Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жирэмслэхээс хамгаалах эрчүүдийн эм
Жирэмслэлтээс хамгаалах гэдэг үеийн үед эмэгтэйчүүдийн хувьд том асуудал байж ирсэн. Тэгвэл жирэмслэлтээс хамгаалах нь зөвхөн эмэгтэйчүүдийн санаа тавих асуудал биш, эрчүүд ч хамгаалж болно гэдгийг сүүлийн үеийн шинжлэх ухаан харуулж байгаа. Гэхдээ үүнийг бэлгэвчтэй андуурч болохгүй. Яг л эмэгтэйчүүдийн уудаг эм шиг жирэмслэлтээс хамгаалах эмийг эрчүүдэд зориулан гаргаж байгаа аж.  Мэдээж эрчүүдэд зориулсан учраас гүйцэтгэх үүрэг нь ч өөр. Энэ эмийг ууснаар сексийн үед эр бэлгийн эс гадагш гарах хөдөлгөөнийг хорьж хязгаарладаг байна. Гэхдээ энэ нь эрчүүдийн гормон юм уу үр тогтоох чадварт огтхон ч нөлөөлөхгүй гэнэ. Хэдийгээр энэ эм гарснаар жирэмслэх гэдэг зөвхөн эмэгтэйчүүдийн үүрэг хариуцлага байх явдлаас чөлөөлж байгаа ч эмэгтэйчүүд үүнд төдий л итгэлтэй хандахгүй байгаа нь судалгаанаас харагджээ. Учир нь, тэд эрчүүдийг эмэгтэйчүүд шиг эмээ өдөр бүр тогтмол цагт, тасалдуулахгүйгээр ууна гэдэгт итгэхгүй байна.
Үүнээс ч өмнө эрчүүдэд зориулсан эм бэлдмэл гарч байсан ч алс хэтдээ сөрөг нөлөө ихтэй байсан юм.

0 Сэтгэгдэл
HAANAAS AVAH VEEE?
faa fyy fiii
ene emuud bolowsrongui bolwol, abort, unchin huuhed gesen asuudal garahgui bolno shuu dee.
Хамгийн их уншсан