Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Мөсөн цирк Монголд
Дэлхийн алдартай “Circus on Ice” буюу Мөсөн циркийн тоглолт энэ бямба гарагт болох гэж байна. “Монгол Циркийн хөгжлийн төв” ТББ-аас санаачлан зохион байгуулж буй эл тоглолтын тасалбар суудлынхаа байрлалаас хамаарч 10-30 мянган төгрөгийн үнэтэй гэнэ. Энэ талаар зохион байгуулагч Н.Эрдэнэ “Тоглолтын бэлтгэл ажил үндсэндээ хангагдаж байна. Юрий Никулины нэрэмжит Москвагийн мөсөн циркийн 28 жүжигчин циркийн бүх төрлийн үзүүлбэрийг мөсөн манежид тоглох юм. Манайд мөсөн циркийн тайз заслын энэ төрлийн мэргэжилтэн байхгүй учраас мэргэжилтнүүдтэйгээ ирсэн. Харин гэрэлтүүлэг, хөгжмийг “Саунд оф Монголиа” компанийнхан хариуцаж ажиллана” гэлээ.
Дашрамд, дэлхийн хэмжээнд таван мөсөн цирк байдаг бөгөөд гурав нь Москвад байдаг аж. ОХУ-д үүссэн циркийн урлагийн энэ төрөл 1964 оноос хойш цирк үзэгчдийн хамгийн дуртай урлагийн төрөл болсон юм.
Дэлхийн алдартай “Circus on Ice” буюу Мөсөн циркийн тоглолт энэ бямба гарагт болох гэж байна. “Монгол Циркийн хөгжлийн төв” ТББ-аас санаачлан зохион байгуулж буй эл тоглолтын тасалбар суудлынхаа байрлалаас хамаарч 10-30 мянган төгрөгийн үнэтэй гэнэ. Энэ талаар зохион байгуулагч Н.Эрдэнэ “Тоглолтын бэлтгэл ажил үндсэндээ хангагдаж байна. Юрий Никулины нэрэмжит Москвагийн мөсөн циркийн 28 жүжигчин циркийн бүх төрлийн үзүүлбэрийг мөсөн манежид тоглох юм. Манайд мөсөн циркийн тайз заслын энэ төрлийн мэргэжилтэн байхгүй учраас мэргэжилтнүүдтэйгээ ирсэн. Харин гэрэлтүүлэг, хөгжмийг “Саунд оф Монголиа” компанийнхан хариуцаж ажиллана” гэлээ. Дашрамд, дэлхийн хэмжээнд таван мөсөн цирк байдаг бөгөөд гурав нь Москвад байдаг аж. ОХУ-д үүссэн циркийн урлагийн энэ төрөл 1964 оноос хойш цирк үзэгчдийн хамгийн дуртай урлагийн төрөл болсон юм.
0 Сэтгэгдэл
























