Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Ж.Батноов: Би юмыг өөдрөгөөр хардаг хүн
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр дундаа хараагүй хүн хууль ёсоор хүртэх эрхээ эдлэх нь хомс. Нийгмийн бүхий л салбар нэгжийн үйлчилгээг энгийн хүмүүстэй адил эдэлж хүртэх нь ч дутмаг. Тиймдээ ч эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ашиг нь тэдний төлөө юу ч хийж бүтээгээгүй бидний нийгэмд өдөр тутам зөрчигдсөөр байна.
Жил бүр хотын өнгө төрхийг өөд нь татахаар зам, гудамж талбайгаа засавч хараагүй иргэдэд зориулсан бүтээн байгуулалтын шинжтэй ямар ч ажил хийдэггүй. Ядаж л тэдэнд зориулсан нийтийн тээврийн үйлчилгээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, явган хүний зам, үзвэр үйлчилгээ, үйлчилгээний байгууллага, дэлгүүр хоршоо ч гэхээр юм алга. Тийм ч учраас харах нүдтэй бидэнтэй адил нийгмийн харилцаанд хүртээмжтэй оролцож чаддаггүй нь эрхээ эдэлж чадахгүй байгаагийн илрэл.
Удахгүй болох Олон улсын хүний өдрийг тохиолдуулан цагаан таягтнуудын төлөөлөл болсон Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ажилтан Ж.Батноовтой уулзаж ярилцсан юм.
-Манай хүн ам удахгүй гурван сая болох гэж байна. Нийт хүн амын хэчнээн хувийг хараагүй иргэд эзэлдэг юм бол?
-Хуучнаар НХХЯ буюу одоогийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2011 онд хийсэн судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 15 мянга орчим хараагүй хүн байна гэсэн тоо гаргасан байдаг юм.
-Танай холбоонд бүгд хамрагддаг уу?
-МХҮХ нь хараагүй иргэдийн эрх ашгийг хамгаалж, тэднийг нийгмийн олон талт амьдралд оролцуулах, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийн аж байдлыг тодорхой хэмжээнд дээшлүүлэхийн төлөө төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Өөрийн чинь хэлснээр бүх хараагүй иргэнийг хамруулах зорилготой ажилладаг. Тэр хүрээнд Улаанбаатар хотоос гадна алслагдсан Налайх, Багануур дүүрэг мөн 21 аймаг гээд нийтдээ 23 салбарт үйл ажиллагаагаа явуулдаг. Иймдээ ч бусад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллага, холбооноос илүү өргөн цар хүрээг хамардаг гэж ойлгодог.
-Хоёулаа шууд гол яриандаа оръё. Би хүний эрхийн тухай бичих гэж оролдсон ч худалч хүнд бараг юу ч мэддэггүй юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд хууль ёсны эрхээ эдэлж чаддаг уу. Та бүхний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх хангагдаж байна уу?
-Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн бүр эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаан хийх, амьд явах эрхтэй гэхчлэн бүхий л эдлэх эрхийг нь дурдсан байдаг. Ухаандаа, үүгээрээ хүний эрхийг нэлээн тод томруунаар тунхагласан юм. Би юмыг өөдрөгөөр хардаг хүн л дээ. Нэг үеэ бодвол, төр засаг маань хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар ярьдаг, дуугардаг болж. Хараагүйчүүдийн үндэсний холбоо 2003, 2007, 2008 онд жагсаал цуглаан хийж тэмцлийн хамгийн хурц хэлбэр болох өлсгөлөн зарлаж, тэмцэж байсан удаатай. Учир юу вэ гэвэл 2008 онд бил үү дээ, хараатай, хараагүй ч бай бүх л хүн автобусанд үнэтэй зорчдог болно гэсэн юм. Хоногийн хоолны мөнгөө яая гэж байгаа биднийг автобусанд үнэтэй зорчуулна гэж Автотээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байсан юм. Тухайн үед энэ шийдвэр батлагдсан бол биднийг гэрийн хорионд оруулснаас өөрцгүй. Бид ч тэр үед “Энэ бол бүтэшгүй, байж боломгүй хэрэг” хэмээн гинжтэй мөлхөө жагсаал хийж байсан удаатай. Ингэсний үр дүнд Автотээврийн тухай хуульд өөрчлөлт оруулж чадсан. Ер нь, хараагүй иргэд өөрсдийн эрх ашгийн төлөө тууштай тэмцэж, төр засгийнханд үгээ хүргэж чаддаг. Товчхондоо, эдлэх ёстой эрхийнхээ төлөө тэмцдэг. Бид харах нүдгүй ч хэл амтай юм болохоор сонсголгүй иргэдийг бодвол энэ талаараа нааштай зүйл их бий. Мэдээлэл олж авах хүрээ, далайцын хувьд ч дүлий иргэдийг бодвол хамаагүй илүү. Яагаад гэвэл, радио телевиз сонсч төрийн албан хаагчидтай биечлэн уулзаж ярилцах боломжтойн хувьд эрхийнхээ төлөө тэмцэхдээ арай илүү. Харин хүндрэлтэй зүйл нь сонгуульд саналаа өгөхөд тун бэрх. Өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулиар бид Сонгуулийн ерөнхий хороотой хамтарч сонгогчдын нэрсийг брайль үсгээрээ хийлгэсэн нь энэ бэрхшээлийг маань илүү амар болгож өгсөн. Гурван нэр дэвшигчтэй байсан болохоор энэ ажлыг хийхэд амар байсан биз. Харин олон хүн нэр дэвшдэг УИХ-ын сонгуульд төвөгтэй л байх болов уу.
-Улс төрийн хүрээнд тодорхой хэмжээнд эрхээ эдэлж байна. Гэтэл зарим талаар огт эрхээ эдэлж чадахгүй зүйлс байна шүү дээ. Жишээ нь, хэвлэл мэдээллийн салбарт та бүхэнд зориулсан зүйл нэг ч алга?
-Саяхан болж өнгөрсөн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл авах хүртээмж”-ийн тухай хэлэлцүүлэгт би цөөнгүй санал, санаачилга дэвшүүлсэн юм. Нэгдүгээрт, компьютер хэрэглэдэггүй интернэт ашигладаггүй хүн гэж бараг байхгүй болж. Гэтэл хараагүй хүмүүс компьютер хэрэглээд байх боломж их муутай байна. Англи хэлний тодорхой хэмжээний мэдлэг бүхий хараатай хүмүүс л ашиглахаас хараагүйчүүд албан газрын вэбсайтаас мэдээлэл авах, компьютер, интернэтээс мэдээлэл авахад үнэхээр дутагдалтай байдаг. Тийм учраас компьютерийн ярьдаг программ хангамж бий болгох хэрэгтэй байна. А гээд хэлэхэд А үсэг нь дарагддаг байх жишээний. Тэгэхгүй бол бид чинь товчин дээр нь дарлаа ч ямар үсэг дарж байгаагаа мэдэхгүй. Тиймээс А, Б гээд хэлдэг монгол программыг нэвтрүүлэх аваас бидний хувьд мэдээлэл технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжтой. Хоёрдугаарт, телевизээр гарч буй урсдаг мэдээ болох цаг агаар, валютын ханш гэхчлэн бичгэн мэдээллүүдийг нэвтрүүлэгч хэлж өгч байгаач гэсэн хүсэлт гаргасан. Гуравдугаарт, өдөр тутмын сонинуудыг брайль үсгээр хэвлэн гаргаж болдоггүй юм уу гэж. Ер нь, бид чинь бусдыг царайчилсан хүмүүс л байдаг юм шүү дээ. Мэдээлэл олж авах эрхийн хувьд энэ талаар их хязгаарлагдмал.
-Компьютерийн программ, брайль үсгээр хэвлэсэн сонин хийх боломж байгаа эсэх талаар та бүхэн судалж үзэв үү?
-Ер нь, яриа төдий л байгаа. Угтаа, ийм техник технологийн шийдлийг нэвтрүүлж хөрөнгө мөнгийг нь төсөвлөчихвөл сайн л юм. Өөрөөр хэлбэл, хараагүй хүний мэдээлэл олж авах, түгээх эрхийг ийм байдлаар эсвэл арай өөр хэлбэрээр хангах нь зүйн хэрэг. Бид ч гэсэн эрхээ эдэлмээр байна шүү дээ.
-Телевиз, радиогоо сонсоход хэрэгцээг тань хангаж хүртээмжтэй байж чадаж байна уу. Уг нь, их ч олон телевиз байна даа?
-Яахав ээ, тодорхой хэмжээнд мэдлэг мэдээлэл олж авдаг ч төдийлэн хүртээмжтэй байж чаддаггүй. Телевиз гэдэг чинь дуу дүрсний хослолоор мэдээллийг хүргэдгийн хувьд ямар нэг зүйл дутагдаад байх шиг санагддаг. Мөн хүүхдүүд суваг булаацалдаад байдаг болохоор миний хувьд телевиз нэг их сонсч чаддаггүй. Харин гол мэдээлэл авдаг хэрэгсэл маань радио. Хараагүй дээрээ огт мэдээлэл авч чадахгүй бол нүд ч, цээж ч харанхуй болж байгаа нь тэр. Хүний эрхийн хувьд олон зүйл дээр эрх зөрчигддөг юм. Жишээлбэл, хол газар хөдөө гадаа явж байхад бие засахаас өгсүүлээд дандаа л хүний царай харна. Ер нь, хараагүй хүмүүст тулгардаг нийтлэг хоёр бэрхшээл байдаг. Хүн болгонд тулгардаг. Нэг нь, ямар нэг хөтлөх хүнгүй бол хаашаа ч явах бололцоогүй. Хоёр дахь бэрхшээл бол сонин, ном унших боломжоор хязгаарлагдмал. Ёстой нөгөө хайрын захиагаа ч хүнээр бичүүлэх хэрэгтэй болдог. Хүнд чинь бас нууц гэж байдаг шүү дээ. Захидал, цахилгаан бичлээ ч заавал хүн гуйж бичүүлнэ. Тэр хүн маань итгэлтэй хүн үү, үгүй юү гэдгийг бид мэдэхгүй шүү дээ. Дээр хэлсэнчлэн, хөдөө газар явж байсан ч зориулалтын бие засах газаргүй болохоор хүн амьтны өмнөөс хараад ч бие засч байх жишээтэй. Энэ мэт хүндрэлтэй асуудал цөөнгүй ээ.
-Таны хэлсэн хоёр асуудлаас гадна үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэхэд их бэрхшээлтэй байдаг байх?
-Тэгэлгүй яахав. Өөртөө үйлчилдэг дэлгүүрт орохоос миний хувьд айдаг. Бараа бүтээгдэхүүнийг нь хормойгоороо шүргээд асгачих вий, хагалчих вий, худалдан авалт хийхээсээ урдаар өрөнд орчих вий гэж. Шил, лаазтай үнэтэй архи дарсыг нь унагачих юм болов уу гэхчлэн их л айж бэргэж дэлгүүрт ордог доо.
-Тэрнээс гадна худалдаа наймаа хийхээр ганцаараа яваа үед мөнгө төгрөгөө алдах, зальдуулах тохиолдол их гардаг гэсэн?
-Зүйтэй. Тийм тохиолдол цөөнгүй ээ. 500-г авах гээд таван мянган төгрөг авчихдаг худалдагч байж л байдаг юм. Түүнээс гадна дээрэмдүүлэх, зальдуулах нь ч их. Харин банк санхүүгийн байгууллагуудаар үйлчлүүлэхэд кассныхан бол харьцангуй итгэлтэй л байдаг юм. Миний хувьд мөнгө төгрөгөө алдаж байсан удаагүй ээ.
-Ганцаараа яваа үед гарцаар гарахад их бэрх?
-Тийм шүү. Угтаа, гадаад улс орнуудаар явж байхад гарцаар нь гарахад улаан, ногоон гэрэл аслаа гэсэн дуут дохио дуугардаг юм билээ. Манайхан 100 айл, 120-д нэг нэг тийм дохио хийсэн ч их чанга дуутай байсан болохоор ойр хавийн оршин суугчид нь унтуулахгүй байна гээд авахуулчихсан гэсэн.
-Та төрөлхийн харааны чадваргүй юу эсвэл ямар нэг осол гэмтлээс болов уу?
-Би бүр багадаа харах чадвараа алдсан. Ой гарантай байхад нүд өвдөөд эмч буруу эм дусааснаас харааны чадвараа алдсан юм. Нэг ёсны төрөлхийн хараагүй гэж ойлгож болно. Гэхдээ хэдий хараагүй ч өөрийгөө боловсруулъя гэж их хичээж суралцсан даа. Хараагүйчүүдийн сургуульд сурч төгсөөд дараа нь насанд хүрэгчдийн оройн сургуульд жирийн, эрүүл саруул хүмүүстэй хамт сурч байлаа. Тэр үед хот сийрэг, машин техник ч гэхээр юмгүй байж. Би ч залуу байж. Хичээлээ тарчихаад л орой ганцаараа харьчихдаг байлаа. Дараа нь хотын намын хорооны дэргэдэх улс төрийн оройн их сургуульд сурч төгсөөд удирдлагын академид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн удирдах ажилтны ангид 160 цагийн хичээлд суусан юм. Ийнхүү өөрийгөө боловсруулах гэж хичээсний хүчинд өдий зэрэгтэй адилхан хараагүй иргэдийнхээ сайн сайхны төлөө албан ажил хийгээд явж байна. 1975-1990 онд хараагүйчүүдийн үйлдвэрт гялгар уут наах ажил хийдэг байлаа. 1990 оноос хойш өнөөг хүртэл албаны ажил хийж байна даа. Миний амьдрал өдийг хүртэл ийм л замналаар өрнөсөн түүхтэй.
-Ингэж асууж байгаад уучлаарай. Төрөлхийн хараагүй байх ямар байдаг бол?
-Хүмүүс тэгж асуудаг л юм. Чи надад улаан өнгө гэж хэлэвч би улаан өнгөний тухай ямар ч төсөөлөлгүй. Зүүдэллээ ч сонсч, амталж, үнэрлэж зүүдэлнэ үү гэхээс харж зүүдлэхгүй. Харин хараагүй хүний үнэрлэх мэдрэмж их сайн хөгждөг. Зарим гадаад оронд хараагүй хүний хамрыг их өндөр үнээр үнэлж үнэрлэх ажилд авдаг тухай эрдэмтэн Бор гэдэг багш бидэнд лекц уншиж байхдаа хэлж билээ. Нэг эрхтэний үйл ажиллагаа алдагдахад бусад эрхтэн нь илүү өндөр хөгждөг юм. Чи зарим настайчуулаас сонсч л байсан болов уу, нүд нь гартаа орсон гэж. Манай хараагүйчүүдэд хамгийн хийх боломжтой ажил гэвэл массажист. Тиймдээ ч гарын мэдрэмж мэдрэхүй сайн хөгжсөний хувьд энэ мэргэжлээр ажиллах бүрэн боломжтой.
-Хараагүй ч гэсэн хамгийн ихээр харахыг хүсдэг зүйл тань юу вэ?
-Хамгийн ихээр харахыг хүсдэг зүйл.., би багаасаа л хараагүй болоод ч тэр үү нэг их гуньж гутраад,харахгүй байна, хэцүү байна гээд байдаггүй л дээ. Зүгээр яахав, өөрийнхөө амраг хань, алаг үрээ нэг харчихвал гэж боддог юм. Би ийм үр хүүхэдтэй, ийм ханьтай, аав, ээжтэй хүн байна гэхчлэн ойр дотны хүмүүсээ л харахыг хүсдэг. Ер нь, аливаа юмыг гадна талаас харах бус юмыг дотор сэтгэлээрээ нарийн, зөв харж байвал би нүдтэй хүн юм аа гэж гутрахгүй амьдрахыг хичээдэг юм.
-Хоёулаа хэдий яриад байвч хорвоо етөнцийг харахгүй байх нь ямар байдгийг үгээр илэрхийлэх боломжгүй юм даа?
-Дуу хураагч чинь ажиллаж байна уу.
-Тийм ээ ажиллаж байна?
-Би өөрийнхөө нэг шүлгийг уншъя.
Хан хорвоод хүн болж төрөхдөө
Харж баясахын тэмүүллээр дүүрэн ирсэн
Харин хорвоо надаас гэрлээ харамлаж
Харанхуйгаас гэгээ ялга гэж хатуухан тушаасан
Орчлонгийн оноосон тэр л жамаар
Оюуныхаа мэлмийг нээж явна
Агь гангын анхилууныг үнэрлэж би харсан
Адуу малын шимийг амталж бас харсан
Алсад хөхөө донгодохыг анирдаж бас харсан
Аав ээжийнхээ ачлалыг шүтэж, биширч харсан
Сайн хүн байдгийг нөхөрлөж, таньж харсан
Санаа муутан байдгийг үзэн ядаж харсан
Ялдам зантай бүсгүйг уярч бахдаж харсан
Яхир, хатуу сэтгэлтнийг явдал мөрөөс нь харсан
Тэртээд хол явж юм үзэх гэхээсээ
Дэргэдээ байгаа зүйлсийн сайхныг олж харахсан
Гаднах өнгийг нь хараад гайхан шагширч байхаар
Гариг ертөнцийн жамыг дотроо эргэцүүлж харахсан
Зөөлөнтэй, хатуутай хорвоогийн
Зөндөө олон өнгийг зүрх сэтгэлээрээ ялган харж
Зөв, бурууг тунгааж чадвал хэн ч намайг хараагүй гэхгүй
Хийморь ухаан хоёрыг минь тэнгэр бурхан тэтгэнэ ээ
Тийм ээ, би харж явна тэнхлэгт орчлонг эргэцүүлж явна
Жил бүр хотын өнгө төрхийг өөд нь татахаар зам, гудамж талбайгаа засавч хараагүй иргэдэд зориулсан бүтээн байгуулалтын шинжтэй ямар ч ажил хийдэггүй. Ядаж л тэдэнд зориулсан нийтийн тээврийн үйлчилгээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, явган хүний зам, үзвэр үйлчилгээ, үйлчилгээний байгууллага, дэлгүүр хоршоо ч гэхээр юм алга. Тийм ч учраас харах нүдтэй бидэнтэй адил нийгмийн харилцаанд хүртээмжтэй оролцож чаддаггүй нь эрхээ эдэлж чадахгүй байгаагийн илрэл.
Удахгүй болох Олон улсын хүний өдрийг тохиолдуулан цагаан таягтнуудын төлөөлөл болсон Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ажилтан Ж.Батноовтой уулзаж ярилцсан юм.
-Манай хүн ам удахгүй гурван сая болох гэж байна. Нийт хүн амын хэчнээн хувийг хараагүй иргэд эзэлдэг юм бол?-Хуучнаар НХХЯ буюу одоогийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2011 онд хийсэн судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 15 мянга орчим хараагүй хүн байна гэсэн тоо гаргасан байдаг юм.

0 Сэтгэгдэл