Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
ТУЛХТАЙ ОЙЛГООГҮЙ ТУСГААР ТОГТНОЛ
Багш самбар дээр “Арваннэгдүгээр сарын 25” гэж бичээд “Хүүхдүүд ээ, маргааш ямар өдөр билээ” гэж асуув. Тэгэхэд би дөрөвдүгээр ангид байсан бөгөөд ангиас “Амралтын өдөр” гэж хариулснаас өөр хүүхэд нэг ч дуугарсангүй. Түүхийн багш хэсэг азнаснаа “Тусгаар тогтнолын өдөр шүү дээ” хэмээгээд энэ нь хичээлийн сэдэв болохыг хэлж өгсөн юм. Хожим бодоод байхад түүхийн багш бидний өсч, торнисноос үл хамаарч тэр өдөр тэр л хичээлээ заадаг байж. Хийх зүйл ч угаасаа тодорхой. 40 минутын турш багш Тусгаар тогтнол, Монгол Улс, бидний сайхан амьдрал гэх гурван үгийг онцлон давтаж хичээлээ заана. Хонх дуугарахтай зэрэгцээд “Гэрийн даалгаварт Тусгаар тогтнол миний амьдралд” сэдвээр зохион бичлэг хийгээрэй” хэмээдэг сэн. Хийхэд хамгийн хэцүү даалгаврын нэг бол энэ. Боломжийн дүн авчихъя гэхээр бодож, хичээмээр байдаг. Бодоод, хичээгээд сууя гэхээр “Тусгаар тогтнол, Монгол Улс, бидний сайхан амьдрал” гэдэг үгнээс өөр зүйл унаж буудаггүй сэн. Түүнийгээ бичээд л, түүхийн номноос тусгаар тогтнолтой холбоотой үгсийг түүж бичээд л даалгавраа гүйцэтгэдэг байв.
Үнэндээ ардчилал гарснаас хойшхи 10 жилийн сурагч надад жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-тай холбоотой түүхийн хичээлийн даалгавар тун уйтгартай байсныг одоо бодоход санах юм. Гэтэл өнөөдрийн түүхээс үзвэл тэр л өдөр тусгаар тогтнолоо зарласан бус Үндсэн хуулиа баталсан байж. 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр нь МАХН-ын анхны гишүүд албан ёсоор төрөө эмхэтгэж, түмэн олноо манлайлахдаа ард иргэдийн аж байдлыг бататгасан эх хуулиа тунхагласан юм гэнэ. Түүхээс түүнийг харах боломжтой.
Харин өнөөдрөөс яг 32 хоногийн дараа арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Монгол үндэстэн Манжийн дарлалаас ангижрах алхам хийж, Тусгаар тогтнолоо тунхагласан жинхэнэ өдөр тохиох аж. Тэр өдөр бүх нийтээр амарч, туурга тусгаар улс орны нэгж болсон өрх айл бүр халуун ам бүлээрээ байх боломж бүрддэг. Түүхийн шаргал хуудсыг сөхөн үзвэл Манж Чин гүрний ноёрхлыг эцэслэж, Монгол төрийг сэргээн байгуулах үндэсний сэргэн мандал эхэлсэн гэж тэмдэглэжээ. Энэ нь, монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, эхлэл болсны үндсэнд 1921 оны Ардын хувьсгал өрнөж, амжилтаа бататгасан байдаг. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулж, Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлаад Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залсан. Түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөөд, таван яам бүхий Засгийн газар байгуулах шийдвэр гаргасан нь өөрийн эрхээр жаргаж, өрөөл бусадтай ижил тэнцүү харилцах боломж байв.
Энэхүү эхлэлийг улбаалан Монголын үе, үеийн эрх баригч, манлайлагч нь тусгаар тогтнолыг батжуулах үйлсээ хэрэгжүүлж ирсэн гэж үзэх нь түүхэн үнэнд илүү нийцнэ. Түүний нэг нь дээр өгүүлсэн арваннэгдүгээр сарын 26-ны өдөр анхны Үндсэн хуулиа баталсан түүхэн үйл явдал билээ. Хожим ардчилсан нийгэм байгуулагдаж шинэ Үндсэн хууль баталсан нь нэгдүгээр сарын 13-нд тохиодог бөгөөд мөн л Тусгаар тогтнолын суурийг батжуулсан үйл хэрэг. Нэгэн үеийн удирдагч, маршалл Х.Чойбалсан “Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нарт үлдээв” гэснээс үзвэл Тусгаар тогтнол гэгч нь нэгэн өдрийн үйл хэрэг биш аж. Тодруулбал, 1911 оноос хойшхи бүхий л түүхэн шийдвэр, дайн тулаан, хувьсгал нь Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх улбаат үйл явдал гэдгийг ухамсарлаж болох. Гэвч аливаа зүйлийн эхлэл гэдэг ихээхэн үнэ цэнэтэй болохыг үүрд санан дурсаж, ухамсарлахын учир он солигдох шинэ жилийн баяраас урьтаж “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр”-өө тэмдэглэн, үр хойчдоо үлгэрлэн, ойлгуулах нь нэн чухал. Дашрамд хэлэхэд, Тусгаар тогтнолын өдөр нь аль нэг намын өмч бус ард түмэн, тусгаар эрхээ дэлхийд дархалсан монголчуудын баярын чухал мөч билээ.

0 Сэтгэгдэл