Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Ядуурал, сургууль завсардалт, цөлжилт нүүрлэсэн Монгол
Энэ мянганы босгон дээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейд оролцсон 189 орны Засгийн газраас “Мянганы тунхаглал” баталсан. Ингээд хүний аж байдлыг сайжруулах ядуурлыг бууруулах, хүний эрх болон ардчиллыг хангах, байгаль орчноо хамгаалах “Мянганы хөгжлийн зорилт”-ууд баталсан. Манай улс “Мянганы хөгжлийн зорилт”-уудыг хөгжлийн харьцуулах үзүүлэлт болгож 2005 онд гаргасан билээ. Үүнээс хойш гурван жилийн дараа тодотгол хийж есөн зорилгын хүрээнд 24 зорилт 67 шалгуур үзүүлэлт нэмж баталжээ. Тэгэхдээ “Хүний эрхийг баталгаажуулах ардчилсан засаглалыг хөгжүүлэх” зорилт нэмж оруулсан цөөн орны нэг болсон байна.

Манай улсын эдийн засгийн өсөлт хоёр жилийн өмнө 17 хувьд хүрч дэлхийн улс орнуудыг гайхшруулсан. Энэ өсөлтөд ашигт малтмал тэр дундаа нүүрс, зэсийн өндөр үнэ, экспортын хэмжээ нэмэгдсэн явдал нөлөөлсөн билээ. Ингээд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 1300 ам.доллараас 3000 ам.долларт хүрч дунджаас доогуур орлоготой орнуудын эгнээнд оржээ.
Гэвч манай улсын эдийн засаг ганц уул уурхайд суурилсан хэвээр байна. Энэ нь тогтворгүй эрсдэл агуулж байгаа юм. Одоогоор нийт экспортын 90 орчим хувь нь ашигт малтмал эзэлж улсын төсвийн 40 хувийг бүрдүүлдэг болсон. Нийт ажиллах хүчний дөнгөж гурван хувь нь уул уурхайн салбарт ажиллаж буй. Эндээс үзвэл дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн өөрчлөлт манай улсын эдийн засгийг удирдах болсон бөгөөд уул уурхайн салбар монголчуудад шинэ шинэ ажлын байр олноор гаргаж өгч чадахгүй ажээ. Ингээд “Мянганы хөгжлийн зорилт”-ын биелэлт ямар байгааг сонирхъё.
Нийт малчин өрхийн 30 гаруй хувь нь 100-гаас цөөн малтай
“Мянганы хөгжлийн зорилт”-од тусгаснаар 2015 он гэхэд ядуурал 18 хувь болж буурах боломж бий аж. Монгол Улс ядуурлын түвшинг 2005 оноос эхлэн тооцох болжээ. Зарим нэг тоо баримтаас харвал 2008 он хүртэл ядуурлын түвшин 35-36 хувьтай гарч байгаа. Гэхдээ ядуурлын түвшинг тогтоох арга, хэрэглээний сагс тооцсон аргачлал нь ялгаатай байсан тул нэлээд маргаан тарьж ирсэн. Энэ асуудлыг 2012 онд эцэслэн шийдсэн тул нэг мөр ойлголтод хүрчээ. Ингээд өнгөрсөн жилийн байдлаар ядуурал улсын хэмжээнд 27.4 хувьтай гарсан байна. Харин 2010 онд 38 хувьд хүрсэн байдаг. Тэгэхээр ядуурал буурсан харагдаж байгаа боловч нийт хүн амын дөрөвний нэгээс илүү нь ядуу гэсэн судалгаа бий. Ялангуяа Хангайн болон Баруун бүс нутагт ядуурал хамгийн өндөр гарчээ. Учир нь энэ бүс нутаг зах зээлээс алслагдмал, ган зудын аюул нөмөрч малгүй болсон малчин олон байгаа юм. Малтай байх нь хөдөөгийн өрхийн гол баялаг. Тоо баримт сөхвөл өнгөрсөн жилийн байдлаар нийт малчин өрхийн 30 гаруй хувь нь 100-гаас доош толгой малтай бөгөөд ядуу гэсэн ангилалд орж байна. Харин 500-гаас илүү толгой малтай бол чинээлэг өрх юм. Ган зудад малаа алдсан иргэд амь зуухын эрхэнд хот суурин бараадаг. Энэ нүүдэл нь сүүлийн жилүүдэд хот суурин газрын нийгэм, эдийн засаг, засаг захиргаанд олон сөрөг нөлөө үзүүлэх болсон.
Ядуурал бууруулах гол арга зам нь уул уурхайгаас гадна эдийн засгийн олон тулгууртай болох, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, хөдөө орон нутагт ажлын байр олноор бий болгох асуудал тулгарч байгаа юм. Нөгөө талаар эдийн засгийн өндөр өсөлт, нэг хүнд ногдох ДНБ огцом нэмэгдсэн ч иргэдийн амьдрал, орлогод яагаад эерэг нөлөөлж чадахгүй байгааг судалж тогтоох шаардлага зүй ёсоор гарч ирж байна.
Эрэгтэй хүүхдүүд сургууль завсардаж байна
Нэгэн үед Монголчууд бараг бүгд бичиг үсэгт тайлагдсан гэдэг байв. Тухайлбал, нийт хүн амын 97.5-99 хувь нь бичиг үсэгт тайлагдсан юм. Гэтэл сүүлийн үед сургууль завсардах үзэгдэл өсөх хандлагатай болжээ. Тухайлбал, Орхон аймгаас бусад бүс аймагт сургууль завсардалт нэмэгдсэн байна.
Тэр дундаа эрэгтэй хүүхэд сургууль завсардах нь өссөн тул бага боловсролд хамруулан сургахад анхаарах цаг болсон гэж мэргэжилтнүүд үзэж буй юм. Арван жилд нэг удаа хийдэг хүн ам, орон сууцны судалгааны сүүлийн гурван удаагийн дүнгээс үзвэл Зүүн бүс нутагт сургууль завсардалт хамгийн өндөр гарчээ. Ийнхүү сургууль завсардалт өссөн гол шалтгаан нь хүүхдээр цалинтай ажил хийлгэх, мал маллуулах зэрэг амьдралын шаардлагаас үүддэг аж. Одооноос дорвитой арга хэмжээ авч чадвал хоёр жилийн дараа гэхэд сургууль завсардалт буурч хүүхэд бүр бага боловсрол эзэмших боломжтой гэнэ.
Нийт нутгийн 70 орчим хувьд нь цөлжилт нүүрлэжээ
Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлттэй нүүр тулаад буй. Монгол орон ч үүнийг тойрч гараагүй. Дэлхийн агаарын дундаж температур сүүлийн 100 жилд 0.7 хэм дулаарчээ. Монгол орных 1940-2007 оны хооронд 2.1 хэмээр нэмэгдсэн байна. Үүний нөлөөгөөр нийт нутгийн 70 орчим хувьд нь цөлжилт нүүрлэж олон гол, горхи, булаг шанд ширгэсэн судалгаа бий. Иймд бэлчээр доройтох, байгалийн аюулт үзэгдлийн тоо, давтамж нэмэгдэж бэлчээрийн мал аж ахуй, хөдөө орон нутгийн эдийн засагт хохирол учруулдаг болсон. БОНХЯ-наас гаргасан судалгаагаар эдүгээ манай орны нийт нутгийн найман хувь буюу 12.5 сая га талбай ой модтой. 2015 он гэхэд нийт нутгийн есөн хувьд хүргэх зорилт байна. Өөрөөр хэлбэл, 1.6 сая га талбайг ойжуулна гэсэн үг аж. Улаанбаатар хотод агаарт сүүлийн гурван жилд агаарын бохирдол огцом өсчээ. Товчхондоо, агаар дахь азотын давхар исэл, хүхэрлэг хийн агууламж нэмэгдсэн юм. Жишээ нь, Улаанбаатар хотын одоогийн агаар дахь хорт бодисын хэмжээ 2015 онд хүрнэ гэж тооцож байснаас 2.6 дахин илүү гарсан байна. Нийт хүн амын 30 хувь нь 2015 он гэхэд орон сууцанд амьдарна гэсэн нь хангалтгүй биелж байгаа аж.

1 Сэтгэгдэл
DR. ADITYA
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2025.09.19