Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Монгол малчны залгамж 10 жилийн настай юу

Монгол Улсын нийт хүн ам 2013 оны арваннэгдүгээр сарын байдлаар 2.9 сая байгаагийн 39.1 хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг. Эдгээрээс дөнгөж 117 мянга 771 нь мал аж ахуй эрхэлдэг залуус байгаа нь улсын хэмжээнд тун бага үзүүлэлт юм. Мэргэжлийн судлаачдын дүгнэлтэд 2011 оноос хойш залуу малчны тоо 41.2 мянгаар буурсан аж. Гэтэл мал аж ахуй нь манай улсын хувьд уламжлалт ахуй, зан заншил хийгээд эдийн засгийн хувьд ч хамгийн их жин дарж, нөлөө үзүүлдэг салбар. Ийм чухал секторт залгамж халаа, залуу малчин, хойч үеэ бэлтгэх тухайд монголчууд хэрхэн анхаарч, хандаж, шийдвэрлэж ирсэн нь сонирхол татна. Саяхан Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд “Малчны халаа-шийдэл хайх нь” нэртэй хэлэлцүүлэг боллоо. Ерөнхийлөгчийн хөдөө аж ахуйн зөвлөхөөс авахуулаад УИХ-ын гишүүд, яамны мэргэжилтнүүд болон “Монгол Малчин” мэдээллийн агентлагийнхан оролцов. Тус агентлагийн захирал Б.Олзвой хамт олныхоо хүчээр хийж хэрэгжүүлсэн залуу малчдын судалгааны дүнг энэ үеэр танилцууллаа. Тэд судалгаа явуулахдаа Говьсүмбэр, Өвөрхангай, Дорнод аймгаас бусад 18 аймгийн малчдыг хамруулжээ. 16 дээш насны нийт 2039 малчинг хамруулж судалгааны дүнг нэгтгэсэн аж. Судалгаанд оролцогсдын 43 хувь нь 21-29 настай, 47 хувь нь 30-39-тэй залуу үеийнхэн байж. Мөн 76 хувь нь эрчүүд, үлдсэн нь эмэгтэйчүүд. Дундаж ам бүл дөрөв, 85 хувь нь гэр бүл болсон өрх байсан гэнэ. Тэдний сарын дундаж орлого нь 262 мянга 990 төгрөг, зарлага 260 мянга 374 төгрөг гэсэн судалгаа бий. Товчхондоо ийм төсөөллөөр судалгааны дүнг танилцуулж эхэлсэн юм.
Цөөн малтай цөөхөн малчин
Хэдийгээр монголчууд малч ард түмэн хэмээн өөрсдийгөө тодорхойлдог боловч мал сүрэг сая саяар өсөх тусам малчны тоо эрчимтэй буурах сөрөг хандлага ажиглагдах болсон. Тиймээс бид малдаа анхаарахаас илүү малчиндаа анхаарал тавих явдал чухал болсныг илтгэнэ хэмээн Б.Олзвой хэлэв. Монгол Улсын статистик судалгааны тайланд дурдсанаар 2011 онд улсын хэмжээнд 311 мянга 185 малчин байсан аж. Харин 2012 оны байдлаар энэ нь 289 мянга 646 хүрч 21539 малчнаар цөөрсөн байна. Тэгвэл эдгээрийн дунд залуу малчны эзлэх хувь нэлээд өндөр байгаа юм. 16-34 насны малчид 2011 онд 129 061 байсан бол жилийн дотор 11290 хүнээр цөөрч 117 мянга 771 болжээ. Малчдын тоо буурч байгааг судлаачид нийгэм, эдийн засгийн олон хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байгаа. Гэвч үүний дотор гурван үндсэн хүчин зүйлийг онцгойлон авч үзэх нь чухал.
Юун түрүүнд, халуун хошуутай мал дагаснаар өлсөхийн зовлонг үзэхгүй ч өөдлөхийн жаргалд хүрэхэд бэрх гэдэг. Учир нь, мал маллагаа нь тухайн өрхийг эдийн засгийн хүнд нөхцөл байдалд нь чөдөрлөдөг аж. Айл өрхийг малын тоогоор бүлэглэхэд 67 хувь нь 200 хүртэлх малтай гэсэн тоо гарчээ. Тодруулбал, гурван өрх тутмын нэг нь 50 хүрэхгүй малтай байсан аж. Улсын хэмжээнд хувийн малтай өрхийн 28 хувь нь 50 хүртэлх малтай гэсэн тоо бий. Харин 16 хувь нь 50-100 малтай, 23 хувь нь 101-200 малтай, 24 хувь нь 201-500 мал, дөнгөж есөн хувь нь 500-гаас илүү малтай гэх тооцоо өнгөрсөн оны байдлаар гараад байна. Сүүлийн гурван жилийн хандлагаас үзвэл 100-аас цөөн малтай өрх цөөрч, 200-аас илүү малтай айл олширч буй гэнэ. Нэг өрхийн эзэмших мал олон болж, амьжиргаа нэмэгдэж буй нь сайшаалтай. Гэвч нөгөө талаас малгүй болж буй айлын тоо давхар нэмэгдэж байгааг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл, цөөн малтай айлууд байгаагаа зарж борлуулаад суурин газар бараадаж, хотын хүн болохоор шилжиж явах нь нэмэгдэж байна. Дээр өгүүлсэн залуу малчдын дийлэнх буюу 67.2 хувь нь 201-ээс цөөн малтай. Гэвч эдгээр залуус малынхаа ашиг шимээр амьдралаа залгуулж, өрх тусгаарлах боломж хомс. Тийм ч учраас тэтгэвэр, тэтгэмжтэй, олон малтай эцэг, эхээ бараадаж хаяа дэрлэн амьдрах нь нийтлэг тохиолддог. Өөр нэг дүгнэлтэд 40-50 насны малчин өрх хуримтлалтай, малын тоо толгой тогтчихсон байдаг бол тэднээс ахмад малчид төрөөс тэтгэвэр авч эдийн засгийн орлогодоо нэмэрлэдэг гэнэ. Харин хамгийн өрөвдөлтэй хэсэг нь залуу малчин гэр бүл. Тэдний хувьд тогтмол дэмжлэг байхгүй, малын чанар, тоо баталгаажаагүй, урамшуулал авах хэмжээнд ажиллаж чаддаггүй учраас малчны амьдралаа орхихоос өөр аргагүй болдог аж.
Хотын “хялбар” амьдрал
Малчин хүний амьдралын чанар, нөхцөл, орчин нь хот, суурин газрынхтай харьцуулахад дорой, ядуу, болхи мэт санагддаг нь үнэн юм. Байгаль цаг уурын эрс тэс нөхцөлд малаа дагаж наранд гандаж, салхинд борлож яваа малчин хүн өөртөө цаг гаргах, анхаарах бололцоо хомс. Эхнэр нь хүүхдүүдээ сургуульд явуулах ажилтай гэрээ эзгүй орхих нь олшрох тусам эр нөхрийн хөдөлмөр, эрүүл мэнд улам хүндэрнэ. Эзгүй хүйтэн гэрт нь хөрсөн цай, хоносон хоол угтах нь ихэсвэл эрчүүд хөршийнхөөрөө орж архи ууж дотроо бүлээцүүлэх нь илүү санагдана. Улмаар энэ нөхцөл байдалдаа дасч малчин өрхийн тоог цөөлөх эрсдэлтэй. Хэлэлцүүлгийн үеэр “Эхнэр нь гэрээ сахиж, хүүхдүүдээ өсгөж байхад өдөр бүр, өвөл зунгүй малаа дагаж яваа нөхрийнх нь нүүр улам харлаж, хөл нь майжийгаад илүү хөгшин харагддаг” гэж хэлэх хүн ч байв. Ер нь, малчдын тоо улам буурч байгаа нь Монгол Улсад харьяалалтай 40 гаруй сая мал улам л цөөн хүний мэдэлд очиж буй хэрэг. Жил бүр дунджаар 15.4 мянган малчин амьжиргааны эх үүсвэрээ сольж, мал аж ахуйг орхиж буй гэх дүнг сүүлийн таван жилийн үзүүлэлтээс гаргажээ. Малчдын тоо Хангай болон Баруун бүсэд хамгийн их хэдий ч эсрэгээрээ энэ бүсэд л хамгийн олон хүн нүүдэлчин амьдралаас татгалзаж байна.
Залуучууд, орон нутгийн иргэд, малчин өрхүүдийн тоо цөөрч байгааг бид “хотжилт” хэмээх энгийн хийгээд маш сулхан үгээр томъёолдог. Гэтэл үүний ард замын түгжрэл, боловсрол, эрүүл мэндийн хүртээмж буурах, ажилгүйдэл ихсэх гээд олон салбарын чанарт сөргөөр нөлөөлж байна. Мөн оюутан нэртэй хүний тоо олширч жилд дунджаар 150 мянган хөдөлмөрийн насны залуу Улаанбаатар хотод өвөлжиж, хаварждаг. Манай орон 10 мянган хүнд оногдох оюутны тоогоороо дэлхийд гуравдугаарт орж байна. Энэ нь бахархах зүйл бус харин ч тунгааж үзэх, бодлогоор зохицуулах шаардлагатай асуудал болсныг сануулна. Зөвхөн оюутан ч биш цэргийн албаа Улаанбаатар хотод, эсвэл төвийн бүсэд хаасан залуучууд нийслэлд ирж суурьших болсон нь ч малчдын залгамж тасалдахад хүргэж буй хүчин зүйл мөн. Яагаад ингэтлээ нийслэл рүү тэмүүлж байгааг судалж үзвэл ердөө төрийн үйлчилгээ ард иргэдэд маш их дутагддаг, мэдээлэл авах болон харилцаа холбооны хангалттай эх үүсвэргүй байдаг нь голлон нөлөөлдөг аж.
Өөр нэг асуудал нь хөдөөний залуус хөдөлгөгч хүчгүй болсон явдал. Дээр хэлсэнчлэн хөдөөнийх хоцрогдмол гэх ойлголтоос болж өөрөөсөө ичдэг хандлага малчин залууст их бий. Хэрэглээ, амьдрах нөхцөл, мэдээлэл олж авах, худалдааны чадвараараа хотынхон илүү гэдэг “гаж” ойлголтоос үүдэлтэй. Товчхондоо, хотын амьдрал сайхан бөгөөд мал маллахаас илүү хялбархан хүрэх боломжтой гэдэг эндүүрэл нь мал аж ахуйг эзгүйрүүлж байна. Нөгөөтэйгүүр залуучууд малч ухаан, уламжлалаараа бахархах, өөрийнхөө ажилд сэтгэл хангалуун байхад зайлшгүй хэрэгтэй үлгэрлэн дуурайх манлайлал, бахархал алга. “Бид бол улс орондоо баялаг бүтээгчээс гадна хязгаар нутгаа сахин хамгаалж буй эх оронч, эзэд шүү” гэх үнэт зүйлсийг мэдрүүлэх хүч, дуу хоолой дутмаг байгаа гэнэ. Залуу малчдаас гадна арга ухаанаа өвлүүлж, бусдыгаа сургаж, үлгэрлэдэг ахмад малчдын залгамж чанар алдагдсаныг ч мартаж болохгүй. Таван хошуу малаа төрөл бүрээр анхаарч, уламжлалт ёс, өв соёлоо дээдлэх, амьдралын ухаанд суралцаж бие даах гэхчлэн олон зүйл тасалдсан нь ахмадуудтай холбоотой. Үүний нөлөөгөөр залуус ахмадаа хүндлэн сонсдог, тусалж дэмжихдээ туршлага судалдаг явдал үгүй болж. Цаашилбал, малын тооны хойноос хөөцөлдөж, хээлтүүлэгч малын тохироо алдагдсан, сүргийн бүтэц зохисгүй болж чанар муудсан нь нийтлэг. Мөн адуу, тэмээг ачлага, уналгад хэрэглэхээ байж хятад мотоциклиор малаа хариулдаг сөрөг үзэгдэл нь энгийн зүйл мэт боловч монгол малчны залгамж тасалдах аюулд хөтөлж буйг анхаарахгүй өнгөрч боломгүй юм. Энэ мэт хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэж хамт даван туулах, залуучуудаа малч ухаанд сургаж, сонирхлыг нь чиглүүлэх, малчдын нийгмийн оролцоог хангаж дэмжлэг үзүүлэх, боловсрол болоод нийгмийн асуудлыг шийдвэрлэх үндэсний хэмжээний ажил, арга хэмжээ зохиох нь чухал хэмээн судлаачид хэлэв. Нэгдсэн бодлого, шийдвэртэй үйл ажиллагааг яаралтай эхлүүлэх шаардлагатайг “Монгол Малчин” агентлагийнхан ч сануулсан юм.
Малчны халаа 10 жилийн дараа...
Өнөөдөр манай улсын ДНБ-ий 14.2 хувийг хөдөө аж ахуйн салбар дангаараа бүрдүүлж байна. Сүүлийн 10 жилийн дундаж дүнгээс үзэхэд мал сүрэг тасралтгүй өсчээ. Гэтэл цаашид энэ салбараа хариуцаж, өсөлтийг үргэлжлүүлэн хангах залуу малчдын тоо эрчимтэй буурч байгаа нь хожим мал аж ахуйн салбар зогсолтод орох эрсдэл дохиолно. Энэ эрчээрээ үргэлжилбэл дээрх аюул 10-хан жилийн дараа тохиож, мал аж ахуйн салбар үгүйрэхээс гадна алс аймаг сумд эзгүйрч хоцрохыг үгүйсгэх аргагүй юм. Нэн ялангуяа баруун хязгаар нутагт тэсч үлддэг залуу иргэний тоо улам буурсаар. Судалгаанд хамрагдагсад “Залуу малчдад зориулсан төсөл хөтөлбөр мэддэг үү” гэж асуухад 51 хувь нь “Залуу малчдыг малжуулах төсөл”-ийг хэлсэн бол дараа нь “Монгол мал үндэсний хөтөлбөр”-ийг нэрлэжээ. Үүнээс үзэхэд залуу малчид хариулах малгүй байгаа нь хамгийн том бэрхшээл гэж үзсэн байна. Үүний араас малын бэлчээр хомс, төрөөс малчдад зориулсан бодлогогүй, худаг ус хүрэлцээгүй, байгалийн гамшиг цаг уурын нөхцөл хүнд, өвөлжөө хаваржааны газар, хашаа хороо байдаггүй гэхчлэн бэрхшээлийг тоочжээ. Сонирхолтой нь, малын хулгай их, залхуу зантай, мал маллах сонирхолгүй, гэр орон сууцгүй, төвөөс алслагдмал оршдог, урамшуулал авдаггүй гэх зэрэг асуудал тоочих нь тун цөөн байсан гэнэ. Судалгаанд орсон хүмүүсийн ердөө нэг хувь хүрэхгүй малчин л эдгээрийг нэрлэжээ. Дүгнэж үзвэл одоо байгаа залуу малчид маань бэлэнчлэх, амар хялбар амьдрал хүсч, төрөөс тэтгэмж хүлээдэг нь маш бага хувийг эзэлдэг. Харин ч түүнээс илүү өөрсдөө малаа адгуулж, баялгаа бүтээж, амьдралаа залгуулъя гэх хүсэлтэй байгааг анзаарч болох юм.
Залуу малчдын тоо яагаад буураад байгааг малчдаас өөрсдөөс нь асуухад цаг уур, зуд турхан хэмээх хариуг олонхи нь өгчээ. Мөн цөөн малтай болохоор ашиг шим нь амьжиргаанд хүрдэггүй, малчдыг төрөөс анхаарч дэмждэггүй хэмээн цөөн хувь нь хариулсан аж. Тэгвэл төрөөс яаж анхаарах, ямар арга хэмжээ хэрэгжүүлэхийг хүсч байгааг малчдаас асуусан байна. Хамгийн эхэнд “Малжуулах” ажил орсон байна. Үүний араас малчдыг нийгмийн даатгалтай болгох, залуусыг төр, нийгэм нь ойлгож дэмжих асуудлыг дурджээ. Мөн Залуу малчдын чуулга уулзалт зохион байгуулах нь залуусыг мал аж ахуйд чиглүүлэхэд чухал нөлөөтэй гэж 49 хувь нь үзсэн байна. Ажилгүйдэл ихтэй энэ цаг үед ажилгүй залуусыг малчин болгох нь малчдын халааг үргэлжүүлэх чухал гарц байж болох юм. Үүний тулд малчдад зээлээр мал олгох, малжуулах хэрэгтэйг онцоллоо. Мөн МАА, ХАА-н сургалтад хамруулж, малын ашиг шимийг ойлгуулах, төслийн шугамаар малчин болгох, ахмад малчдыг дагалдуулан сургах гэхчлэн үр өгөөжтэй санал хэлжээ. Харин үлгэр жишээч, сайн малчин байхын тулд мал маллах уламжлалт арга ухаанд суралцсан, хөдөлмөрч, ахмадаа сонсож суралцах, цаг агаарын байдлыг шинжиж сурсан, бэлчээрээ зохистой ашиглаж, бэлдэж чаддаг байх хэрэгтэй гэнэ. Хэдийгээр судалгаанд хамрагдсан иргэд бүгдээрээ малчин боловч тэдэнд зориулсан сургалт хэрэгтэй юу гэх асуултад 98 хувь нь “тийм” гэж хариулсан байна. Жишээлбэл, залуу малчдын 20 орчим хувь нь хоршооны талаар огт мэддэггүйгээ нуусангүй. 60 орчим хувь нь бага зэрэг л мэднэ гэжээ. Өөрөөр хэлбэл, малчдын дунд хоршоолол, малаа хамтарч өсгөн үржүүлээд, бэлчээр болон бүтээмжээ зөв удирдах боломжийг алдаж буй юм. Үлдсэн хэсэг нь хоршооны тухай сайн мэддэг гэжээ. Гэвч эдгээрийн дөнгөж 23 хувь нь ямар нэг хоршооны гишүүн байгаа нь мөн л хангалтгүй үзүүлэлт. Тиймээс малчны сургалт шаардлагатайг амьдрал өөрөө нотлон харуулж байна. Хэрэв сургалт зохион байгуулбал мал аж ахуйн технологи, техник хангамж, мал эмнэлгийн талаархи мэдлэг, малаа чанаржуулахад туршлага солилцох зэрэг сэдвийг юун түрүүнд сонгох хэрэгтэй гэнэ.

0 Сэтгэгдэл