Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нөөцийн махыг энэ сарын 25-наас худалдана

Үндэсний статистикийн хороноос нийслэл дэх долоон хүнсний зах, худалдааны төвд худалдаалж буй махны үнийн судалгаа хийхэд үхэр, хонины махны үнэ буурсан дүн гарчээ.

“Таван эрдэнэ”, “Меркури” захад махны үнэ хамгийн өндөр, харин “Баянзүрх”, “Хүчит шонхор” худалдааны төвд хамгийн хямдаар худалдаж байгаа аж.
Энэ сарын 25-наас нөөцийн мах худалдаанд гарах бөгөөд үнийн хувьд өнгөрсөн жилийнхтэй адилаар тогтооно гэж албаныхан хэлж байв. Тухайлбал, нэг кг үхрийн мах 5950 төгрөг, ямааны мах 4900 төгрөг, хонины мах 5750 төгрөгөөр худалдах бол бөөний үнэ 250 төгрөгөөр хямд байх юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан