Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
ХДХВ-ийн халдвартай хүн дахин бүртгэгдлээ
Энэ сарын 20-нд ХӨСҮТ-д шинжилгээ өгсөн үйлчлүүлэгчийн сорьцонд хийсэн шинжилгээгээр ХДХВ-ийн халдварын шинэ тохиолдол илэрч, онош нь батлагджээ. Уг хүн 25-29 настай, эмэгтэй хүн гэнэ.
Манай улсад ХДХВ/ДОХ-ын нийт 149 тохиолдол өнөөдрийг хүртэл бүртгэгдээд байгаа юм. Бүртгэгдсэн тохиолдлуудад ХДХВ-ийн халдвар 98 хувь бэлгийн замаар дамжсан бол хоёр хувь нь тодорхойгүй байна. Цус цусан бүтээгдэхүүнээр, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын тохиолдол, мөн эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй байна. Халдвартай 7 эхээс төрсөн 8 хүүхдэд (1 эх давтан төрсөн) ХДХВ-ийн халдвар илрээгүй юм.Нийт тохиолдлын 72.4 хувь Улаанбаатар хотын, 27 хувь нь хөдөө орон нутгийн харьяaлалтай хүмүүс байгаа аж. Үүн дээр 18 гадаадын иргэн ХДХВ-ийн халдвартай нь Монголд тогтоогджээ.
Нийт тохиолдлын 81.2 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаагаас үүний 81 хувь нь эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүд байна. Эмэгтэйчүүд 18.1 хувийг эзэлж түүний дотроос 41 хувь нь биеэ үнэлэгч байгаа юм.
ХДХВ-ийн халдвартай нь тогтоогдсон нийт тохиолдлын 19 нь нас барсан. 115 нь ХДХВ-ийн халдварын үедээ, 33 нь ДОХ-ын шатандаа оношлогдсон байна. Оношлогдох үеийн насны ангилалаар 15-24 нас -20.1 хувь, 25-34 нас- 44.3 хувь, 35-44 нас-30.2 хувь, 45 дээш нас - 4.6 хувь байжээ.

0 Сэтгэгдэл