Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
И.Саруул: Иргэн бүрт хүрч ажиллахыг эрхэм зорилго болгож байна
Манай улсад Архивын байгууллага албан ёсоор үүсч хөгжөөд түүхт 86 жилийг ардаа үджээ. Улс орны оршин тогтнож буйгийн нотолгоо болсон архивын арвин сан хөмрөгийг хайрлан хамгаалж, халдашгүй дархан байдлыг нь хангадаг архивчдын баярын өдөр өнөөдөр тохиож байна. Түүхийн ган хэлхээсийг таслалгүй түмэн олныхоо өв соёлыг үеийн үед өвлүүлэн үлдээх эрхэм хүндтэй эл ажил мэргэжлийн хүмүүс бол эх орон, ирээдүй хойчийн энхийн манаанд зогсч буй “дайчид” билээ. Албан ёсоор биш ч гэлээ тэртээ XIII зуун, Их Монгол Улсын үеэс улбаатай эл албыг хашиж буй архивчдын төлөөлөл болох Архивын ерөнхий газрын дарга, түүхийн ухааны доктор, профессор И.Саруултай уулзаж ярилцлаа.

-Юуны өмнө, Архивын байгууллага үүсч хөгжсөний түүхт 86 жилийн ойн баярын мэндийг уншигчдынхаа өмнөөс хүргэе?
-Баярлалаа. Монгол Улсад архивын байгууллага албан ёсоор үүсч хөгжөөд 86 жилийг ардаа элээжээ. Эзэн Чингис Хаан тэртээ 1206 онд Их Монгол Улсаа байгуулж “Гүр иргэний хувь хувилсныг, зарга заргалсныг хөх дэвтэрт бичиж, дэвтэрлэж, ургийн урагт Шихихутаг надад ёсолж, хөх бичиг цагаан цаасанд дэвтэрлэснийг бүү егүүтгэтүгэй” хэмээн зарлиг буулган Уйгаржин монгол бичгийг төрийн бичиг болгосон тэр цагаас Монголд архив, албан хэрэг хөтлөлтийн үндэс суурь тавигдсан гэж зарим эрдэмтэн судлаач үзэж байна. Харин орчин цагийн Архивын байгууллагын үүсэл хөгжлийг 1927 оноос үүдэлтэй гэж ойлгож болно. 1921 онд Ардын Засгийн газраас аймаг, хошууд болоод гадаад улсад халин гарсан, Монгол Улсын түүхэнд холбогдох данс, албан бичиг баримтыг төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж, 1927 онд Судар бичгийн хүрээлэнд архивын ажилтны орон тоо бий болгосон нь орчин цагийн архивын байгууллагын үүсэл юм. Энэ завшааныг ашиглан нийт архивчиддаа баярын мэнд хүргэе.
-Архивын байгууллагыг толгойлж буй та энэ мэргэжлийн хүн үү?
-Би түүхч хүн л дээ. Судалгаа шинжилгээний ажил гэж архивын газартай байнгын холбоотой байдгийн хувьд энэ талын мэдлэг, мэдээлэлтэй болж гадарлахтайгаа болчихдог юм байна. Түүх гэхээр хүмүүс архив гэж ойлгодог талтай. Угтаа, түүхч хүн архивын материалыг судалгааны ажилдаа хэрэглэдгээрээ холбоотой байдаг юм. Нэг ёсны түүхчийг архивч гэж ойлгож болох талтай.
-Ер нь, архив гэдэг ойлголтыг товчоор юу гэж ойлгох ёстой юм бол?
-Өөрийнхөөрөө тайлбарлахад соёлын үнэт өвийг хадгалж, хамгаалах байгууллага гэж ойлгож болно. Хадгална гэдэг нь зүгээр нэг бэлгэдлийн чанартай биш шүү дээ. Хамгийн гол нь, улс, ард түмэн, соёлын энэ их үнэт өвийг нийтийн хүртээл болгоход оршино. Иргэн бүр архивын газар ирээд ард түмнийхээ бүтээсэн соёлыг хүртэхийг л хэлээд байгаа юм. Чөлөөтэй, хэрэгцээт материалаа авах хэлбэрийг нь бид архивын үйлчилгээ гэдэг хэрэг.
-Энэ тал дээр хэр нээлттэй байдаг юм бол. Миний хувьд архиваар үйлчлүүлж байгаагүй болохоор төлийлэн сайн ойлголтгүй байна?
-Нээлттэй. Бусад улс оронтой жишихэд манайх харьцангуй нээлттэй. Зарим улс оронд архивын сан хэт хаалттай байдаг л даа. Жишээ нь, манай хоёр хөрш архивын сан арвин баялагтай ч дэндүү хаалттай. Гэхдээ нээлттэй байхад бэрхшээл гэж бий. Бэрхшээл нь юундаа байна гэвэл архивын бичиг баримт, сангийн ихэнх материал цаасан болон хальсны кино суурьтай, HD форматтай ч гэх юм уу янз бүрийн суурь баримт байдаг учир тэр их сан хөмрөг дундаас нэг хүний юмыг хайна гэдэг гэмтээх аюултайгаас гадна бухал дотроос зүү хайхтай адил зүйл. Нэг кино хальс ч юм уу, номноос ийм, тийм ч юм гаргаад ир гэвэл маш их цаг хугацаа шаарддаг. Гэхдээ бид оршин үеийн дэвшилтэд технологи нэвтрүүлэн цахим хэлбэрт бага багаар шилжиж байна. Иргэний хүсэлтээр ямар нэг материал хайхад хамгийн багадаа 14 хоног зарцуулдаг байсан бол наашлуулж дээд тал нь арав хоног болгосон байх жишээтэй. Эл шинэчлэлтийг дагаад дотоод зохион байгуулалт ч өөрчлөгдөж илүү эмх цэгцтэй болсон. Үүнийг том ахиц дэвшил гэж ойлгож болно. Иргэний бүртгэл ч тэр цахим хэлбэрт шилжсэнээр хамгийн яаралтайгаар иргэний асуудлыг ганцхан өдөрт шийдэж эхэлж байна. Манайд иргэний бүртгэл ч юм уу цалин хөлс, тэтгэврийн холбогдолтой материал хоёр хоногт л гарчихдаг боллоо. Харин дээр үеийн магадгүй 1930-аад оны ч юм уу, түүхийн холбогдолтой материалыг дээр хэлсэнчлэн арав хоногт шийдэж өгч байна.
-70 жилийн түүхийг арав хоногт сөхөөд гаргаад ирнэ гэдэг маш их хөдөлмөрөөс гадна багагүй цаг хугацаа, мэргэжлийн ур чадвар шаарддаг байх?
-Тэгэлгүй яахав, ерөөсөө л чадвар. Архивч хүн олон жил ажиллаж архивын материалтай ноцолдоод ирэхээр хамаг юм толгойд нь орчихдог. Үүний дээр материалын бүртгэлжүүлэлт сайн хийдэг учир мэдэхгүй хүн байсан ч “Аан, энэ материал тэнд байгаа юм байна, эндээс хайж болох юм байна” гэхчлэн ашиглахад амар байдаг. Товчхондоо, манай архивын сан сайн бүрдсэн хэрэг.
-Сан бүрдүүлэлт яаж хийдэг юм бэ?
-Манай газрын сангийн архив 1630 оноос эхэлдэг л дээ. Цаашид судалгааны ажлын хүрээнд гадаад, дотоодоос материал бүрдүүлж энэ хугацааг бүр ч урагшлуулах төлөвлөгөөтэй. Хуулбар байсан ч хамаагүй манайтай холбоотой материалыг түүхэн талаас нь арвижуулж он, цагийг нь улам бүр урагш татвал сайн байдаг. Ер нь, аль ч улс орны архив хамгийн эртний, хамгийн чухал материалтай гэдгээрээ л үнэ цэнэ нь илэрдэг.
-Манайд байгаа 1630 оны үеийн материал нь юу байх уу?
-Яг 1630 онд үйлдэгдсэн хоёр ч материал бий. Нэг нь Манжийн талаас ирсэн тушаалын баримт, нөгөөх нь танилцуулах баримт байдаг юм. Эдгээр нь анхдагч, гар бичмэл, эх хувь хувь гэдгээрээ их үнэтэй л дээ. Үүнээс гадна үнэтэй, чухал баримт зөндөө бий. Жишээ нь, анхны Үндсэн хууль, зарлиг тушаалууд ч эх бичгээрээ байдаг. Засгийн газрын, мал аж ахуйн, эдийн засгийн, өртөөлөх ч гэдэг юм уу төрийн бичиг сэлт салбар нэгж, чиглэл чиглэлээрээ бий.
-Архивын газрын бүтэц зохион байгуулалтын хувьд?
-Бүтэц бол яахав дээ, гадаад улс орнуудтай харьцуулахад улс орны боломж бололцооноос хамаарч цомхон. Ажиллах хүчний хувьд манайх л гэхэд 130 гаруй хүнтэй. Угтаа, зуу зуун жилийн түүхийг хадгалсан архивын баримтыг хадгалж хамгаална гэдэг чамгүй хүнд ажил шүү. Архивын ерөнхий газар удирдах байгууллага нь болохын хувиар доор нь Үндэсний түүхийн архив, Нийслэлийн архивын газар багтдаг. Үндэсний түүхийн архивт түүхийн талын 1920-иод оноос өмнөх баримт голдуу хадгалагддаг бол Нийслэлийн архивын газар Нийслэлийн захирагчийн ажлын багцад ордгийн хувьд Улаанбаатар хотын үүсэл хөгжилтэй холбоотой архивын баримтууд агуулагдана. Мөн орон нутгийн болон тусгай архивууд гэж бий. Тусгай архив гэдэгт Батлан хамгаалах, Хилийн цэрэг гэх мэт цэрэг, армийн баримтууд хадгалагддаг. Үүний дараа байгууллагуудын архив гэж явдаг. Уг нь, архивгүй байгууллага гэж байдаггүй юм. Дунд сургууль хүртэл бичиг хэргийн архивтай байдаг. Ингээд ирэхээр архивын байгууллагад ажиллаж буй хэчнээн хүн байдаг тухай нарийн тоо гаргахад хэцүү л дээ. Миний мэдэж буйгаар 12-13 мянган хүн байдаг юм.
-Удирдлагын систем, бүтцийн хувьд их өргөн цар хүрээг хамардаг байх нь?
-Харилцааны хувьд мэргэжлийн удирдлагын аргазүйгээр ажилладаг. Монгол Улсад босоо удирдлын систем бүхий хоёрхон байгууллага байдгийн нэг нь манайх. Нэг нь Эрүүл мэндийн яам, нөгөөх нь манайх. Ерөнхий удирдах байгууллага болохын хувьд тайлан тооцоог манайх гаргадаг. Харин орон нутагт тухайн аймгийн ИТХ-д хөрөнгө санхүүгийн мэдэл байдаг юм. Цаашид бүтэц зохион байгуулалтын хувьд шинэчлэлт хийж илүү боловсронгуй болгох бодлоготой ч Нисэхэд баригдаж буй манай шинэ байртай холбоотой асуудал үүсээд байна. Хэрвээ тэр байр ашиглалтад орвол үйл ажиллагаагаа өргөтгөж, өөрчлөх бололцоотой болчихож байгаа юм. Одоо ашиглаж буй байрны маань хүчин чадал дээд цэгтээ хүрсэн нь үйл ажиллагааны талаас багагүй асуудал үүсгээд байна. Багтаамжгүй учир материал хүлээж авч чадахгүй байна, барилга байшин маань ч ангархай, онгорхойтой муу байна. Мөн фондын хадгалалт гэж чухал юм бий. Жишээ нь, кино хальс л гэхэд -30-аас -15 хэмд хадгалагдах ёстой. Зундаа тэр хэмжээний хүйтнийг бий болгох боломж муутай. Одоо ашиглаж байгаа барилга маань зориулалтын бусын дээр анх баригдахдаа техник технологийн оновчтой шийдлийг бий болгоогүй хэрэг. Зүгээр л нэг байшин барьж байсанд нь манайхыг оруулчихсан юм. Ганц зориулалтын барилга нь МУИС-ийн II байрны урд байгаа Үндэсний түүхийн архивын байр юм. Гэтэл тэндхийн фонд нь дүүрчихсэн. Хэрвээ шинэ байр ашиглалтад орчихвол харуул хамгаалалт, агааржуулах системээс аваад хамаг л юмыг нь ухаалгаар шийдэх бодолтой байна. Наанадаж дотроо зориулалтын лабраторитойгоор шийдэх бодолтой байна. Гаднаас материал авчрахад цэвэрлэж ариутгахаас аваад нөхөн сэргээх, хувилж хадгалах гэхчлэн ажил их шүү. Тийм болохоор зориулалтын лабораторыг шийдэх нь зайлшгүй. Одоо бол ирж буй материалыг ядаж цэвэрлэх ч боломжгүй шууд л хүлээн авч байна. Манайд хүлээлт үүсгэсэн зүйл нь барилга угсралтын ажил байна даа.
-Шинэ барилгын хүчин чадал одоогийнхоос хавьгүй илүү байх болов уу?
-Эл шинэ барилгын маань давуу тал гэвэл цаашид 50 жил материал хүлээн авах бололцоо, хүчин чадал бүхий агуулахтай байх юм. Одоо байгаатай харьцуулах юмгүй. Үүнийгээ дагаад бүтэц, зохион байгуулалт хүртэл огт өөр болно гэсэн үг. Нэвтрүүлж буй ухаалаг систем нь Солонгосын төслөөр хийхээр баталсан. Гэвч барилга угсралтын ажлыг хийж буй байгууллагын эзэд нь Авлигатай тэмцэх газарт шалгагдан хэрэгт татагдсанаар царцаасан барилгын тоонд орчихсон, одоогоор зогсонги байдалтай байна. Гэхдээ ирэх гуравдугаар сараас улсын онцгой объект болохын хувьд төсөв мөнгийг нь шинээр хэлэлцэнэ. Аль болох ажлаа зогсоочихгүй юмсан гэсэн санаатай. Ер нь, дан ганц архивын байгууллага гэлтгүй ард иргэдийн дунд ч энэ асуудал хүлээлт үүсгэчихээд байна. Хэрэв асуудал хурдан шийдэгдэх аваас дагаад маш олон зүйл өөрчлөгдөнө. Цахим технологид иж бүрэн шилжсэнээр аливаа архивын ажилд зарцуулах хүлээлт, төвөг чирэгдэл, цаг хугацаа ч багасна.
-Цахим технологи нэвтрүүлэхэд багагүй хөрөнгө мөнгө шаардана байх даа?
-Тэгэлгүй яахав, маш их хөрөнгө шаардана. Уг нь, 2007 оны тушаалаар шинэ байранд орохтой холбогдуулж 175 хүн авч ажиллуулахаар болсон юм. Хэрэгжилт нь ирэх оноос буюу нэгдүгээр сарын 1-нээс эхлэх ёстой ч энэ ажлыг эрчимжүүлэхээр одоо эхлүүлчихээд байна. Өнгөрсөн долоо хоногт орон нутгийн бүх архивчдыг хуулийн хэлтсийн дарга нарт эл тушаал үүргийн дагуу хэрхэн ажиллах, хэчнээн хүн, хүч шаардагдах вэ гэхчлэн бүх ажлуудаа хуваарилан тохирсон юм. Аймаг бүрийн архив өөр, өөрийн онцлогтой учир уян хатан хандах нь зүйтэй. Тиймдээ ч аймаг бүрт “Танайх энэ жил нийт нэгж баримтынхаа хэдэн хувийг цахимжуулалтад оруулах вэ” гэсэн тооцоолол хийж хөрөнгө санхүүгээ тооцсон ч нийт төсөв маань таналтад орж хангалтгүй гэх үзүүлэлт гарч байна. Энэ мэт бэрхшээлүүд их бий.
-Цахим ТҮЦ-ийн хэрэг их гарч байгаа байх?
-Тэр ч тийм шүү. Тэр ТҮЦ-ээс хамаарч иргэдийн ажлыг маш их хөнгөвчилж байна. Нэг лавлагаа авах хэрэгтэй боллоо гэхэд иргэн Дорж заавал Өмнөговь аймгаас цаг зав, мөнгө төгрөгөө заран байж манайд ирэх хэрэггүй. Орон нутагт цахим ТҮЦ нэвтэрчихвэл аймагтаа ажлаа амжуулах бололцоотой болох юм. Эл ажлыг эхлүүлэхээр Засгийн газраас чиг үүрэг өгч байна. Бид ч дэмжин ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, иргэн бүрт хүрч ажиллахыг эрхэм зорилгоо болгож байна.
-Архивын сангийн хадгалалт маш чухал байх нь. Баримтын насжилтыг уртасгах талаар ямар ажил хийдэг юм бол?
-Тийм шүү, хамгийн чухал зүйл бол аюулгүй хадгалах юм. Үүний дотор манай кино архивт буй кино хальсанд хадгалалт гэж нэг айхтар юм бий. Ер нь, өнгөрсөн 86 жилийн түүхэнд нэг ч удаа сэргээн засварлаж байсан удаагүй. Гэтэл Монголд 1931 оноос кино хийж эхэлсэн гэдэг байх аа. Норжмаагийн зам, Шороотын Цэвээн гээд л эхэлдэг шүү дээ. Эдгээр нь уран сайхны кино. Мөн баримтат гээд бүр ч илүү чухал соёлын өв байна. Эдгээр кино хуучны орос технологиор хийж, орос хальсан дээр бичигдсэн учир сэргээн засварлахад хэцүү. Хальс юм болохоор олон жилийн хугацаанд хатдаг, хатаад ирэхээрээ тасардаг гэхчлэн гэмтэл гарчих гээд болж өгөхгүй л байна. Хэдий хугарч гэмтээгүй ч удаан хадгалалтаас болоод дүрс нь мууддаг жишээтэй. Энэ бүхнийг сэргээн засварлах ажил нэн тэргүүнд хийх ёстой чухал ажил байсан. Харин бид ажлаа эхлүүлж арга замаа олчихоод байж байна. Жишээ нь, “Юнивишн” компанитай хамтран ажиллаж кинонуудаа HD форматад шилжүүлэхээр боллоо. Шилжүүлнэ гэдэг нь их сонин юм байх юм. Хуучин хальсаар гарч буй кино хар цагаанаас гадна наагуур нь зураас гараад л дуу, дүрс нь ялгагдахгүй байдаг бол HD форматад шилжүүлэв үү үгүй юу дуу, дүрс нь ч тодроод тэр бүү хэл хараар гарч байхад нь харагдахгүй байсан хүний дээл хувцасны хээ угалз хүртэл тодорч байх жишээтэй. Үүнийгээ олон хувь хэвлээд хадгалчихаж болох учир илүү найдвартай байдлаар өв соёлоо хамгаалж авч үлдэж байна гэж ойлгож болно.
-Одоо манай архивын газарт нийт хэчнээн тооны нэгж бүтээл, баримт сэлт хадгалагдаж байна вэ?
-Үүнийг тогтооход их төвөгтэй л дөө. Би ажлаа хүлээн аваад тоо гаргахад 14 сая нэгж бүтээл бий гэсэн судалгаа хийгдсэн юм. Нэг нэгж бүтээл гэж ярихын учир нь нэг ном, нэг судрыг ч хэлж байгаа хэрэг. Гэтэл 260 хуудас бүхий нэг ном байлаа гэхэд 260 нэгж гэж ойлгож ч болно. Тэгэхээр нийт нэгжийн тоог гаргахад тун хэцүү. Угтаа, ерөнхийд нь гаргасан 14 сая нэгж гэдэг нь ч их өндөр тоон үзүүлэлт. Энэ их баримтыг цахимд оруулна гэдэг маш их цаг хугацаа шаардсан ажил болох нь мэдээж. Тийм болохоор л архивын ажил гэдэг амар алба биш юм.
-Архивын баримтыг дотор нь яаж төрөлжүүлж хуваадаг юм бол?
-Янз бүр л дээ. Хальсны, фишний гэхчлэн уг эх баримт нь юунд суурилж байна, түүгээр нь л явдаг юм. Жишээ нь, хальсныхыг аваад үзвэл дотроо дахиад л төрөлжинө. 36-т хальсны, 16-т гэх мэт өргөн нарийн форматаар дотор нь дэд ангилал үүсгэж болдог.
-Цаасан суурьтай баримтыг?
-Цаасан баримтаа цаасан гэдгээр ерөнхийд нь авч үзэн дотор нь төрөлжүүлдэг. Ер нь, түүхэн үечлэлээр авч үзнэ л дээ. Дундад зууных ч гэдэг юм уу. Жишээ нь, манайд Манжийн амбан сайдын фонд гээд бий. Цул манж үсгээр бичигдсэн баримт сэлт, тушаал, өргөх бичиг, гэрээ хэлцэл гэхчлэн түүхийн үечлэлээр нь хувааж болно. Үүний дараа Олноо өргөгдсөн Монгол Улс гэвэл XX зууны эхэн үеийн баримт бичгүүд орох жишээтэй. Орчин үеийнх гэвэл нам олон нийтийнх, төрийнх гэхчлэн үзэж болно. Сүүлийн үеийн баримт бичгүүд ихэвчлэн A4 хэмжээтэй болсон шүү дээ. Гэтэл дээр үеийн нугалмал бичиг л гэхэд хэчнээн метр хүрэх үү. Мөн газрын зураг байна. Газрын зургууд ихэвчлэн даавуун суурьтай байдаг болохоор их том хэмжээтэй байх нь элбэг. Мөн бүтээн байгуулалтын он жилүүдэд баригдсан барилга, сангийн шугам сүлжээний инженерийн зураг гэхчлэн салбар бүрийн баримтууд манайд хадгалагдаж байна. Нэг байшин барихаар болбол газар доор нь цахилгаан болоод сангийн шугам байна уу гээд л манайд хандах хүн, төрийн болон хувийн хэвшлийн албан байгууллага цөөнгүй. Угтаа, байгууллага бүр өөрсдийн гэсэн архиваа бүрдүүлж, өргөжүүлж хайрлан хамгаалж байх нь зүйтэй. Тэгэхгүйгээр Үндэсний архивын газарт бүгд байдаг мэтээр сэтгэж устгаж үгүй хийж болохгүй. Энэ нь бидний ажлыг ч хөнгөвчилнө тухайн албан байгууллагад ч хэрэгтэй. Хэрэв томоохон албан байгууллагуудын архив бүрдүүлэлт нь сайн байвал бидний зүгээс архивын сандаа авах тохилдол ч бий.
-Архивчдын ажил амаргүй гэж дээр хэлсэн. Хөдөлмөрийн хүнд нөхцөлдөө ордог байх?
-Тэгэлгүй яахав. Дээр хэлсэнчлэн, архивын цаасан болоод кино хальс гэх мэт баримтууд хасах хэмд чийглэг орчинд хадгалагдаж байх ёстой болохоор хүйтэн сэрүүнд ажиллана. Мөн олон жил хадгалагдаж буй цаасан материалд тоосжилт ихээр үүсдэг учир эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй зүйл их. Нүдэнд үл үзэгдэх бичил тоосонцор үүсч агаарт дэгдэж байдаг болохоор амьсгалын замын эрхтнүүдэд сөрөг нөлөө ихтэй. Түүнчлэн архивын материалыг сэргээн засварлах, нөхөн сэргээхэд олон төрлийн химийн бодис ашигладаг учир хортой нөхцөлдөө ч ордог. Хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг манай архивчид хэдий дээд, нарийн мэргэжлийн хүмүүс ч архивын байгууллагын үнэлэмж муутай болохоор олигтой цалин ч авдаггүй талтай. Дунджаар 500 орчим мянган төгрөг авдаг ч ажилдаа үнэнч тууштай хүмүүс бол архивч л байдаг юм даа.
Энэ хүн бол миний их сургуулийн багш. Бидэнд амьдралыг ойлгуулсан хүн. Энэ хүнийг би хэзээд хүндэлж явах болно.

1 Сэтгэгдэл
2022.06.10