóñàëæ áàéíà ãýýä Ẻí þì áîëäãîî ìàíàéõàí áîëèâîë òààðíà. Õîãèéí øààð.
Amid garsandaa bayarla Arhia baga uu Gaviya baiguulsan yum shig ***** gaihuul
Chi oortoo mongoor tusalsan xumuust talarxax setgelgui sonin gar ve. ted l chamaig avraa biz dee
goe umaa.uilmaar sanagdlaa.eej min joohon tessen bol ene hagalgaand orohgui yu.

0 Сэтгэгдэл
Doctor Lucien
Сайн өдөр Манай эрхэмлэх хандивлагч, Энэ нь бүр сонирхолтой бөөрний донор эрэгтэй, эмэгтэй мэдэгдэх юм Alur мэргэжлийн эмнэлэг байж байгаад байрлах эмнэлэгт өвчтөн тэдний зарим нь бөөр нь эрэлт ихтэй үр дүнд дахин @ $ 120,000USD бөөр худалдан авч эхэлсэн нь: Сент-29B Stev эрүүл мэндийн зам байна, бид та энэ хүүхэд тоглох биш гэдгийг уриалж байна уу, эсвэл та Dr.Lucienpye.clinic@gmail.com +447031967810 буюу 917050494622 дуудаж болно: Бангалор Энэтхэг, 21yrs дээш сонирхсон хандивлагч өөрийн и-мэйлээр доктор Люсьен холбоо барина уу ёстой амь аврах, таны шагнал өвчтөн аль хэдийн хадгалуулахаар өгсөн мөнгө тухай, тиймээс бид баярлалаа эрүүл, хүнд донор хэрэгтэй үү Бид таны яаралтай хариу хүлээж! Regards Доктор Люсьен
2015.04.07
2013.11.27
2013.11.26
2013.11.26
2013.11.26