Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Хамгийн романтик дээд амжилтууд

Хайр дурлал, бие биедээ үнэнчээ  илэрхийлэх олон хэлбэрийн нэг нь үнсэх гэдгийг хэн хүнгүй мэднэ. Харин үнсэлт гэдэг өнөөдөр зөвхөн хосуудын хайрын илэрхийлэл биш шоу үзүүлбэр, дээд амжилтын төлөөх тэмцээн, мөнгө олох арга гээд утга учир нь олон хэлбэрээр баяжсан байна. Зарим сонгодог жишээ.


1.    Хамгийн удаан үнсэлдсэн хос
Эхнэр нөхөр Еккачай болон Лакшана Тиранарат хоёр Гэгээн валентины өдрөөр уруулаа салгалгүйгээр 46 цаг 24 минутын тургш үнсэлдэж дээд амжилт тогтоон Гиннесийн номд оржээ.


2.    Усан дор хамгийн удаан үнсэлдсэн нь
Ийм амжилт тогтоохын төлөөнөө усан дор амьсгалаа барин уддаг туршлага, чадвартай байх ёстой. Италийн Мишель Фукарино болон Элиза Лаззараний хоёр усан дор 3 минут 24 секунд үнсэлдэж дээд амжилт тогтоосон байна.


3.    Хамгийн үнэтэй үнсэлт
Жони Римм гэгч жүжигчин Шэрон Стоуныг нэг удаа үнссэнийхээ төлөө 50,0 мянган доллар төлсөн гэдэг. ХДХВ-ийн халдвар авсан хүмүүст туслах буяны нэгэн дуудлага худалдаан дээр жүжигчин өөрийнхөө уруулыг ийн үнэлж олон хүнд буян үйлджээ.


4.    Усан дор хамгийн олуулаа гэрлэсэн нь
2001 оны хоёрдугаар сарын 14-нд гэгээн Валентины өдрөөр 22 орноос ирсэн 34 хос Тайландын өмнөд Крадин арлын ойролцоо усан доор 10 метрийн гүнд хуримын бөгжөө солилцсон байна. Ийм уламжлал одоо түгээмэл болсон.


5.    Хамгийн удаанаар тэврэлдсэн нь
Канадын Рон О’ Нил, Тереза Керр хоёр завсарлагагүйгээр 24 цаг 33 минут тэврэлдэж дээд амжилт тогтоосон.


6.    Тэврэлдэх марафон
Ер нь нэгдүгээр сарын 24 бол Үндэсний тэврэлдэх өдөр. Их британийн зургаан хос энэ өдрийг тохиолдуулан тэврэлдэх марафонд оролцсон.  Хоёр нь гараа салгаж тэмцээнээс хасагдсан ч бусад нь 24 цаг 44 минут тэсч барианд орсон. Тэд нэг цаг болоод юм идэх, ариун цэврийн өрөөнд орохын тулд таван минутын завсарлага авсан байна.


7.    Хамгийн олноороо зэрэг тэврэлдсэн
Канадын Оттава хотноо 2010 оны тавдугаар сарын 7-нд 10554 хос нэгэн зэрэг тэврэлдсэн нь нэгэн дор хамгийн олон хос тэврэлдсэн дээд амжилт байсан.


8.    Хоногт хамгийн олон хүнийг  тэвэрсэн
Хоногийн 24 цагийн хугацаанд хамгийн олон удаа тэврэлдсэн дээд амжилтыг Жеффу Ондаш гэгч 7777 хүнийг  тэвэрснээр дээд амжилтын эзэн болсон.


9.    Хамгийн өндөр насандаа гэрлэсэн хоёр
Франсуа Френандез 2002 онд 96 насандаа 94 настай  Мадлен Франсинотой гэрлэсэн нь хамгийн өндөр насандаа гэрлэсэн хоёр байлаа. Дээд амжилт тогтооход нас заавал залуу байх албагүй аж.


10.    Хамгийн удаан хамт амьдарсан хос
Герберт болон Кельмира Фишер хоёр 86 жил хамт амьдарсан ч “Үхэл л бид хоёрыг салгана хэмэнэ тангарагласан хэвээр. Тэд 1924 оны тавдугаар сард АНУ-ын Умард Каролинад гэрлэсэн гэдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан