Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сингапурын Пасифик Эрүүл Мэндийн Төвийн тэргүүлэх зэрэглэлийн эмч нар ирлээ
Сингапурын Пасифик Эрүүл Мэндийн Төвийн тэргүүлэх зэрэглэлийн зөвлөх эмч нар Анагаах ухааны сүүлийн үеийн  эмчилгээний шилдэг аргуудыг танилцуулж байна.   

Сингапурын Пасифик Эрүүл Мэндийн Төвийн захирал, шүд эрүү нүүрний мэс заслын зөвлөх эмч Др.Вилиам Чонг, бүдүүн шулуун гэдэсний дурангийн мэс заслын зөвлөх эмч Др.Бернард Лим, судасны болон судсан дотуурх мэс заслын зөвлөх эмч Др. Чэнг Шин Чуэн нар Сингапур Хэльткейр Сентр болон Старфарм компанийн урилгаар Монголд хүрэлцэн ирж 2013 оны 11 сарын 29,30нд эрүүл мэндийн боловсрол олгох нээлттэй форум зохион байгуулан анагаах ухааны сүүлийн үеийн эмчилгээний шилдэг аргуудыг танилцуулж мөн зөвлөгөө өгөх болно.

Хаяг:
Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Нарны зам 18, “Жигүүр Гранд” оффис центр, Б корпус,
3 давхарт байрлах Сингапур Хэльткейр Сентр
 
Оролцогч:
Нарийн мэргэжлийн эмч нар болон сонирхогчид


Др. Виллиам Чонг   

Др. Виллиам Чонг 1985 онд Сингапурын Үндэсний Их Сургуулийг анагаах ухаан, шүд эрүү нүүрний мэс засалч мэргэжлээр нэр хүндтэй төгссөн.
Тэрээр Сингапур болон Малайзын Шүдний Нийгэмлэгийн мөнгөн медаль хоёр удаа, Анагаах ухаан болон Амны хөндийн мэс заслын салбар тус бүрт шилдэг оюутан хэмээх хүндэтгэл хүлээж байсан.      
Др. Чонг 1998 онд Сидней хотын Аустразийн Рояал коллежийн шүдний мэс заслын чиглэлээр тэтгэлэг хүртэж байсан бөгөөд 1999 онд Сингапурын Үндэсний Их Сургуульд шүд судлалын шинжлэх ухааны мастерийн зэрэг хамгаалсан. Түүний судалгааны сэдэв нь “Шүдний суулгацын үеийн ясны төлжилт” байсан.
1996 онд Олон улсын амны хөндийн суулгац судлаачдын конгрессоос тэтгэлэг хүртэж дипломоор шагнагдаж, олон улсад лекц уншиж байсан.
Др. Чонг Америкийн Оссеинтегрэйшн академийн гишүүн бөгөөд 1999-2001, 2005-2007 болон 2012 онуудад Австралийн суулгац шүдний эмч нарын нийгэмлэгийн хянагч болон курсын удирдагчийн ажлыг тус тус гүйцэтгэж байсан.

Лекцийн сэдэв: “Төгс инээмсэглэл дэх таны шүд болон шүдний бүрээс”
2013 оны 11 сарын 30 ны Бямба гаригийн 17:30-18:30 цагт
 


Др. Бернард Лим
   
Др. Бернард Лим нь Эдинбургийн Рояаль Мэс засалчдын Академийн гишүүн Сингапурын Үндэсний Их Сургуулийн Анагаах ухааны салбарт мэс заслын чиглэлээр мастерийн зэрэг хамгаалсан байна.
Др. Лим нь бүдүүн шулуун гэдэсний эмгэгүүдийн үед ихэнхдээ хэрэглэгддэг Да Винчи Роботийн дэлгэцийн мэс заслын итгэмжлэгдсэн хянагч, мэс засалч юм. Мөн тэрээр Азийн Хэвлийн Хөндийн Дурангийн Мэс Засалчдын Нийгэмлэгийн гишүүнээс гадна Пасифик Эрүүл Мэндийн төвийн бүдүүн шулуун гэдэсний эмгэгийн үеийн маш бага зүсэлттэй инвазив эмчилгээний тасгийн анхдагч тэргүүн, Сингапурын Нэгдсэн эмнэлгийн Бүдүүн Шулуун гэдэсний мэс заслын тасгийн зөвлөх, ДЬЮК НЮС Анагаах Ухааны Сургуульд туслах профессороор тус тус ажиллаж байна.

Лекцийн сэдэв: “Бүдүүн шулуун гэдсээ эрүүл хадгалах: Шинжилгээ, Оношлогоо, Шамбарам болон хавдрын хамгийн сүүлийн үеийн эмчилгээ”
2013 оны 11 сарын 29 ны Баасан гаригийн 19-20:30 цагт
 
Зөвлөгөө: 2013 оны 11 сарын 30 ны Бямба гаригийн 09:00-14:00 цагт
 

Доктор Чэнг Шин Чуэн                                                                                                
Др. Чэнг нь 1998 онд Австрали улсын Шинэ Өмнөд Вэлсийн Анагаах Ухааны Их Сургуулийг төгссөн. Тэрээр 2006 онд Сингапур улсад ерөнхий болон нарийн  мэс заслын чиглэлээр мэргэжил эзэмшсэн. 2007 онд Сидней хот дахь Вэлсийн Ханхүүгийн Эмнэлэгт Судасны болон судсан дотуурх мэс заслаар Клиникийн ахлах зөвлөхөөр ажилласан.

Др. Чэнгийн гол сонирхол нь туйлийн бага инвазив аргууд гол судас, захын судас болон бусад венийн судасны эмгэгүүдийн үед венийн судсаар дамжуулж эмчилгээ хйих. Венийн варикоз, захын артерийн ангиопласти, аортийн стент тавих үед эндовенийн тайрах эмчилгээ (лазер, радио долгион, ClariVein) хийх.

Тэрээр Пасифик Төвд нэгдэхээс өмнө Сингапурын Тан Ток Сэнг Эмнэлгийн ерөнхий мэс заслын тасгийн Судасны болон Судсан дотуурх мэс заслын төвийн эрхлэгч болон Сингапурын Үндэсний Их Сургуулийн Ёонг Ло Лин Анагаах Ухааны сургуулийн туслах профессор багшийн албыг тус тус хашсан.

Өөрийн клиникийн туршлагаас гадна Др. Чэнг нь Токио, Сөүл, Тайван зэрэг улс орнуудад зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хурлуудад Судасны чиглэлээр лекц уншиж нилээд олон сонин сэтгүүлүүдэд өөрийн нийтлэл, судлагааны үр дүнгээ хэвлүүлсэн. Түүнчэн далайн чанадын улс орнуудад мэс заслын явцад удирдагч-хянагчаар уригдан ажиллах саналуудыг байнга хүлээн авдаг.

Лекцийн сэдэв: “Судасны бүдүүрэл буюу варикозын эмчилгээ”
2013 оны 11 сарын 30 ны Бямба гаригийн 15:00-16:30 цагт

Зөвлөгөө: 2013 оны 11 сарын 30 ны Бямба гаригийн 09:00-14:00 цагт
 

Пасифик Эрүүл Мэндийн Төвийн тухай

Сингапур улсын Пасифик эрүүл мэндийн төв нь 2011 оны нэг сард байгуулагдсан бөгөөд нарийн мэргэжлийн  болон ерөнхий мэргэжлийн эмнэлгийн тусламж, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ, асран сувилах байр, өдрийн мэс заслын төв зэрэг хамгийн сүүлийн үеийн оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмжтэй нэг цэгийн чанартай, цогц эрүүл мэндийн  үйлчилгээг үзүүлдэг байгууллага юм.
Манай 40 гаруй эмч мэргэжилтнүүд нь дэлхийн тэргүүлэх их сургууль, эмнэлэг, хүрээлэнгүүдэд бэлтгэгдсэн бөгөөд хамгийн сүүлийн үеийн техник технологийн дэвшлийг ашиглан эрт болон хожуу үеийн оношлогоо эмчилгээг явуулдаг.
Манай нарийн мэргэжлийн төв нь насжилтын менежмент, зүрх судлал, артерийн болон венийн судасны мэс засал, тархи мэдрэлийн мэс засал, арьс судлал, бүдүүн шулуун гэдэсний мэс засал, чих хамар хоолой, хүүхэд, эх барих болон эмэгтэйчүүд, үргүйдлийн эмчилгээ, шүд эрүү нүүр судлал, гоо сайхны мэс засал, хавдар судлал, спортын анагаах ухаан болон бусад эмнэлгийн тусламжуудыг үзүүлэх хүчин чадалтай.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг:

Утас: +976 99111297, 98111212, 70155179, 70133170
E-Mail: starpharm.mongolia@yahoo.com, info@shc.mn



Сингапурын Эрүүл Мэндийн Төв


Стар фарм ХХК
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан