Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Зөвшөөрөлгүй барилгуудтай тэмцэхэд гар утсаа ашиглана
2014 онд барилгын салбарт хийгдэх шинэчлэлийн талаархи хэлэлцүүлгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, АНУ-ын Олон Улсын хөгжлийн Агентлаг хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн удирдлагууд, олон улсын болон холбогдох мэргэжлийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-үүл “Бид барилгын зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг олон нийтэд ил тод болгосноор авлига хүнд суртлыг багасгаж, төрийн үйлчилгээнд тодорхой хэмжээнд ахиц гаргаж байна. Гэхдээ барилгын компаниуд албан ёсны зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлж, нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууцны суурийг хөндөж, барилга барих ноцтой зөрчлүүд гаргасаар байна. Ирэх жилээс эдгээр зөрчлийг иргэдийнхээ тусламжтайгаар арилгана’’ гэлээ.
Өнгөрсөн 11 сард хотын удирдлагууд болон Мобиком корпорац хоорондын хийсэн уулзалтын үеэр зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгын ажлыг хянах, илрүүлэх техникийн шийдэл олох хүсэлтийг Мобиком корпорац тавьсан байна.
Энэ өдрийн хэлэлцүүлгийн үеэр Мобиком Корпорацын гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй дээрх хүсэлтийн хариу болох шийдэл бүхий апликейшн олсон гэдгээ мэдэгдлээ. Тэрээр хэлэхдээ ‘‘Бидний мэдэхээр энэ төрлийн шийдлийг нэвтрүүлэх нь Улаанбаатар хотын захиргаанд анх удаа төдийгүй дэлхийд анхных. Иргэд ухаалаг гар утас ашиглан зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудыг таних боломжтой болох бөгөөд тун удахгүй энэ технологийг нэвтрүүлэх болсноо мэдэгдэхэд таатай байна’’ гэлээ.
Цаашид талууд энэ төслийг хөгжүүлэх асуудалд хамтран ажиллах бөгөөд гар утсанд суурилсан апликейшныг иргэдэд ямар хэлбэрээр нэвтрүүлэх, барилга байгууламжтай холбоотой асуудлуудад ямар дэвшил авчрах тухай НЗДТГ-аас иргэдэд албан ёсоор тун удахгүй танилцуулах юм байна.
2014 онд барилгын салбарт хийгдэх шинэчлэлийн талаархи хэлэлцүүлгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, АНУ-ын Олон Улсын хөгжлийн Агентлаг хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн удирдлагууд, олон улсын болон холбогдох мэргэжлийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-үүл “Бид барилгын зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг олон нийтэд ил тод болгосноор авлига хүнд суртлыг багасгаж, төрийн үйлчилгээнд тодорхой хэмжээнд ахиц гаргаж байна. Гэхдээ барилгын компаниуд албан ёсны зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлж, нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууцны суурийг хөндөж, барилга барих ноцтой зөрчлүүд гаргасаар байна. Ирэх жилээс эдгээр зөрчлийг иргэдийнхээ тусламжтайгаар арилгана’’ гэлээ.

0 Сэтгэгдэл