Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Цадгиа алдсан цахим “эрх чөлөө”
Сэтгүүлзүйн “шийр”-ийг хатаах асар өргөн цар хүрээ, хүртээмж бүхий сэтгүүлзүйн шинэ төрлийг онлайн буюу цахим сэтгүүлзүй гэдэгтэй хэн хүнгүй л санал нийлж байна. Хурдан шуурхай, хүртээмжтэйгээр мэдээллийг нэг зэрэг маш олон хүнд түгээхээс гадна уламжлалт цаасан сонин, телевиз, радиог бодвол мэдээлэл дамжуулах зардал, өртөг ч бага гэхчлэн сэтгүүлзүйн эл “хувилбар”-ын давуу талыг тоочоод барахгүй.
Радио, телевиз анх үүсэхдээ сэтгүүлзүйд хувьсгал хийж, шинэ эрин үеийг эхлүүлж байсан бол ээлжит хувьсгалыг эл цахим сэтгүүлзүй хийж байна гэх нь ч бий. Гэвч хувьсгал бүхэн золиостой байдаг. Онлайн сэтгүүлзүйн ачаар сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбар нэг шат ахисан гэх ч нэдэр дээрээ нэлээн хэдэн шат уруудаад байх шиг. Ийн халаглахын учир нь хэвлэн нийтлэх “хэмжээгүй” эрх чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болох сайтууд ямар ч хяналт, мэргэжлийн ёсзүй, оюуны өмчийн тухай огтхон ч ойлголтгүй, наанадаж зөв бичих зүй ёсны дүрэм журамд ч “захирагдахгүй” байгаад оршино.
Саяхан “Монгол ньюс” мэдээллийн төвд болсон хурлаас мэдээ бэлтгэхээр очтол их сургуулийн танилтайгаа таарав.
Мань хүн бид хоёр сэтгүүлзүйн “шинэ цэрэг”-үүд болохын хувьд гадуур, дотуур гүйж явахдаа цөөнгүй таарна. Ойр зуурын зүйл ярьж зогстол удсангүй хурал эхлэв. Дэвтэр, үзгээ гарган хурлаар хэлэлцэж буй асуудалын гол зүйлсийг тэмдэглэн суутал танил маань утсандаа хэвлэлийн мэдээ буюу сэтгүүлч, сурвалжлагч нарт тараан өгдөг хурлын тухай товч агуулга бүхий хуудас цаасыг нэгд нэгэнгүй хуулж гарлаа.
Юун хуулан бичлэг хийгээд байгааг нь сонирхвол “Мэдээгээ утаснаасаа сайт руугаа шууд бичээд оруулчихвал амар байдаг юм. Заавал ажил руугаа очих шаардлагагүй” гэж байна. Угтаа, авсан мэдээ, сурвалжлагаа ажил дээрээ очиж бичих нь зүйн хэрэг байлтай. Гэвч манай хүн мэдээллийн технологид суурилсан цахим сэтгүүлзүйн “чихэр” шиг амтанд дурлан ажил руугаа явах автобусны мөнгө, цаг заваа ч хэмнэж байгаа аж.
Тийм ээ, энэ бол яалтчгүй “давуу тал”. Хурал дуустал хүлээж, ганц нэг хүнээс яриа авч улмаар ажил руугаа алхан очиж ахлах редактор, дугаар удирдагчдаа бичсэн мэдээгээ уншуулах надаас мэдээллийг хавьгүй хурдан түгээж байна.
Энэ бол сэтгүүлзүйн “гал голомт”-ыг сахиж үлдэх мөнөөх цахим сэтгүүлзүй. Та бидний өдөр тутмын амьдралыг тэжээн тэтгэгч оюуны “талх” болсон мэдээ мэдээллийг тэд ийн “үйлдвэрлэдэг”. Одоо өлсгөлөн оюуныг тань өнөөх цахим сэтгүүлзүй хэрхэн “цатгадаг”-ийг та мэдэж авлаа. Тэд үүнийгээ цахим эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө хэмээн нэрийддэг.
Манай сэтгүүлзүйн талбарт олон ч тоглогч орж ирсэн нь өрсөлдөөнийг өдөөж, хөгжлийг нь түргэсгэх мэтээр сэтгэдэг хүмүүс бий. Гэвч хөгжих бус хөлжих сэтгэлээр үйл ажиллагаа явуулж буй тэдгээр хүн сэтгүүлзүйг чанаргүй, үнэ цэнэгүйдүүлж буй хэрэг. Нэг үгээр хэлбэл, арилжааны буюу амиа зогоох “туйлын зорилго” бүхий телевиз, сонин сэтгүүл, сайт борооны дараахь мөөг шиг олширсоноос тэр. Мөнгө л олж байвал мэдээлэл үнэн бодит, сэтгүүлзүйн зүй ёсны шалгуур, шаардлагад нийцсэн, ёсзүйтэй, хэн нэгний эрхэнд халдаагүй байх нь тэдэнд хамаагүй. Товчхондоо, мөнгөний төлөө сэтгүүлзүйг уландаа гишгэж буй хэрэг. Эдгээр сайтыг хянаж шалгадаг нь ч үгүй. Саяхан ШӨХТГ-аас зарим сайтыг “Оюуны өмчид ноцтойгоор халдсан” гэх үндэслэлээр хааж, үйл ажиллагаа явуулах эрхийг нь түдгэлзүүлсэн нэртэй ажлаа хийсэн болж домносноос хойш ахин цахим ертөнц рүү өнгийж харсангүй. Мөнөөх хаагдсан сайтууд ч эргэн ирж иргэдийг “их өлсгөлөн”-гөөс гэтэлгэхээр “талх”-аа үйлдвэрлэж эхэлсэн. Энэ мэт эхэлсэн хэргийн эзэн холбогдогч нь хойгуур, урдуур гүйж хаагдсан сайтаа нээж улмаар сэтгүүлзүйн “хөгжил”-д хувь нэмрээ оруулсаар.
Цахим ертөнцийн гол нэрийн бүтээгдэхүүн бол “шинэ талх” буюу шар мэдээ. Амтлаг, халуунаараа “талх”-ыг амталж үзэхийг хүсэх хүн цөөнгүй. Эл талхыг “иддэг” нь ч олон. Хов живэнд дурлагч сайтууд нийтэлсэн шар мэдээгээ олон нийтийн харилцааны систем болох фэйсбүүк, твиттерээр дамжуулан түгээж, уншигчдыг сайт руугаа урин дуудаж хамгийн их хандалт авахыг зорьдог болоод удаж байна. Учир нь, “www.alexa.com” олон улсын сайтад интернэтийн хягзааргүй орон зайд үйл ажиллагаа явуулж буй бүхий л сайтыг хандалтаар нь жагсаадаг бөгөөд манай улсын тогтмол үйл ажиллагаатай 300 орчим мэдээллийн сайт эл өрсөлдөөний эхний байрт бичигдэх гэж эрчимтэй өрсөлдөж байна. Шар мэдээ бол сайт руу нь “хөтлөх” хамгийн амттай бүтээгдэхүүн. Хамтлаг дуучдын салсан сарнисан, үнэн худал нь мэдэгдэхгүй хэнд ч хэрэггүй хов живийг мэдээ болгон бичиж улмаар “Үргэлжлүүлэн унших бол “.......mn” сайт руу зочлоорой” гэх мэтээр сайтдаа урина. Мөн сайтууд хаяагаа хадарч хамаг л мэдээ нийтлэлээ өдөр тутмын сонингуудаас хуулдаг нь нууц биш. Тэр ч бүү хэл, “Мэдээ угаагч” буюу сонин, сэтгүүлийн материалыг гарчигийг нь сольж, хуулан оруулагч “албан тушаал” хүртэл сайтуудад бий. Нэг тогооноос хоол хүртдэгийн хувьд сониныхон тэднийг мэднэ.
Мөн сайтууд садар самууныг идэвхтэйгээр сурталчлагчид. Дээр хэлсэнчлэн, хамгийн олон хандалт авч “номер 1” болохын төлөө шалдан нүцгэн бүсгүйчүүлийн зургийг шаггүй ашиглана. Түүнчлэн эротик өгүүллэг /текст, аудио, видео хэлбэрээр/, эр эмийн ажлыг хүртэл эрээ цээргүйгээр нийтэлж нэвтрүүлдэг нь садар самууныг сурталчилж буй хэрэг. Анх сайтууд олширч, хүчээ авч байх үеэр дээр дурдсан мэдээ, мэдээлэл, зураг хөрөгний ард “+18, +21” гэх тэмдэгт тавьдаг байсан ч одоо бол ор тас үгүй болсон. 11 настай дүү маань хүртэл фэйсбүүк, твиттер ашиглаж буй өнөө үед интернетэд холбогдсон компьютероос энэ мэт зүйлсийг үзэж суугаа гэж бодохоор айдас ч төрөх шиг.
Мэдээллийн сайтууд шалдан нүцгэн зураг нийтэлж, шар мэдээгээр тархи угааж, сэтгүүлзүйн хэм хэмжээг уландаа гишгэж, ёсзүйгүй аяглаж буйгаа цахим “эрх чөлөө” хэмээн нэрийднэ. Эл эрх чөлөөг эдлэх эрх нь нээлттэй ч эрхгүй хяналт хэрэгтэй гэдэг нь төр толгойлж буй хүмүүст ч хамаатай байлтай. Сайд дарга нар, сонгууль болохоор цахим “эрх чөлөө”-гөө эдэлж сонгогчдыг “солиоруулж”, лайк, комментэд булагддаг ч ялалт байгуулсан хойноо цахим ертөнцийн хаалгаар царайгаа ч цухуйлгадаггүй нь харамсалтай. Энд эрх чөлөөний илрэл болсон чөлөөт сэтгүүлзүй тань булшлагдаж байна эрхэм хүндэт түшмэдүүд ээ.
unen unen ed muusaaniig neg hashraahsan
Сэтгүүлзүйн “шийр”-ийг хатаах асар өргөн цар хүрээ, хүртээмж бүхий сэтгүүлзүйн шинэ төрлийг онлайн буюу цахим сэтгүүлзүй гэдэгтэй хэн хүнгүй л санал нийлж байна. Хурдан шуурхай, хүртээмжтэйгээр мэдээллийг нэг зэрэг маш олон хүнд түгээхээс гадна уламжлалт цаасан сонин, телевиз, радиог бодвол мэдээлэл дамжуулах зардал, өртөг ч бага гэхчлэн сэтгүүлзүйн эл “хувилбар”-ын давуу талыг тоочоод барахгүй.Радио, телевиз анх үүсэхдээ сэтгүүлзүйд хувьсгал хийж, шинэ эрин үеийг эхлүүлж байсан бол ээлжит хувьсгалыг эл цахим сэтгүүлзүй хийж байна гэх нь ч бий. Гэвч хувьсгал бүхэн золиостой байдаг. Онлайн сэтгүүлзүйн ачаар сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбар нэг шат ахисан гэх ч нэдэр дээрээ нэлээн хэдэн шат уруудаад байх шиг. Ийн халаглахын учир нь хэвлэн нийтлэх “хэмжээгүй” эрх чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болох сайтууд ямар ч хяналт, мэргэжлийн ёсзүй, оюуны өмчийн тухай огтхон ч ойлголтгүй, наанадаж зөв бичих зүй ёсны дүрэм журамд ч “захирагдахгүй” байгаад оршино.
Саяхан “Монгол ньюс” мэдээллийн төвд болсон хурлаас мэдээ бэлтгэхээр очтол их сургуулийн танилтайгаа таарав.
Мань хүн бид хоёр сэтгүүлзүйн “шинэ цэрэг”-үүд болохын хувьд гадуур, дотуур гүйж явахдаа цөөнгүй таарна. Ойр зуурын зүйл ярьж зогстол удсангүй хурал эхлэв. Дэвтэр, үзгээ гарган хурлаар хэлэлцэж буй асуудалын гол зүйлсийг тэмдэглэн суутал танил маань утсандаа хэвлэлийн мэдээ буюу сэтгүүлч, сурвалжлагч нарт тараан өгдөг хурлын тухай товч агуулга бүхий хуудас цаасыг нэгд нэгэнгүй хуулж гарлаа.
Юун хуулан бичлэг хийгээд байгааг нь сонирхвол “Мэдээгээ утаснаасаа сайт руугаа шууд бичээд оруулчихвал амар байдаг юм. Заавал ажил руугаа очих шаардлагагүй” гэж байна. Угтаа, авсан мэдээ, сурвалжлагаа ажил дээрээ очиж бичих нь зүйн хэрэг байлтай. Гэвч манай хүн мэдээллийн технологид суурилсан цахим сэтгүүлзүйн “чихэр” шиг амтанд дурлан ажил руугаа явах автобусны мөнгө, цаг заваа ч хэмнэж байгаа аж.
Тийм ээ, энэ бол яалтчгүй “давуу тал”. Хурал дуустал хүлээж, ганц нэг хүнээс яриа авч улмаар ажил руугаа алхан очиж ахлах редактор, дугаар удирдагчдаа бичсэн мэдээгээ уншуулах надаас мэдээллийг хавьгүй хурдан түгээж байна.
Энэ бол сэтгүүлзүйн “гал голомт”-ыг сахиж үлдэх мөнөөх цахим сэтгүүлзүй. Та бидний өдөр тутмын амьдралыг тэжээн тэтгэгч оюуны “талх” болсон мэдээ мэдээллийг тэд ийн “үйлдвэрлэдэг”. Одоо өлсгөлөн оюуныг тань өнөөх цахим сэтгүүлзүй хэрхэн “цатгадаг”-ийг та мэдэж авлаа. Тэд үүнийгээ цахим эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө хэмээн нэрийддэг.
Манай сэтгүүлзүйн талбарт олон ч тоглогч орж ирсэн нь өрсөлдөөнийг өдөөж, хөгжлийг нь түргэсгэх мэтээр сэтгэдэг хүмүүс бий. Гэвч хөгжих бус хөлжих сэтгэлээр үйл ажиллагаа явуулж буй тэдгээр хүн сэтгүүлзүйг чанаргүй, үнэ цэнэгүйдүүлж буй хэрэг. Нэг үгээр хэлбэл, арилжааны буюу амиа зогоох “туйлын зорилго” бүхий телевиз, сонин сэтгүүл, сайт борооны дараахь мөөг шиг олширсоноос тэр. Мөнгө л олж байвал мэдээлэл үнэн бодит, сэтгүүлзүйн зүй ёсны шалгуур, шаардлагад нийцсэн, ёсзүйтэй, хэн нэгний эрхэнд халдаагүй байх нь тэдэнд хамаагүй. Товчхондоо, мөнгөний төлөө сэтгүүлзүйг уландаа гишгэж буй хэрэг. Эдгээр сайтыг хянаж шалгадаг нь ч үгүй. Саяхан ШӨХТГ-аас зарим сайтыг “Оюуны өмчид ноцтойгоор халдсан” гэх үндэслэлээр хааж, үйл ажиллагаа явуулах эрхийг нь түдгэлзүүлсэн нэртэй ажлаа хийсэн болж домносноос хойш ахин цахим ертөнц рүү өнгийж харсангүй. Мөнөөх хаагдсан сайтууд ч эргэн ирж иргэдийг “их өлсгөлөн”-гөөс гэтэлгэхээр “талх”-аа үйлдвэрлэж эхэлсэн. Энэ мэт эхэлсэн хэргийн эзэн холбогдогч нь хойгуур, урдуур гүйж хаагдсан сайтаа нээж улмаар сэтгүүлзүйн “хөгжил”-д хувь нэмрээ оруулсаар.Цахим ертөнцийн гол нэрийн бүтээгдэхүүн бол “шинэ талх” буюу шар мэдээ. Амтлаг, халуунаараа “талх”-ыг амталж үзэхийг хүсэх хүн цөөнгүй. Эл талхыг “иддэг” нь ч олон. Хов живэнд дурлагч сайтууд нийтэлсэн шар мэдээгээ олон нийтийн харилцааны систем болох фэйсбүүк, твиттерээр дамжуулан түгээж, уншигчдыг сайт руугаа урин дуудаж хамгийн их хандалт авахыг зорьдог болоод удаж байна. Учир нь, “www.alexa.com” олон улсын сайтад интернэтийн хягзааргүй орон зайд үйл ажиллагаа явуулж буй бүхий л сайтыг хандалтаар нь жагсаадаг бөгөөд манай улсын тогтмол үйл ажиллагаатай 300 орчим мэдээллийн сайт эл өрсөлдөөний эхний байрт бичигдэх гэж эрчимтэй өрсөлдөж байна. Шар мэдээ бол сайт руу нь “хөтлөх” хамгийн амттай бүтээгдэхүүн. Хамтлаг дуучдын салсан сарнисан, үнэн худал нь мэдэгдэхгүй хэнд ч хэрэггүй хов живийг мэдээ болгон бичиж улмаар “Үргэлжлүүлэн унших бол “.......mn” сайт руу зочлоорой” гэх мэтээр сайтдаа урина. Мөн сайтууд хаяагаа хадарч хамаг л мэдээ нийтлэлээ өдөр тутмын сонингуудаас хуулдаг нь нууц биш. Тэр ч бүү хэл, “Мэдээ угаагч” буюу сонин, сэтгүүлийн материалыг гарчигийг нь сольж, хуулан оруулагч “албан тушаал” хүртэл сайтуудад бий. Нэг тогооноос хоол хүртдэгийн хувьд сониныхон тэднийг мэднэ.
Мөн сайтууд садар самууныг идэвхтэйгээр сурталчлагчид. Дээр хэлсэнчлэн, хамгийн олон хандалт авч “номер 1” болохын төлөө шалдан нүцгэн бүсгүйчүүлийн зургийг шаггүй ашиглана. Түүнчлэн эротик өгүүллэг /текст, аудио, видео хэлбэрээр/, эр эмийн ажлыг хүртэл эрээ цээргүйгээр нийтэлж нэвтрүүлдэг нь садар самууныг сурталчилж буй хэрэг. Анх сайтууд олширч, хүчээ авч байх үеэр дээр дурдсан мэдээ, мэдээлэл, зураг хөрөгний ард “+18, +21” гэх тэмдэгт тавьдаг байсан ч одоо бол ор тас үгүй болсон. 11 настай дүү маань хүртэл фэйсбүүк, твиттер ашиглаж буй өнөө үед интернетэд холбогдсон компьютероос энэ мэт зүйлсийг үзэж суугаа гэж бодохоор айдас ч төрөх шиг.
Мэдээллийн сайтууд шалдан нүцгэн зураг нийтэлж, шар мэдээгээр тархи угааж, сэтгүүлзүйн хэм хэмжээг уландаа гишгэж, ёсзүйгүй аяглаж буйгаа цахим “эрх чөлөө” хэмээн нэрийднэ. Эл эрх чөлөөг эдлэх эрх нь нээлттэй ч эрхгүй хяналт хэрэгтэй гэдэг нь төр толгойлж буй хүмүүст ч хамаатай байлтай. Сайд дарга нар, сонгууль болохоор цахим “эрх чөлөө”-гөө эдэлж сонгогчдыг “солиоруулж”, лайк, комментэд булагддаг ч ялалт байгуулсан хойноо цахим ертөнцийн хаалгаар царайгаа ч цухуйлгадаггүй нь харамсалтай. Энд эрх чөлөөний илрэл болсон чөлөөт сэтгүүлзүй тань булшлагдаж байна эрхэм хүндэт түшмэдүүд ээ.
Ж.Гэрэлчулуун
0 Сэтгэгдэл
2013.12.03























