Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон улсыг Монголд таниулсан иргэдэд элчин сайдын нэрэмжит өргөмжлөл гардуулав

Япон улс, Монгол Улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллага хамт олонд олгодог Хэйсэйгийн 25 он буюу 2013 оны Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөмжлөл гардуулах ёслол өчигдөр боллоо.

Энэ удаад уг өргөмжлөлийг Моримото Масарү, Такахашин Кимико нарт Монгол Улсад олон жилийн турш хоёр орны харилцааг хөгжүүлэхэд оруулсан гавьяа зүтгэлийг нь үнэлэн Элчин сайд Т.Шимизү гардуулсан юм. Моримото Масарү нь анх Монгол Улсад ЖАЙКА-гийн сайн дурын гишүүнээр ирсэн бөгөөд түүнээс хойш Улаанбаатар хотод суурьшин, Монголд Япон хоолыг дэлгэрүүлэн таниулах төдийгүй Монгол хүмүүсийн Япон улсын тухай ойлгох ойлголтыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан аж.
Харин Такахаши Кимико нь мөн ЖАЙКА-гийн сайн дурын гишүүнээр анх Дархан хотын хүүхдийн сувилалд томилогдон ажиллаж байсан. Түүний дараа Улаанбаатар хотод ирж, гэр хорооллын голдуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асрамжийн цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг байгуулан, хөгжлийн бэрхшээлтэй гэсэн шалтгаанаар цэцэрлэг сургуульд хамарч чаддаггүй хүүхдүүдэд тусалж ирсэн юм.

Японы элчин сайдын өргөмжлөлийг энэ онд нийт 11 хувь хүн, 2 албан байгууллагад гардуулав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан