Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Б.Эрдэнэцогтод хагалгаа хийсэн Намыш Мехта эмч эрүүл мэндийн сайдтай уулзав
Энэтхэг улсын элэг шилжүүлэн суулгах дөрвөн том эмнэлгийн нэг болох Сир Ганга Рам эмнэлгийн мэс заслын ерөнхий эмч, доктор Намыш Мехта Эрүүл мэндийн сайдтай өчигдөр уулзлаа. Эрүүл мэндийн сайд Н.Удвал уулзалтын үеэр “Монгол орон элэгний өвчлөлөөрөө дэлхийд нэлээн дээгүүрт ордог. Анхан шатны үзлэг, эмчилгээг эх орондоо хийж байгаа ч эрхтэн шилжүүлэх хэмжээнд болтлоо хөгжөөгүй. Одоогоор элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийх багаа бүрдүүлэн сургаж байна. Мөн лаборатор байгуулахаар бүх тоног төхөөрөмжийг нь авч, нэгдүгээр эмнэлэгт байрлуулсан. Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг энэ Засгийн газрын үед эх орондоо хийх болно. Ихэвчлэн гадаадын орнуудад хийлгэдэг 27 өвчний хагалгааны урсгалыг ирэх онд 30 хувиар бууруулна гэсэн бүтээлч төлөвлөгөө гаргасан. Төрийн болоод хувийн хэвшлийн эмнэлгийн хүчин чадал дээр тулгуурлан ажиллана” гэв.

Харин доктор Намыш Мехта “Монгол Улсад төдийгүй Азид ч элэгний өвчлөл өсөх хандлагатай байна. Элэгний В, С вирус 10-15 жилийн дараа идэвхжсэнээр элэгний хатуурал буюу элэгний цирроз өвчин үүсгэдэг. Монголоос сүүлийн үед олон хүн элгээ солиулахаар Энэтхэг орныг зорих болсон. Манай эмнэлэг гэхэд 20 гаруй хүнд энэ төрлийн хагалгаа хийж байна. Эх орондоо хагалгаа хийлгэх боломжгүйгээс цаг алдахгүйг хичээн гадагшаа зорьж буй хэрэг. Энэтхэг улсад элэгний хагалгааг олон улсын хэмжээнд нийцсэн, чанартай хийдэг. Миний энэ удаагийн ирсэн зорилго маань Монгол Улсын эрүүл мэндийн салбартай танилцах, энэ чиглэлээр хамтран ажиллах боломж байна уу гэдгийг судлахаар ирсэн. Хэрэв бидэнтэй хамтран ажиллавал Монголын эрүүл мэндийн салбартай элэг шилжүүлэх, эмчилгээний чиглэлд эмч нарыг сургах, дадлагажуулахад бүхий л талаар тусалж хамтран ажиллахад нээлттэй гэсэн хүсэлт тавьмаар байна” хэмээн хэллээ.
Энэтхэг улсад элэг шилжүүлэн суулгах хагалгаа нь хамгийн хямд өртөгөөр буюу 34 орчин мянган ам.доллараар хийгддэг байна. Харин байрлах байр, шинжилгээ, зардал нийлээд нийтдээ 100 гаруй сая төгрөг болж өсдөг. Хэрэв Энэтхэг болон бусад орны дэмжлэгтэйгээр эх орондоо элэг солих хагалгаа хийдэг болбол зардал хэмнэгдэхээс гадна сүүлийн жилүүдэд эрс өсөөд буй элэгний өвчлөлийн нас баралт буурах талтай. Уулзалтын үеэр Намыш Мехта эмчээр хагалгаа хийлгэж, элгээ солиулсан сэтгүүлч Б.Эрдэнэцогт болон яруу найрагч Ай.Төмөр-Очир нарын биеийн байдал болон хагалгааны талаар мэдээлэл өгсөн юм. Яруу найрагч Ай.Төмөр-Очирын хувьд хагалгаанд ороод 10 сар болж байгаа аж. Тэрээр “Хагалгаа хийлгэж ирсэн эхний гурван сар их хүнд. Тэр гурван сарыг давж чадвал тэгээд л сайхан болчихож байгаа юм” хэмээн хуучиллаа.
Намыш Мехта: Маргааш ч бид хамтрахад бэлэн
Ингээд Намыш Мехта эмчтэй ярилцсанаа хүргэж байна.
-Манай улсад элэгний өвчлөл нэмэгдэхийн хэрээр элэгний цирроз болон хавдраар өвчилж буй хүний тоо ч нэмэгдсээр байна. Ер нь, элэгний хавдар ямар шалтгаанаар үүсдэг вэ?
-В, С вирусын тархалт зөвхөн Монголд биш Азид ч ихсэж байна. 20 жилийн өмнө нэг удаагийн зүү тариурыг усанд буцалгах эсвэл дамжуулан хэрэглэж байснаас шар өвчний тархалт их байсан. Гэхдээ зөвхөн Монголд ийм байгаагүй. Олон оронд шар өвчин ихэссэн. Үүнээс үүдэлтэй В, С вирусын тархалт нь 15-20 жилийн дараа буюу одоо элэгний цирроз болж илэрч байна. Хавдрын өвчлөлтэй элгэн дээр үүсэх магадлал 80-90 хувьтай байдаг.
-Монголчууд элэгний вирусыг насан туршдаа анагаах аргагүй гэж ярьдаг. Өвдсөн тохиолдолд яах ёстой вэ. Та бидэнд юу гэж зөвлөх бол?
-Хамгийн гол зүйл нь, өвчнөөс урьдчилан сэргийлэх, биед нь ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт хандах, эрт үедээ оношлуулах хэрэгтэй. Тэгж чадвал В, С вирус эрт шатандаа эмчлэгдэх, идэвхжилийг нь дарах боломжтой. Мөн энэ вирусээр өвдсөн хүн жилд 1-2 удаа цусны дэлгэрэнгүй шинжлэгээ өгч байх ёстой. Монголчуудын нэг дутагдал бие нь аль хэдийнэ шарласан, цирроз нь эцсийн шатандаа орчихсон үед эмнэлэгт ханддаг. Заавал элгээ солиулах юм уу амь насыг нь аврах боломжгүй болсон тохиолдолд эмнэлэгт ирэх нь элбэг юм.
-Эрүүл мэндийн сайдтай уулзах үеэрээ монгол эмч нарт элэг солих хагалгааны талаар зааж, сургах, дадлагажуулахад хамтран ажиллана гэсэн. Энэ ажлыг танай тал хэзээнээс эхлүүлэх боломжтой вэ?
-Бидний хувьд бэлэн. Аль хэдийнэ монголчуудын биеийн онцлогийг мэддэг болсон шүү. Танай улсын эрүүл мэндийн салбар биднийг хэзээ хүлээж авна, тэр үед ажлаа эхлэх боломжтой. Маргааш ч хамтрахад бэлэн байна.
-Сир Ганга Рам эмнэлгийнхээ талаар ярихгүй юү?
-Сир Ганга Рам эмнэлэг шинэ Дели хотод байрладаг. Бүх төрлийн эмчилгээ, оношилгоо хийх үйлчилгээ үзүүлдэг. Элэг шилжүүлэн суулгах мэс засал маань тусдаа эрчимт эмчилгээ, хагалгааны өмнөх болон дараахь үйлчилгээ үзүүлдэг тасаг гэж байдаг. Манай эмнэлэг Энэтхэг улсдаа элэг солих хагалгааг хамгийн хямдаар хийдэг. Элэгний өвчлөл мөнгө, амьдралын боломжийг ялгадаггүй учраас ядуу хүний ч элэг өвдөнө. Тийм болохоор үнээ тогтмол нэг хэмжээнд барьдаг.
-Өнгөрсөн хугацаанд Монголын 20 гаруй иргэнд элэг солих хагалгаа хийсэн гэлээ. Энэ хугацаанд танай эмнэлэгт хийгдсэн хагалгаа хэр амжилттай болж байв?
-Ямар ч төрлийн хагалгааг 94 хувийн магадлалтай гэдэг. Манай эмнэлэгт ч мөн адил. Гарч болох эрсдэлүүдийг тооцож гаргасан хувь.

0 Сэтгэгдэл