Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Нийгмийн ажилтнуудын мэргэшүүлэх сургалт боллоо

Нийслэлийн Засаг Даргын дэргэдэх Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолбор, ШУТИС-ийн Нийгмийн Технологийн Сургууль, Нийгмийн ажлын профессорын баг хамтран “Асрамжийн газар хүмүүжиж буй хүүхдүүдтэй ажиллах нийгмийн ажил”сэдэвт ажлын байран дахь мэргэшүүлэх 48 цагийн сургалтыг энэ сарын 18-29-ны хооронд багш, нийгмийн ажилтлтнуудад зориулж зохион байгуулж байна. Энэхүү сургалт нь асрамж хамгааллын үйлчилгээ үзүүлдэг багш, нийгмийн ажилтнуудын хүүхэд өсвөр үеийнхэнтэй ажиллах нийгмийн ажлын онол, арга зүй, загвар, техникүүдийн талаар мэдлэг, чадвар дадлыг хөгжүүлэх ач холбогдолтой эхний шатны сургалт бөгөөд 2014 онд дараагийн шатны сургалтуудыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Тус цогцолбор нь багш, нийгмийн ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, ажлын үр дүнг нэмэгдүүлэх орчин үеийн шинэ арга зүйг эзэмшүүлэх зорилгоор сүүлийн 3 жилийн хугацаанд 10 орчим мэргэжилтэнг гадаадын хөгжсөн орнуудын ижил төстэй байгууллагуудын туршлагаас суралцуулах, олон улсын нийгмийн ажлын сургалт семенарт хамруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулаад байна.
Нийслэлийн Засаг Даргын дэргэдэх Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолбор нь нийслэлийн хэмжээнд эцэг эхийн хараа хяналтаас гарч хүнд нөхцөлд амьдардаг, хагас болон бүтэн өнчин зайлшгүй асрамж хамгааллын үйлчилгээ авах шаардлагатай 4-18 насны хүүхдүүд мөн Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын асрамж халамжийн төвүүдэд амьдарч байгаад 18 хүрсэн ч өөрийн гэсэн орон гэргүй, ажил мэргэжилгүй төрөөс зайлшгүй анхаарал шаардлагатай 18-21 насны залуучуудыг байнга болон түр хугацаагаар байрлуулж боловсрол олгох улмаар бие даан даасан амьдралд бэлтгэх зорилготой нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний байгууллага юм гэж Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолбороос мэдээллээ.

0 Сэтгэгдэл