Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Жан Имоу нэг- хүүхэд хуулийг зөрчиж, гурван хүүхэдтэй болсноо хүлээв
Хятадын нэртэй найруулагч Жан Имоу нэг-хүүхэд хуулийг зөрчиж, гурван хүүхэдтэй болсноо хүлээн зөвшөөрөв. Түүнийг гурав биш бүр долоон хүүхэдтэй гэсэн хэвлэлийн мэдээлэл гарч, шуугиан тариад байгаагийн хариуд тэрээр энэ мэдэгдлийг хийжээ. Түүний хэлснээр бол Жан Имоугийн гэр бүл хоёр хүү, нэг охинтой гэнэ.
“Улаан дэнлүүг асаа”, “Баатар”, “Цэцэгсийн дайн” зэрэг киноны найруулагч Жан Имоуг Хятадын кино од бүсгүйчүүдтэй нууц харилцаатай байсан гэр бүлээс нь гадна хэд хэдэн эмэгтэй түүний хүүхдийг өсгөж байгаа гэлцдэг. Зарим хэвлэлийн мэдээллээр бол анхны эхнэрээсээ нэг хүүхэдтэй салаад өөрөөсөө 30 гаруй насаар дүү одоогийн эхнэртэйгээ сууж, гурван хүүхэдтэй болсон гэдэг.  Нэгэнт Жан Имоу хууль зөрчсөн нь тодорхой болсон учраас тэрээр их хэмжээний мөнгөн торгууль хүлээх болоод байна. Нэрт найруулагч орон нутгийнхаа гэр бүл төлөвлөлтийн албаны хүмүүсийг гэрт нь ирж шалгалт хийнэ гэвэл бэлэн байгаагаа хэлжээ. Ямартай ч, Жан Имоугийн хөрөнгө бэлээс шалтгаалан 160 сая хүртэл юанийн торгууль төлөх бололтой. Түүний хүүхдүүдийн тухай хэдэн жилийн өмнөөс хэвлэлүүдээр гарч эхэлсэн ч Жан Имоугийн гэр бүлийн оршин суугаа газар нь тодорхойгүй, албаныхан олж уулзаж чаддаггүй байсан гэнэ. Тэрээр үүнээс гадна 2008 оны Бээжингийн олимпын нээлтийн ёслолыг найруулах үедээ мөнгө завшсан гэсэн шуугиан гарч байсан юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан