Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
УЛАМ өргөжсөөр буй хууль дүрэмгүй үл хөдлөх хөрөнгийн зах зээл
Жилд хэчнээн барилга барина тэр хэмжээгээр үл хөдлөх хөрөнгийн зах зээл тэлэх учиртай. Гэтэл үл хөдлөх хөрөнгийн худалдаа зуучийн зах зээл хууль эрх зүйн орчингүй, мэргэжлийн нэгдсэн байгууллаггүй байна.
Улаанбаатар хотод одоогийн байдлаар 240 мянган орон сууц шаардлагатай гэдэг. Өнөөгийн байдлаар хамгийн сүүлийн үеийн техник технологи ашиглаж жилд дунджаар 8-10 орчим мянган орон сууц ашиглалтад орж байна. Нийслэлд байгаа барилгын компаниуд жилд 12 мянган орон сууц барих хүчин чадалтай. Энэ онд 19000 орон сууц ашиглалтад орно хэмээн үзэж байгаа. Барилгын салбар өнөөдөр ДНБ-ий 10 хувийг эзэлдэг статистик бий. Ирэх дөрвөн жилд барилгын салбарын ДНБ-нд эзлэх хувь жилд дунджаар 200-400 тэрбум төгрөгөөр өсөх тооцоо гарчээ. Ингээд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөрөнгө оруулалт жил бүр 15-40 хувиар өсөх тооцоо гарсан.
Үүнээс гадна манай улсын нийт импортын барааны гуравны нэг нь барилгын материал эзэлж байна.
Мөн арилжааны банкны нийт зээлийн 30 хувийг орон сууц, үл хөдлөх хөрөнгө эзэлж байгаа судалгаа гарсан. Өнөөдөр орон сууцны эрэлт их өндөр байгаа. Гэтэл барилгын компаниудын өрсөлдөөн сул, чанар стандартын талаархи төрийн хяналт муу, барилгын материалын импортоос хараат гээд барилгын салбарт тулгамдсан олон асуудал бий. Одоогоор цементийн хэрэглээгээ дотоодоос бүрэн хангах зорил Засгийн газар тавиад байгаа. Тухайлбал, Хөтөлийн цементийн үйлдвэр өргөтгөл хийж жилд нэг сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон. Мөн Дорноговь аймагт жилд тус бүр нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр баригдаж байна. Мөн 40 сая ам.долларын хөрөнгө оруулалттай “Байшин үйлдвэрлэх комбинат” төсөл хэрэгжүүлэх болсон. Уг төслийн хөрөнгө оруулалтын гуравны нэгийг “Чингис бонд”-ын хөрөнгөөс гаргах билээ. Ингэснээр орон сууцны нэг ам метр талбайн үнэ буурч, цаашид тогтвортой болно хэмээн үзэж буй билээ.
Үл хөдөлөх хөрөнгийн зах зээл дээр 38 мянган орон сууц худалдаалж байна
Манай улсын нийслэлийг өнгөрсөн зууны эхээр эсгий хот хэмээн нэрлэдэг байлаа. Орчин үеийн хот болон хөгжих эхлэл 1926 оноос тавигдсан. Учир нь, энэ үеэс л нүүдэлчин удамтай Сонголчууд барилгажилт, үл хөдлөх хөрөнгийн ойлголттой болж эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Тухайн үед Аж үйлдвэрийн комбинатыг ЗХУ-ын мэргэжилтнүүд монголчуудыг барилга барихад сургаж байсан гэдэг. Үүнээс хойш 1946-1965 онд барилгын салбарын их бүтээн байгуулалтын үе тохиосон. Өөрөөр хэлбэл, “Аман хуур” Монголын уран сайхны кино л гэсэн үг. Мөн 1966-1990 он бол барилгажилтын оргил үе юм. Тухайлбал, ЗХУ-ын тусламжаар жилд 5000 ам метр талбайтай орон сууц барьж байжээ. Энэ нь өдгөө хүмүүсийн хувьчилж авсан угсармал хэмээн нэрлэгдсэн орон сууцнууд билээ.
Улаанбаатар хотын хаа сайгүй л орон сууцны барилга босч байгаа. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 3000 гаруй орон сууц үл хөдлөх хөрөнгийн зах зээлд нийлүүлэгджээ. Харин энэ сард 8300 гаруй орон сууц шинээр нэмэгдсэн судалгаа гарав. Ингээд нийслэлийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр 219 барилгад 38 мянга гаруй шинэ орон сууц худалдаалагдаж буй аж. Үүний 37 орчим мянга нь энгийн орон сууц бол үлдсэн нь хаус байна. Эдгээр орон сууцны дийлэнх нь Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт бий.
Ченжийн зах зээлийн тогтолцоо орон сууцны үнэ өсгөсөн
Орон сууцны үнэ сүүлийн жилүүдэд огцом нэмэгдсэн. Жишээлбэл, 2006 онд нэг ам метр талбайн үнэ 691 мянган төгрөг байж. Харин өнгөрсөн онд 1.7 сая төгрөг болов. Энэ оны байдлаар нэг ам метр талбайн үнийн дундаж 2.1 сая төгрөг гарч байна. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр худалдаалагдаж буй орон сууцны нэг ам метр талбайн үнэ 1.9-2.7 сая төгрөгийн ханштай байгаа юм. Үнэ ингэж өссөн нь олон шалтгаантай хэмээн эдийн засагчид болон барилгын салбарынхан тайлбарладаг. Тухайлбал, барилгын материалын үнэ өссөн, ипотекийн хөнгөлөлттэй зээл эрэлтийг өсгөж хөөсрүүлсэн гэдэг. Манай аль ч салбарт ноёрхдог ченжийн зах зээлийн тогтолцоо эрэл суга өсөхөд нөлөөлсөн гэж хэлж болно. Жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээл гарснаас хойш орон сууц хөлслүүлдэг нэг ченж 1-2 өрөө 40-50 орон сууц худалдаж авсан гэсэн албан бус мэдээлэл бий. Иймд ченжийн зах зээлийг хязгаарлах ёстой гэсэн үзэл бодол зарим эдийн засагчид байдаг. Ирэх жилүүдэд орон сууцны нийлүүлэлт бараг хоёр дахин өсч 30-35 мянгад хүрнэ гэсэн тооцоо бий. Ийнхүү нийлүүлэлт нэмэгдэхээр үнийн хөөс хагарч бага зэрэг буурах хандлага ажиглагдаж байна хэмээн эдийн засагчид дүгнэж буй. Гэвч урт хугацаандаа үнийн өсөлтөө хадгална хэмээдэг. Судалгаанаас үзвэл одоо 10 мянган орон сууц ашиглалтад ороход бэлэн болжээ. Харин ирэх оны эхний хагас жилд 20 орчим мянган орон сууц шинээр ашиглалтад орох төлөв бий аж. Жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээл цаашид үргэлжилнэ. Иймд МИК ирэх сард 200 тэрбум төгрөгийн үнэт цаас дотоодын хөрөнгийн зах зээл дээр гаргахаар төлвөлж буй юм. Манай үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр оффисын барилга чамгүй жин дардаг. Улаанбаатар хотын хэмжээнд энэ онд баригдаж буй 15 оффиссын барилгад 124492 ам метр талбай байна. Харин ирэх жил 16.2 мянган ам метр талбайтай оффисын барилга ашиглалтад орох төлөв бий. Одоо үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр худалдаалагдаж буй оффисын нэг ам метр талбайн дундаж үнэ 4.7 сая төгрөг байна. Харин байршил, зэрэглэлээсээ хамаарч 3-6.6 сая төгрөгийн хооронд буй ажээ.
Жилд хэчнээн барилга барина тэр хэмжээгээр үл хөдлөх хөрөнгийн зах зээл тэлэх учиртай. Гэтэл үл хөдлөх хөрөнгийн худалдаа зуучийн зах зээл хууль эрх зүйн орчингүй, мэргэжлийн нэгдсэн байгууллаггүй байна. Улаанбаатар хотод одоогийн байдлаар 240 мянган орон сууц шаардлагатай гэдэг. Өнөөгийн байдлаар хамгийн сүүлийн үеийн техник технологи ашиглаж жилд дунджаар 8-10 орчим мянган орон сууц ашиглалтад орж байна. Нийслэлд байгаа барилгын компаниуд жилд 12 мянган орон сууц барих хүчин чадалтай. Энэ онд 19000 орон сууц ашиглалтад орно хэмээн үзэж байгаа. Барилгын салбар өнөөдөр ДНБ-ий 10 хувийг эзэлдэг статистик бий. Ирэх дөрвөн жилд барилгын салбарын ДНБ-нд эзлэх хувь жилд дунджаар 200-400 тэрбум төгрөгөөр өсөх тооцоо гарчээ. Ингээд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөрөнгө оруулалт жил бүр 15-40 хувиар өсөх тооцоо гарсан.

0 Сэтгэгдэл