Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улс жендерийн эрх тэгш байдлыг хангасан шалгуураар шагнал хүртэв

Бельги улсын нийслэл Брюссель хотноо  энэ сарын 27-29-ний өдөр зохион байгуулж буй Дэлхийн эмэгтэй парламентчдын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсаас УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ССАЖ-ын сайд  Ц.Оюунгэрэл оролцов.

 Тэрбээр “Эмэгтэйчүүдийн манлайлал улс орны нийгмийг хэрхэн өөрчилж, сайжруулж чадах вэ?” сэдвээр хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцож, санал бодлоо хуваалцав. Энэ үеэр Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаас гаргасан илтгэлийг үндэслэн "Бүс нутгийн хэмжээнд эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангахад амжилт гаргасан" хэмээх төрөлд Зүүн Азийн бүсээс Монгол Улс шалгарсан бөгөөд уг шагналыг Ц. Оюунгэрэл сайдад  гардуулан өглөө. Ойрхи Дорнодын бүсээс тус шагналыг Израйль, Номхон Далайн бүсээс Шинэ Зеланд, Өмнөд болон Зүүн Өмнөд Азийн бүсээс Филиппин, Африкийн Саб Сахарын бүсээс Лесото, Европ болон Төв Азийн бүсээс Исланд, Өмнөд Америкийн бүсээс Боливи, Европын Холбооноос Финлянд улс тус тус хүртжээ.

Уг дээд хэмжээний чуулга уулзалтад эмэгтэй улс төрчдийн улс орны нийгэм, эдийн засаг, улс түмний найрамдал, энх тайван, аюулгүй байдалд оруулж буй хувь нэмэр, тэдгээрийн гүйцэтгэж буй үүргийн  талаар харилцан  ярилцаж, хэлэлцэн халуун яриа өрнүүлцгээж байна.
 
Анх 1893 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Шинэ Зеланд улсад эмэгтэйчүүд үндэсний хэмжээнд санал өгөх эрхтэй болсноос хойш  эмэгтэйчүүд сонгуульд санал өгөх боломжтой болсон билээ. Үүнээс хойш өдгөө 120 жил өнгөрөөд байна. Ийнхүү эмэгтэйчүүд сонгуульд хүйсийн тэгш байдлаар ялгаваргүйгээр сонгох, сонгогдох эрхээ эдлээд  даруй 120 жил болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан