Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн бодлогыг олон нийтэд танилцуулахад хэдийг зарцуулдаг вэ

Монголын Үндэсний теле­визэд сүүлийн хэдэн өдрийн турш үргэлжилж байгаа зарга, хэрүүл тэмцлээс үүдэн иргэд тус телевиз түүний удирдлагад итгэх итгэлээ алдаж эхэлсэн нь нууц биш. Өнгөрсөн 2007 онд мөн л МҮОНРТ-ийн удирдлагуудтай холбоотой тэмцэл өлсгөлөн суултдаа хүрч байсан юм. Энэ жилийн хувьд МҮОНТ-ийн даргаар хувийн хэвшилд тэр дундаа энэ салбарт өрсөлдөгч нь байсан телевизийн захирал Ч.Даваабаярыг томилсон ч шинэхэн даргадаа гурван сар ажиллах боломж олголгүй ажилчдын төлөөллөөс мөн л өргөдөл гомдол гаргаснаар одоогоор огцруулаад буй. Гэвч Ч.Даваабаярын хувьд тус телевизэд шинэ менежмэнт шинэчлэлийг оруулж ирснээрээ олон хүний дургүйцлийг хүргэчихлээ хэмээн үзэж буй учраас түүнийг огцруулах тушаал гаргасан МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатарыг шүүхэд өгснөө дуулгасан. Тэгэхээр хэдийгээр олон нийтийн гэсэн статустай ч төр засгийн үйл ажиллагааг ард иргэддээ сурталчлах үүрэг хүлээсэн тус телевизид итгэл үзүүлэх хэрэгтэй юү, эсвэл өрсөлдөгч болсон 40-50 телевизид нь ижил хэмжээний төсөв хувиарлах уу гэдэг асуудал нийгмийн нэг хэсэгт өрнөсөн. Ер нь дэлхийн улс орнууд төр засгийнхаа үйл ажиллагааг сурталчлахын тулд хэдий хэмжээний мөнгө зарцуулж, хэчнээн хүн ашиг­ладаг талаар бид сонирх­соноо уншигч танд хүргэе. Монголын Үндэсний радио, телевиз дээр МОНЦАМЭ байгааг санах хэрэгтэй. Доорх мэдээллээс ха­раад өөрийн хүн амтайгаа харьцуулаад үзвэл манайх дээгүүр давхих бололтой. Мэдээж, төрөөс хэвлэл мэдээ­лэлд зарцуулдаг мөнгөөрөө манай хоёр хөрш тэргүүлдэг. Гэхдээ бидэнд  тэдэнтэй барьцах дайны эдийн засгийн чадавхи бий бил үү.


/2012 оны тоон баримтаар/

Монгол
“МҮОНРТ”

Жилийн төсөв: Улсын төсвөөс 6 тэрбум 333,6 сая / 3,7 сая ам.доллар/
Өөрийн үйл ажиллагаанаас 4 тэрбум 866,5 сая / 2,8 сая ам.доллар/
Ажилтны тоо: 700
Нэг ажилтанд зарцуулдаг зардал:15,7 сая / Нийт орлогоо нэг хүндээ хувааж тооцсон дүн/
Мэдээллээ цацдаг хэл: 3-5 хэл

Турк
“Andalu Agency”

Жилийн төсөв: 28,2 сая ам.доллар
Ажилтны тоо:1415
Нэг ажилтанд зарцуулдаг мөнгө: 32 сая төгрөг
Мэдээллээ цацдаг хэл: 5 хэлээр

Европын холбоо
“Euronews”

Жилийн төсөв: 15 сая евро
Ажилтны тоо: 300
Нэг ажилтанд зарцуулдаг мөнгө: 108 сая төгрөг
Мэдээллээ цацдаг хэл: 12 хэлээр

Хятад
“CCTV”

Жилийн төсөв: 873,3 сая ам.доллар
Ажилтны тоо: 10 мянга
Нэг ажилтанд зарцуулдаг мөнгө:145,8 сая төгрөг
Мэдээллээ цацдаг хэл: 13 хэлээр

Испани
“RTVE”

Жилийн төсөв: 55 сая евро
Ажилтны тоо: 5300
Нэг ажилтанд зарцуулдаг мөнгө: 221 сая төгрөг
Мэдээллээ цацдаг хэл: 7 хэлээр

ОХУ
“ВГТРК”

Жилийн төсөв:19,1 тэрбум рубль /ойролцоогоор 587 сая ам.доллар/
Ажилтны тоо: 19500
Нэг ажилтанд зарцуулдаг мөнгө: 54 сая төгрөг
Мэдээллээ цацдаг хэл: 1 хэлээр

Их Британи
“BBC”

Жилийн төсөв: 277 сая фунт
Ажилтны тоо: 16858
Нэг ажилтанд зарцуулдаг мөнгө: 43 сая төгрөг
Мэдээллээ цацдаг хэл: 28 хэлээр

ОХУ
“Russia  today”

Жилийн төсөв: 11 тэрбум рубль
Ажилтны тоо: 2000
Нэг ажилтанд зарцуулдаг мөнгө:  297 сая төгрөг
Мэдээллээ цацдаг хэл: 3 хэлээр

Хятад
“Xinhua”

Жилийн төсөв: 267.8  сая ам.доллар
Ажилтны тоо: 10 мянга
Нэг ажилтанд зарцуулдаг мөнгө: 43 сая төгрөг
Мэдээллээ цацдаг хэл:   8 хэлээр

АНУ
“Voice of America”

Жилийн төсөв: 205.1  сая ам.доллар
Ажилтны тоо: 1209
Нэг ажилтанд зарцуулдаг мөнгө: 282 сая төгрөг
Мэдээллээ цацдаг хэл: 48 хэлээр

Франц
“AFP”

Жилийн төсөв:115 сая евро
Ажилтны тоо: 2260
Нэг ажилтанд зарцуулдаг мөнгө: 108 сая төгрөг
Мэдээллээ цацдаг хэл:  6 хэлээр

ОХУ
“Голос России”

Жилийн төсөв: 4,4 тэрбум рубль
Ажилтны тоо: 1200
Нэг ажилтанд зарцуулдаг мөнгө: 194 сая төгрөг
Мэдээллээ цацдаг хэл: 38 хэлээр

Катар
“Al Jazeera”

Жилийн төсөв: 100 сая евро
Ажилтны тоо: 3000
Нэг ажилтанд зарцуулдаг мөнгө: 70,2 сая төгрөг
Мэдээллээ цацдаг хэл: 3 хэлээр

ОХУ
“Российская газета”

Жилийн төсөв:3,95 тэрбум рубль
Ажилтны тоо: 1250
Нэг ажилтанд зарцуулдаг мөнгө: 172 сая төгрөг
Мэдээллээ цацдаг хэл: 7 хэлээр

ОХУ
“РИА Новости”

Жилийн төсөв: 2,9 тэрбум рубль
Ажилтны тоо: 2300
Нэг ажилтанд зарцуулдаг мөнгө: 70,2 сая төгрөг
Мэдээллээ цацдаг хэл: 14 хэлээр

ОХУ
“НТВ, ТК ”Петербург”

Жилийн төсөв: 5 тэрбум рубль
Мэдээллээ цацдаг хэл: 1 хэлээр

Испани
“EFE”

Жилийн төсөв: 48.3 евро
Ажилтны тоо: 3000
Нэг ажилтанд зарцуулдаг мөнгө: 32  сая төгрөг
Мэдээллээ цацдаг хэл: 6 хэлээр

ОХУ
“ОРТ”

Жилийн төсөв:1,2 тэрбум рубль
Мэдээллээ цацдаг хэл: 1 хэлээр

ОХУ
“ИТАР-ТАСС”

Жилийн төсөв: 1,1 тэрбум рубль
Ажилтны тоо: 1300
Нэг ажилтанд зарцуулдаг мөнгө:48 сая төгрөг
Мэдээллээ цацдаг хэл: 6 хэлээр
0 Сэтгэгдэл
Үүнийг бичсэн хүн Олон нийтийн радио телевизийн тухай үндсэндээ ямар ч ойлголтгүйгээс гадна сэтгүүлч хүний хувьд наад захын судалгааг хийгээгүй байна. Хувийн, төрийн, олон нийтийн телевиз, олон улсын мэдээллийн агентлагийг бүгдийг сайхан холиод харьцуулчихсан, олон нийтийн телевиз бол төрийн үйл ажиллагааг сурталчлах үүрэгтэй гэж ойлгодог хүн байна даа.
Хамгийн их уншсан