Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Барилгын компаниудад хариуцлага тооцно
Худалдан авсан байрных нь ам.метр талбай дутуу байна гэсэн гомдол иргэдээс их ирж байгаатай холбогдуулан ШӨХТГ, БХБЯ, Стандартчлал хэмжил зүйн газрын хамтарсан ажлыг хэсэг барилгын компаниудад шалгалт хийжээ. Шалгалтаар “Тайгам Алтай”, “Tи Cи Dи” зэрэг 11 барилгын компанийн барьсан орон сууцны талбай нь 2-20 ам.метр дутсан зөрчил илэрсэн байна. Өөрөөр хэлбэл, эдгээр компани хамгийн багадаа иргэдээс дөрвөн сая төгрөг хууль бусаар авсан гэсэн үг аж. Уг нь, Засгийн газраас “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд барилгын үндсэн түүхий эд болох цемент, арматурын үнийг тогтвортой барьж, хөнгөлөлттэй зээл олгосон. Мөн найман хувийн зээл гаргаж байхад иргэдийг луйвардсан нь зохисгүй үйлдэл хэмээн ШӨХТГ-аас мэдэгдлээ. Тиймээс иргэдийн эрх ашгийг зөрчсөн эдгээр компанид энэ сарын 9-ний дотор зөрчлөө арилгах албан шаардлага хүргүүлсэн байна. Хэрвээ шаардсан хугацаанд иргэдийн хохирлыг барагдуулахгүй бол хууль бус орлогыг нь улсын орлого болгох цаашлаад барилгын тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл хариуцлага тооцохоор болов.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан