Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ
ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
"Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ
Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
“Галзуу хурд”-ын Брайан авто ослоор нас барав
“Галзуу хурд” киногоороо дэлхий дахинд танил болсон Холливудын од Пол Уокер Калифорнид автомашины ослоор нас барлаа. 40 настай жүжигчний сууж явсан Порше машин маш хурдтай явж байсан учраас жолоодлого алдан мод мөргөж, дэлбэрсэн байна. Лос-Анжелесаас хойд зүгт орших Санта Кларимтагийн тойрогт болж буй Филиппиний хар шуурганд нэрвэгдэгсдэд туслах “Reach Out Worldwide” –аас зохион байгуулж буй хүмүүнлэгийн автошоуны үеэр энэ осол болсон байна. Поршегийн жолоог жүжигчний найд барьж явсан гэнэ. Пол Уокер 1973 онд Калифорнийн Глендейлд төрсөн байна. Тэрээр хүүхэд байхын сурталчилгаанд тоглож жүжигчний гараагаа 13 насандаа эхлсэн байна. 2001 онд Уокер “ Галзуу хурд” кинонд Брайан ОКоннерийн дүрийг авснаар нэр алдарт хөтөлсөн гэдэг. Үүнээс хойш тэрээр “ Галзуу хурд” киноны цувралуудад тасралтгүй тоглосон билээ. хамгийн сүүлд энэ жил Галзуу хурд -6 цуврал нь нээлтээ хийж багагүй ашиг орлого олжээ. Энэ жилийн есдүгээр сард киноны долдугаар цувралын зураг авали эхэлж, 2014 оны сүүл гэхэд дэлгэцэнд шилжүүлэхээр ажиллаж байсан аж. “Universal Pictures” тус киног бүтээгч бөгөөд одоогоор киноны дараагийн хувь заяа хэрхэн эргэх нь тодорхойгүй гэнэ.

.

0 Сэтгэгдэл