Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тусгай дугаарыг найман оронтой болгоно

Бизнес эрхлэгчид болон албан байгууллагууд тусгай дугаар ашиглахыг хүсдэг ч дугаарын хувилбар цөөхөн байдаг учир Харилцаа, холбооны зохицуулах газраас дөрвөн оронтой тусгай дугааруудыг найман оронтой дугаарт шилжүүлэх болжээ.

Найман оронтой тусгай дугаарыг оны эхээр иргэдэд танилцуулж, хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд олон улсын жишигт төлбөртэй тусгай дугаар нь найман оронтой байдаг аж. Иймд одоо ашиглаж буй дөрвөн оронтой дугаарын өмнө 1800, 1900 гэсэн тоо нэмэхээр шийдвэрлэжээ. Тухайлбал, энгийн үнэ тарифтай тусгай дугаар ашигладаг байгууллага 1800 гэсэн дугаарыг ашиглах бол ашиг олох зорилготой аж ахуйн нэгж 1900-г хэрэглэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан